Алдаа гаргах үе амьдралд зѳндѳѳ л тохиолддог. Яг адилхан зүйл хѳрѳнгѳ оруулалтын ертѳнцѳд ч болдог. Хэдийгээр бид ѳнгѳрсѳнд болсон хувьцаа ханшны маш их ѳѳрчлѳлтийг мэддэг ч, энэхүү мэдээллийг ашиглан байнга зѳв таах компьютер програм эсвэл хэн нэгэн одоог хүртэл байдаггүй. Учир нь хѳрѳнгѳ оруулалт нь тодорхой бус байдлыг агуулж байдаг. Мѳн, хэдий чинээ олон жилийн хүч хѳдѳлмѳр зарцуулж олно, тѳдий чинээ тэр хүний хѳрѳнгѳ оруулалт сэтгэл хѳдлѳлѳѳс их шалтгаална.
Алдаа 1: Сэтгэл хѳдлѳлѳѳр шийдвэр гаргах
Хѳрѳнгѳ оруулах үйл явц нь шинжлэх ухаан болон урлагийн хослолоос хамаардаг гэдэг нь үнэн зүйл. Учир нь, амжилттай хѳрѳнгѳ оруулалт, гарцаагүй дээрх хоёр шинж чанарын хослолыг агуулдаг. Зѳвхѳн сэтгэл хѳдлѳлѳѳр гаргасан хѳрѳнгѳ оруулалтын шийдвэр гамшиг дагуулсан үр дүнг авчрах бол, зѳвхѳн компьютер программд суурилсан хѳрѳнгѳ оруулалтын шийдвэр ч гэсэн асуудал дагуулдаг. Сэтгэл хѳдлѳлѳѳр гаргасан шийдвэрүүд ихэвчлэн нэг талын үзэл бодлыг хэт баримталснаас болдог. Жишээ нь, нэгэн хүний хѳрѳнгѳ оруулалт ѳсѳлт үзүүлэн ашиг хийх үед, тухайн хѳрѳнгѳ оруулагч ийм зүйл болох байсан гэдгийг угаасаа мэдэж байсан гэх бодол тѳрж эхэлдэг. Эсрэгээрээ, хѳрѳнгѳ оруулалт нь амжилтгүй болох үед мѳн л ѳѳрсдѳдѳѳ “ийм зүйл болох гээд байсан юм” гэх байдлаар ѳѳрсдийгѳѳ ѳмѳѳрдѳг. Энэхүү тууштай бус байдлын шалтгаан нь хүн аливаа цаг нѳхцѳлд дасан зохицохын тулд бодлоо тохируулан ѳѳрчилдѳг тѳрлѳхийн зантай холбоотой. Энэхүү дүр зураг нь санхүүгийн сэтгэл зүй хэр чухал вэ гэдгийг харуулна. Сэтгэл зүйчид тууштай бус зан тѳлѳвийг харуулсан, хүний нэг талыг баримтлах олон тѳрлийн бодлыг тодорхойлсон. Үнэндээ, сайн хѳрѳнгѳ оруулалтын шийдвэр нь тооцоолол болон хүний нухацтай зѳв бодлоос шалтгаалдаг. Хэдийгээр энэхүү зүйлийг хэлэхэд амархан ч, гүйцэтгэхэд хичээл зүтгэл шаардлагатай.
Алдаа 2: Алдагдлаа нѳхѳх хүртэл хүлээх
Үеийн үед энэхүү алдаа давтагдсаар байдаг. Жишээ нь, би хѳрѳнгѳ оруулсан боловч, үнэ цэнэ нь аль хэдийн 20% уначихлаа. Гэхдээ би шийдвэр гаргах үедээ энэ бол маш сайн хѳрѳнгѳ оруулалт гэж итгэсэн. Тэгэхээр удахгүй буцаад ѳснѳ гэдэгт би бат итгэж байна, тэгээд алдагдлаа нѳхѳѳд би зарна. Яг үнэндээ, тэд хэлснийхээ дагуу хийхгүй. Яагаад? Учир нь, хэрэв тэрхүү хѳрѳнгѳ оруулалтын үнэ цэнэ эргээд ѳслѳѳ гэж бодоход, тэр хүний бодол ѳѳрчлѳгдѳн үргэлжлүүлэн ашиг хийхийг нь хүлээж, маш сайн хѳрѳнгѳ оруулалт гэсэн бодлоо зѳвтгѳж эхэлнэ. Хэрэв, тэр хүн хѳрѳнгѳ оруулалтаа алдагдалтай зараад гарах байсан бол хѳрѳнгѳ оруулалтын муу шийдвэр гаргасан гэдгээ хүчээр хүлээн зѳвшѳѳрѳх нѳхцѳл байдал үүсдэг ба хүлээн зѳвшѳѳрнѳ гэдэг нь зарим хүмүүст хэцүү зүйл. Бодит байдал дээр, зарим үед ѳѳрийнхѳѳ алдагдалтай хѳрѳнгѳ оруулалтыг эртхэн зараад хѳрѳнгѳѳ хамгаалсан нь дээр.
Алдаа 3: Тэвчээргүй байдал
Хѳрѳнгѳ оруулалт хүний тэвчээрийг ихээр шалгадаг. Нѳгѳѳ талаасаа, тодорхой хичээл зүтгэлтэй ч хѳнгѳмсѳг шийдвэр гаргах нь бас асуудал болдог. Энэ нийгэмд бидний ихэнх нь хурдхан баяжих сэтгэлгээтэй болж бэлтгэгддэг. Үнэндээ амьдрал тийм байдлаар явдаггүй ба хѳрѳнгѳ оруулалт ч мѳн адил тэвчээр шаарддаг. Жишээ нь, хамгийн сайн хѳрѳнгѳ оруулалт болохоосоо ѳмнѳ хэдэн жилийн турш доголдолтой байсан хѳрѳнгѳ оруулалт маш олон байдаг, ба энэ нь ер бусын зүйл биш юм. Тиймээс, та чанартай хѳрѳнгѳ оруулалт хийсэн гэж үзэн, сайн ѳгѳѳж авахын тулд санхүүгийн зѳвлѳхийнхѳѳ стратегийг хэрэгжүүлэхийн тулд бүтэн эдийн засгийн циклийн турш хүлээхэд бэлэн байгаарай. Тэгэхээр, бүтэн цикл гэдэг нь хэр удаан гэсэн үг вэ? Үүнийг зѳвхѳн үйл явдал болсны дараа л тодорхойлох боломжтой. Энэ нь эдийн засгийн бууралт зогссоныг тодорхойлж байгаатай адил. Ихэвчлэн, эдийн засгийн уналт зогссон гэдгийг болсноос нь хойш хэдэн сарын дараа бид мэдэх боломжтой.
Алдаа 4: Ѳнгѳрсѳн ѳгѳѳжүүдийг хэт чухал авч үзэх
Хѳрѳнгѳ оруулахдаа, зѳвхѳн ѳнгѳрсѳн ѳгѳѳж дээр бүү тѳвлѳр. Жишээ нь, хэрэв та хамтын санд хѳрѳнгѳ оруулж байгаа бол, тухайн сангийн менежер зах зээлийн муу үед (жишээ нь: 2008 он) хэрхэн үзүүлэлттэй ажилласан байдлыг анхаарах хэрэгтэй. Хамтын сангийн үйл ажиллагааг муу эдийн засгийн үед олж мэдээд бусад тѳстэй сангуудаас арай бага алдагдалтай байвал, энэ нь тухайн сан сайн эрсдэлийн удирдлагатай гэсэн үг юм. Гэхдээ нэг удаагийн үзүүлэлт дээр суурилан шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй, ялангуяа дараагийн эдийн засгийн давлагаа ирэх үед.
Алдаа 5: Хоосон зѳвлѳгѳѳнд дурлах
Ямар нэгэн хѳрѳнгѳ оруулалтыг нэгэн найз танд зѳвлѳлѳѳ гээд энэ нь сайн хѳрѳнгѳ оруулалтын сонголт гэсэн үг биш юм. Мѳн, зарим бодолцож үзэх чухал асуудлууд байгаа. Ихэнх нийтлэг харилцаа хэрхэн явагддагийг танд хэлье. Таны найз ѳѳрийнхѳѳ эзэмшдэг нэгэн сайн хамтын сангийн талаар танилцуулна. “Нээрээ, ѳнгѳрсѳн жилийн ѳгѳѳж X% байсан”, харин та “хѳѳх” гэж дуу алдан “Наадах чинь, миний ѳнгѳрсѳн жил олсноос илүү юм байна”, магадгүй үнэхээр сайн ѳгѳѳжтэй байсан байх. Гэхдээ, нэг асуултыг асуух хэрэгтэй. Тэрхүү хѳрѳнгѳ оруулалтын үзүүлэлт үргэлж адилхан байх уу? Ѳѳр үгээр хэлбэл, ирэх жил бас л адилхан ѳсѳлтийг харуулах уу? Энэхүү асуултын хариулт таны талд байх магадлал маш бага. Үнэндээ, хэрэв та шийдвэрээ зѳвхѳн ѳнгѳрсѳн ѳгѳѳж дээр тулгуурлан гаргавал, дараа нь сэтгэл ханамжгүй байх магадлал маш ѳндѳр. Хѳрѳнгѳ оруулахад хэд хэдэн тоон үзүүлэлт дээр анхаарах хэрэгтэй боловч, ѳнгѳрсѳн үзүүлэлт ирээдүйн ашгийг амлахгүй. Мѳн нэг жил амжилттай ажилласан сангууд, хэзээ ч дараа жил нь адил амжилтыг гаргаж чадахгүй.
Алдаа 6: Ашгаа зѳнд нь хаях
“Юу ч үргэлж дээш явдаггүй, юу ч үргэлж доош явдаггүй” гэдэг үг хѳрѳнгѳ оруулалтад маш тохирсон үг. Хүний байгалийн мэдрэмжээс болон ихэнх хүмүүс муугаа зарж, ѳсѳлттэй байгааг авдаг. Гэсэн хэдий ч, ихэвчлэн энэ нь буруу шийдвэр байдаг. Тодорхой хэмжээний ѳсѳлт үзүүлэн үнэлэхүй хэмжээний ашиг олсон хѳрѳнгѳ оруулалттай байх үед, ихэвчлэн зарим ашгаа гар дээрээ авсан нь хамгийн зѳв шийдвэр байдаг. Багцлаад хэлэхэд, сэтгэл хѳдлѳл бидэнд ашигтайгаа барьж үлдээд, алдагдалтайгаа зар гэж хэлдэг. Гэхдээ, энэ бодлоо эсэргүүцэхийг оролдоорой.
Алдаа 7: Ѳндѳр цэг дээр хѳрѳнгѳ оруулах
2008 онд олон хүнд тохиолдсон шиг, хѳрѳнгѳ оруулагчид алдагдалд орох үед, айдас ихсэн алдагдалтай хѳрѳнгѳ оруулалтуудаа заран, буцаж ороход аюулгүй болох хүртэл хѳндлѳнгѳѳс харж зогсдог. Гэсэн хэдий ч, хувьцаанд дахин хѳрѳнгѳ оруулахад аюулгүй санагдах үед, ихэвчлэн аль хэдийн их хэмжээгээр ѳссѳн байдаг. Хэдийгээр бид үнэ доор байх үед хѳрѳнгѳ оруулах хэрэгтэй гэдгийг мэддэг ч, том уналтын дараа айдас ѳндѳр төвшин байдаг учир, ихэнх хүмүүс том уналтын дараа зах зээл уруу эргэн орохоос татгалздаг. Энэ нь бас нэгэн тѳрлийн сэтгэл хѳдлѳлѳѳс хамааралтай шийдвэр юм. Үүнээс зайлсхийхийн тулд, хэзээ авах, хэзээ зарах ёстой гэсэн ѳѳрийн дүрэмтэй болох нь хамгийн зѳв. Сэтгэл хѳдлѳлѳѳ та хэдий чинээ барьж чадна, тѳдий чинээ таны хѳрѳнгѳ оруулах амжилттай байх магадлал ихэснэ. Мѳн, таны тѳлѳвлѳгѳѳ, дүрэм зѳв байх хэрэгтэй.
Дүгнэлт
Мэдээж, ѳѳр тѳрлийн алдаанууд байдаг. Гэхдээ, алдаагаа багасгахын тулд тэвчээртэй байх болон хѳрѳнгѳ оруулалт эсрэгээрээ явах үед сэтгэл хѳдлѳлѳѳ зѳв удирдан бие даасан шийдвэр гаргах нь зүйтэй. Ѳѳр үгээр хэлбэл, битгий бусдыг дага. Яагаад гэвэл сэтгэл хѳдлѳлѳѳр хѳрѳнгѳ оруулснаар маш том хохирол амсах боломжтой учир, ихэнх хѳрѳнгѳтэй хүмүүс энэ ажлыг санхүүгийн зѳвлѳхүүдэд хариуцуулдаг. Ингэснээр, хѳрѳнгѳ оруулалтын сэтгэл хѳдлѳлийг тодорхой хэмжээгээр багасгаж, зѳв шийдвэр гаргахад хүргэж байгаа юм.

Та манай вебсайтын гишүүн болж, бидний бэлтгэсэн судалгаануудыг нэг дороос харах болон бусад хѳрѳнгѳ оруулалтуудын боломжуудыг сонирхохыг хүсвэл дараах линкээр орж бүртгүүлнэ үү: https://www.apex.mn/account/myaccount
Leave a Reply