📞 7510-7500

✉️ investment@apex.mn

882,000₮-ийн нэмэлт орлого!


2018 оны 11-р сар

Орлогын тайлангаа ахин бичиж эхлэхээр боллоо! Хамгийн сүүлд тайлан бичсэнээс хойш олон зүйл болж өнгөржээ. Би төлөвлөж байснаараа брокер, дилер, хөрөнгө оруулалтын бизнесээ эхэлсэн гэдгээ дуулгая.

Би нэгэн том хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахаар болсон ба бид Монголын хөрөнгийн зах зээлд хувь нэмэр оруулах, хөгжүүлэх зорилгын дор нэгдсэн. Өнөөдрийн байдлаар бид 3 хаалттай хүрээний бонд амжилттай босгон, 1 хувьцааны хөрөнгө оруулалт хийж, 2019 оны эхний улиралд 1 IPO хийхээр төлөвлөн ажилдаа ороод байна. Гайхалтай байна шүү.

Хангалттай өөрийнхөө тухай ярьчихлаа. Одоо жинхэнэ ажилдаа орцгооё. Би багцаа цоо шинээр бүрдүүлэхээр шийдсэн. Яагаад гээч? Учир нь миний сүүлд нийтэлсэн багц нилээд шинэчлэгдсэн ба хувьцаанд хөрөнгө оруулахын оронд Апекс капиталд хөрөнгө оруулсан байгаа.

Орлогын тайлан

2018 оны 11-р сарын нэмэлт орлого

11-р сард 882,000 төгрөгийн нэмэлт орлого олжээ. Үүний 500,000-ыг нь хувьцаанд хөрөнгө оруулан, үлдсэнийг нь хүүгийнхээ боловсролд зориулсан хуримтлалдаа оруулсан (долларын хадгаламж).

Санхүү байдлын тайлан

Миний санхүү байдлын тайлан сүүлийн жилүүдэд нилээд өөрчлөгдсөн. Зарим талаараа сайжирсан ч, зарим талаараа дордсон байх. Удахгүй би сүүлийн нэг жилийн хугацаанд ямар алдаа гаргасан, алдаанаасаа юу сурсан талаараа бичнэ. Эхлээд миний санхүү байдлын тайланг харцгаая:

Та 30 саяын өр төлбөр нь юу юм бол гэж гайхаж магадгүй. Жилийн өмнөөс эхлэн би тогтмол хөрөнгө оруулалт хийх гэж хичээсэн юм. 2018 онд хийсэн хөрөнгө оруулалтуудын маань зарим нь миний төсөөлсөн шиг эргээгүй учир зарим нэг үүргээ гүйцэтгэхийн тулд зээл авах шаардлага гарсан юм. Мэдээж зээлээ аль болох хурдан төлж дуусгах хэрэгтэй. Таныг ч бас миний 1) өрөө бууруулах, эргэн төлөх 2) хөрөнгө оруулалтын багцаа шинэчлэх гэсэн ойрын 2 зорилгоо биелүүлэх замд маань хамт байхыг урьж байна.

Гэвч би бүх хөрөнгөө энд жагсаан бичээгүй нь ойлгомжтой. Жишээ нь Апекс капитал сайн ажиллаж байна. Би энэ компанийн хувь эзэмшигч, захирлын үүрэг гүйцэтгэдэг ба бүх хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум гаруй төгрөг. Бид харилцагчиддаа хамгийн шилдэг, зөв зөвлөгөөг өгөхийн тулд хичээн ажиллаж байна.

2018 оны 11-р сарын хөрөнгө оруулалтууд

АПУ ХК, Мандал даатгалын хувьцааг тус бүр 250,000 төгрөгөөр худалдан авсан. Эдгээр компаниуд тус бүрийн зах зээл дээрээ хамгийн том тоглогчдын нэг бөгөөд, өр зээл маш багатай, менежмент сайтай, ойрын жилүүдэд маш хурдацтайгаар өсөх боломжтой (Мандал даатгал ХК), эсвэл их ашиг олж хувьцаа эзэмшигчиддээ өндөр ногдол ашиг тараах (Апу ХК) магадлалтай байна.

11-р сарын хувьд ингээд боллоо. Хөрөнгө оруулалтад тань амжилт хүсье.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: