📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Дэлхийн хамгийн том технологийн компаниуд хэрхэн орлого олдог вэ?

Технологийн том 5 компаниудын орлогын нийлбэр $900 тэрбум хүрсэн нь Саудын Араб болон Нидерландын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ойролцоо (18-р байр) байна.

Тэд энэ их орлогыг хэрхэн олдог вэ?

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээ бүхий компаниуд бүгд технологийн салбарынх ба дээрх таван компанийн 4 нь триллион долларын зах зээлийн үнэлгээтэй болоод байна.

Эдгээр компаниудад төстэй тал олон ч бүгд (Amazon, Apple, Facebook, Microsoft, and Alphabet) мөнгөний урсгал болон өсөлт үзүүлэхэд туулсан зам нь өөр өөр ажээ. Зарим компаниуд нь олон төрлийн аппликэйшн, онлайн үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгодог бол зарим нь илүү нэг бүтээгдэхүүнд төвлөрөх хандлагатай байна.

Томоохон технологийн компаниудын орлого өссөөр байна

Технологийн дэвшил нь орлогын өсөлтийн хамгийн том хүчин зүйл байлаа. Өмнөх жилийн үзүүлэлтийг харгалзан үзвэл Амазон компанийн орлого бусдыгаа хошуучилж байгаа ба онлайн борлуулалт, гуравдагч борлуулагчтай хамтарсан борлуулалт бараг $30 тэрбумаар өссөн бол Amazon Web Services болон Amazon Prime-ийн орлого нийт $15 тэрбумаар өссөн байна.

Харин өсөлт үзүүлээгүй цорын ганц салбар нь биет дэлгүүрүүдийн борлуулалт байв.

Үйлчилгээ болон зар сурталчилгааны орлогын өсөлт бусад технологийн компаниудад ч мөн өсөлт бий болгожээ. Alphabet-ийн Google properties болон network-с олох зар сурталчилгааны орлого $20 тэрбумаар өссөн байна. Харин Google Cloud өсөлт үзүүлсээр $8.9 тэрбумын орлого бүхий салбар болжээ.

Microsoft-ийн хувьд үйлчилгээ болон үүлэн тооцооллын тусламжтайгаар бүх салбарууд нь өндөр орлоготой ажилласан байна. Хамгийн сонирхолтой нь Azure service нь Office болон Windows-ийн орлогыг давж компанийн хамгийн өндөр орлого бүхий салбар болжээ.

Facebook-ийн орлого нэг хэрэглэгч тутамд ногдох орлогын өсөлттэй холбоотойгоор нийт орлогын хэмжээ $20 тэрбумаар өссөн байна.

Харьцуулалт

Орлогын өсөлт үзүүлж чадаагүй ганц компани нь Apple байна. Компанийн орлогын тулгын чулуу байсаар ирсэн iPhone-ийн орлого бараг $25 тэрбумаар буурсан. Харин үйлчилгээний орлого $10 тэрбумаар, iPad-ийн орлого $3 тэрбумаар тус тус өссөн хэдий ч бууралтыг нөхөж чадсангүй.

Гэсэн хэдий ч $55.2 тэрбумын цэвэр ашигтай ажилласнаар цэвэр ашиг болон зах зээлийн үнэлгээгээр тэргүүлсээр байна.

Улсаас ч том хүч

Дээрх компаниудын орлогын эх үүсвэр, ашгийн хувь өөр байх хэдий ч тэд хамтдаа цахиурын хөндийн гарааны бизнесээс дэлхийд нөлөөлөгч хүч болон өсч чаджээ.

2019 оны жилийн эцсийн байдлаар дээрх компаниудын нийт орлого $900 тэрбум хүрсэн нь G20-т багтдаг дөрвөн ч улсын ДНБ-ээс өндөр байна. Мөн нийт орлогоор нь тооцвол дэлхийд #18-т бичигдэх ДНБ-тай улс байх байжээ. Энэ нь Саудын Арабаас өндөр, Нидерландаас бага зэрэг доогуур дүн юм.

Тэд харилцагчдын суурь баазаа өсгөн, платформуудаараа дамжуулан хөрөнгө бий болгож тэрбум тэрбумыг олдог ажээ. Тасралтгүй өсөлт, програм хангамжуудын хэрэглээ, үүлэн тооцоолол, үйлчилгээний тархац зэргийг харгалзан үзвэл эдгээр тэрбумтнуудын өсөлт цаашид ч мөн үргэлжлэх биз ээ.

2020 он гарсаар технологийн хэрэглээ бүр ч ихээр нэмэгдсэнээр зөвхөн цаашид хэр их өсөх бол гэсэн асуулт л үлдэж байна.

Дээрх мэдээлэл нь орчуулгын материал ба эх хувилбарыг доорх линкээс унших боломжтой.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: