📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Герман болон Европын эдийн засаг хямралд орно

Германы эдийн засаг хүндрэлд ороод байна. Саяхан агаарын тээвэр болон аялал зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани болох Thomas Cook дампуурлаа зарлалаа. Европын холбооны улс төрийн бүтэц тэр чигтээ гамшиг болоод байна. Үүнээс муу улс төр, эдийн засгийн систем бүтээх хэцүү байх.

Европын холбоо нийтдээ нэг улсад тооцогддог хэдий ч улс тус бүр өөрсдийн өрийн бүтэцтэй. Хөрөнгө оруулагчид Грекийн бондыг буурч, Германы өрийг өснө гэж тооцож болох ч EURO-оор нэрлэсэн үнэтэй байна.

Америк болон Европын холбооны тарифын зохицуулалтыг авч үзье. Европын холбоонд багтах улс тус бүр нь ямар ч хэлэлцээрийг хориглох боломжтой нь Европтой хэлэлцээр хийхийг бараг л боломжгүй болгодог. Энэ нь Европ нэг улс биш гэдгийн баталгаа болно. Ийм учраас л Английн хувьд Brexit-л амьд үлдэх гарц юм. Европын холбоонд байсаар байвал Америк, Хятад, Канад зэрэг бусад улсуудтай худалдааны хэлэлцээр хийх боломжгүй. Тэд өөрсдийн хараат бус байдлаа үгүй хийхтэйгээ зэрэгцэн Европын эдийн засгийг ч мөн унагаж байна.

Монгол улс ямар нэг хууль дүрэм батлах, хэлэлцээр хийх бүрдээ аймаг, дүүрэг тус бүрээс зөвшөөрөл авдаг байсан бол ямар байх байсныг төсөөлөөд үзээрэй. Жишээлбэл Франц улс Америктай хийх хэлэлцээрийг саатуулж болох ба Франц биш Европын холбоо л гэж харагдана. Үүнээс үүдэн Америк улс Германы машины импортод тариф нэмж болзошгүй. Франц улсын эсэргүүцсэн асуудлаас үүдэн Герман хохирох боломжтой гэсэн үг. Иймэрхүү нөхцөл байдал нь улс төрийн замбараагүй байдал үүсгэж байна.

Ирэх саруудад Америк улс Германд татвар нэмэгдүүлж, Европын холбоонд хямрал үүсгэх магадлалтай байна. Ийм зүйл эхлэбэл бүр ч их хөрөнгө Америк руу орох нөхцөл үүсч Америк долларыг чангаруулж (төгрөгийн ханш буурна), Америкийн хувьцааны зах зээлд эерэг өөрчлөлт авчрах юм. Энэ нь S&P500 болон Dow Jones Industrials Index-ийг өсгөх суурь болох юм.

Сурталчилгаа:

Ирээдүйн санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Манай компанийн зүгээс харилцагчиддаа санал болгож буй өндөр өгөөжтэй (ихэвчлэн 18%-ийн хүүтэй), батлан даалттай болон барьцаатай компанийн бондод хөрөнгө оруулах боломжтой.

Мѳн та dbx.apex.mn веб сайтаар орж ѳѳрийн үнэт цаасны дансыг нээлгэх боломжтой ба арилжааны мѳнгѳ байршуулах дансыг ѳѳрийн биеэр манай оффис дээр ирж нээлгэнэ үү.

Манай хаяг: Эрүүл мэндийн яамны замын эсрэг талд Аюуд Тауэр 7 давхарт 702 тоот

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: