📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Алибабагийн өсөлт бодит уу?

Энэ нийтлэлээрээ үргэлжлүүлэн “Алибаба”-гийн санхүүгийн үзүүлэлт дээр үндэслэн тэдний өсөлт нь бодит эсэхийг шинжлэхийг оролдоцгооё.

АНУ-д биржид бүртгэлтэй компаниуд жил бүр “20-F” тайлангаа Америкийн арилжаа эрхлэгчдийн холбоонд (SEC) өгөх шаардлагатай. Уг материал нь санхүүгийн үзүүлэлтүүд, менежментийн тайлан зэрэг компанийн бүх л нарийн мэдээллүүдийг агуулдаг бөгөөд компанийн үйл ажиллагаа ямар төвшинд байгааг хөрөнгө оруулагчид, шинжээчдэд, зохицуулах байгууллагуудад тайлагнадаг.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид санхүүгийн, аудитын, 20F тайлангуудын ашиглан бизнесийн өнгөрсөн, одоогийн нөхцөл байдалтай танилцаж, ирээдүйг нь таамагладаг. Топ менежментүүдийн гаргасан мэдээллүүд нь компани одоо хаана байгаа, ирээдүйд хаашаа чиглэж буй, уг төсөөлөл нь бодит эсэхийг тодорхойлоход тусалдаг.

Алибабагийн “20-F”тайланд хэд хэдэн анхаарал татам асуудал байсныг дурдвал:

Нэг.

2018 оны Алибабагийн 20F тайлан нь 223 хуудастай мөртлөө 93 хуудас нэмэлт тайлбар (хэт их нэмэлт тайлбар байх нь тайлагналын бодит байдалд эргэлзээ төрүүлнэ) агуулжээ.

Хоёр.

Алибаба групп доороо 920 гаруй байгууллагыг багтаадаг. Үүний 500 орчим нь Хятадад, 420 нь дэлхий даяар таран байршсан байдаг. Сүүлийн 2 жилийн турш эдгээр байгууллагуудын тоо 300 (!)-аар өссөн буюу 2 өдөр тутам нэг шинэ компани үүсгэн байгуулж эсвэл худалдаж авч байсныг илэрхийлж байна.

Гурав.

Алибабагийн аудитороор нь PriceWaterhouseCoopers (PWC) ажилладаг. Тэд хэрхэн жилийн дотор дэлхий даяар байршсан 920 компанийг аудитлаж амждаг нь хачирхалтай. Аудитын төлбөрт PWC-д 12.8 сая долларыг төлсөн нь нэг компанид дөнгөж 13,900 долларын төлбөр төлсөн гэсэн үг. Ажилчдын зардал, замын зардлаа хасаж тооцсон ч тийм туршлагатай аудиторууд ийм хэмжээний хөлсөөр 920 компанийн үйл ажиллагааг хянана гэдэг нь эргэлзээтэй. Тийм бол PWC ашиг олохгүй байна гэж үзэж болох юм.

Дөрөв.

Орлогын болон ашгийн өсөлтийн хэмжээ. Орлого нь 150-с 250 тэрбум юань болж өссөн (66%) бол цэвэр ашиг нь 43-с 65 тэрбум юань болж (51%) өсжээ. Гэтэл энэ хугацаанд Хятадын эдийн засаг дөнгөж 6.5%-иар, хүргэлтийн үйлчилгээний хэмжээ 24.7%-иар өссөн байна.

Тав.

Алибабагийн эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө 558,000 мкв-аас 5,700,000 мкв болж өссөн (бараг 10 дахин өссөн үзүүлэлт). Хамгийн энгийн харьцуулалт хийхэд Америкийн батлан хамгаалахын яам (Pentagon) 600,000 мкв талбайтай. Алибаба 2017 онд 8.6 дахин Pentagon-тай тэнцэх барилга барьсан, эсвэл эзэмшиж байна гэсэн үг. Гэсэн ч ажилтны тоо 40,000-с 60,000 болж өссөн. Ажилтан болгон ордонтой болчихсон юм уу?

The Pentagon building in Arlington, Virginia outside Washington, D.C. Photographer: Saul Loeb/AFP

Жил ирэх тусам Алибабагийн 20F тайлан илүү төвөгтэй болж, маш өндөр өсөлт харуулж байгаа нь бүр ч ойлгомжгүй болгож байна. Бид үргэлжлүүлэн судалж, танд мэдээлэл тогтмол хүргэсээр байх болно.

Эцэст хэлэхэд нь би лав алибабагийн хувьцааг авахгүй.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: