📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Коронавирусын үед анхаарах “Perfect 10” үнэлгээтэй гурван хувьцаа

Хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн хурдан уналт нь хамгийн хурдан сэргэлтийг дагуулж байгааг бид гэрчилж байна. Бизнесүүд үүд хаалгаа нээн, ажилгүйдлийн индекс төсөөлснөөс дээгүүр байсантай холбоотойгоор S&P500 индексийн ханшийн уналт бараг л нөхөгдөн, Nasdaq индексийн ханш түүхэн дээд ханш болох 10,000-д хүрлээ.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид ирээдүйд ирж болзошгүй эрсдэлд анхааралтай хандах хэрэгтэй. Covid-19-ын 2 дах давлагааг Америкийн зарим мужуудад эхэлсэн байж болзошгүй гэх таамаглалын улмаас Америкийн зарим хувьцаанууд унасан үзүүлэлттэй байгаа билээ.

Цаашид зах зээл хаашаа чиглэх вэ? Зах зээлийн тодорхойгүй байдлыг удирдах нэгэн арга бол хувьцааны дэлгэрэнгүй, суурь судалгаанд анхаарлаа хандуулах явдал юм. Investing Insights нь шинжээчдийн дүгнэлт, эрсдэлийн сангуудын үйл ажиллагаа, сошиал медиагийн хандлага, суурь, техник анализ зэрэг 8 үндсэн чиглэлийн судалгааг нэгтгэн “Smart Score” хэмжигдэхүүнийг гаргадаг. Үр дүнд нь 10 хүртэлх оноогоор хэмжигдэх дүн гарна.

Дээрх судалгаанд үндэслэн Investing Insights нь “10 оноо” авсан гурван хувьцааг онцолж байна. Тэдгээр компаниуд яагаад ийм дээгүүр үнэлэгдсэнийг харцгаая.

MICROCHIP TECHNOLOGY (MCHP)

Microchip Technology нь үйл ажиллагаа явуулж буй салбартаа голлох тоглогч юм. Компанийн бүтээгдэхүүнүүд (чип) нь эрчим хүчний удирдлага, интернеттэй холбогдон ажилладаг төхөөрөмжүүдэд ашиглагддагтай холбоотойгоор автомашины салбарт өндөр дүнгээр хөрөнгө оруулсан байна.

Компанийн технологийн шийдлүүд нь цахилгаан автомашин, Level 4/5 ASAD)-тай холбогдон ажилладаг буюу SiC MOSFETs болон diodes гэх цахилгаан хөдөлгүүртэй галт тэрэг, цэнэглэлтийн системд ашиглагддаг бүтээгдэхүүнүүдийг хийдэг. Мөн тэдний үйлдвэрлэдэг холбогч чип нь автомат төхөөрөмжийг “ухаалаг” болгох төв компьютер, GSB байршлын систем зэрэгт ашиглагддаг.

Шинжээчийн чухалчлан анхаарал хандуулж буй зүйл нь micro-PNT буюу өөрөө удирдлагатай төхөөрөмжид ашиглагдах бүтээгдэхүүн юм. Уг төхөөрөмж нь хотын өндөр барилгуудын улмаас (Urban Canyons) GPS төхөөрөмжүүдийн байршил заах чадварыг бууруулдаг асуудлыг шийдсэн, үүлэн системд суурилсан бодит цагийн горимоор ажиллах, байршил тодорхойлох, удирдах системийг бий болгох юм. Одоогоор тус бүтээгдэхүүнийг 3 хотод туршин, цаашид зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Шинжээчдийн зүгээс Microchip-ийн хувьцааг 18 худалдан авах, 3 барих санал гарсан байна. Одоогоор ханш $103.78 байгаа бол ханшийн ирээдүйн таамгийн дундаж $115.10 байгаа нь 11%-ийн өсөлт юм.

TREEHOUSE FOODS (THS)

Дараагийн онцлох компаниар Illinois-д байршилтай $2.6-тэрбумын үнэлгээ бүхий хүнсний бүтээгдэхүүний компани болох TreeHouse Foods (NYSE:THS) -ыг нэрлэж байна. Компани бэлэн гоймон, хүүхдийн хоол, сүү сүүн бүтээгдэхүүн, хөнгөн зууш зэрэг маш олон нэр төрлийн “Private Label brand”-ийн бүтээгдэхүүнийг борлуулдаг ба дэлхийг хамарсан хэрэглэгчдийн бааз суурьтай. Private Label Brand гэх санаа нь гуравдагч этгээдээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлж, үйлдвэрлэсэн бараанд өөрийн нэр, шошгоо тавин худалдаалах үйл явцыг хэлэх ба энэ нь хямд үнээр, тухайн брендийн чанартай дүйх бүтээгдэхүүнийг авах боломжийг хэрэглэгчдэд олгох, хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг давуу талуудтай.

Дээрх бизнесийн онцлогоос шалтгаалан компанийн үйл ажиллагаа Covid-19-ийн шуургад бага өртөж байна. Компанийн 1-р улирлын орлого 4-р улирлын орлогоос бууралттай байгаа нь улирлын чанартай холбоотойгоор 1-р улиралд бага борлуулалт хийдэг онцлогтой холбоотой.

Уг хувьцааг шинжилсэн шинжээч Robert Moskow ханшийг $60 буюу 24%-ын өсөлт үзүүлэх боломжтой гэж үзэж байна. Түүний хувьцааг өндрөөр үнэлсэн 4 шалтгаанаас онцолбол: 1) Private label brand-ийн хүнсний бүтээгдэхүүнүүд 4-р сарын байдлаар 22%-ийн өсөлт үзүүлсэн бол Brand-ийн бүтээгдэхүүнүүд 19% өсөлт үзүүлсэн. 2) Компанийн бүтээгдэхүүний 80 орчим хувийг гэртээ идэх хүнсний бүтээгдэхүүнүүд болох паста, шөл, хөнгөн зууш, кофе зэрэг бүтээгдэхүүн багтдаг.

Сүүлийн 1 сарын хугацаанд өгсөн шинжээчдийн таамагт 8 худалдан авах, 2 барих санал орсон ба одоогийн байдлаар $48.55 ханшаар арилжаалагдаж байгаа бол ханшийн дундаж таамаг $57.25 буюу 18%-ийн өсөлтийг илэрхийлж байна..

NIKE, Inc. (NKE)

Дараагийн санал болгох хувьцаа бол Nike (NYSE:NKE). COVID-19-ийн нөлөө эрүүл амьдралын хэв маягийн чухлыг дахин сануулж буй. Энэ хандлагыг Nike-ийн гүйцэтгэх захирал John Donahoe улам ч тодруулан: “Хэзээнээс ч илүү хэрэглэгчид эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн чухлыг таньж, спорт урьд урьдынхаасаа илүү утга учиртай болж байна” гэх мэдэгдэл хийгээд байгаа билээ. Nike-ын борлуулалт Covid-19-ын үед ч 5%-ийн өсөлт үзүүлж $10.1 тэрбумын орлоготой ажилласан. Онлайн борлуулалтын өсөлт нь биет дэлгүүрүүд хааснаас үүдэлтэй орлогын бууралтыг нөхөн, давж чаджээ.

Ханшийн хувьд 3-р сард 52 долоо хоногийн доод ханш болох $62.82-с бараг 2 нугарч өссөн байгаа юм. Шинжээч John Kernan ханшийг $110 гэж таамаглаж буй нь 11%-ийн боломжит өсөлтийг илэрхийлж байна. Wall Street-ийн бусад шинжээчид ч мөн түүнтэй адил байр суурьтай буюу 19 худалдан авах, 3 барих санал өгсөн байна.

Дээрх мэдээлэл нь орчуулгын мэдээлэл ба эх үүсвэрийг эндээс унших боломжтой.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: