Мэдээж богино хугацаанд их хѳрѳнгѳтэй болох нь сайхан ч тогтвортой байдал хүний амьдралд хамгаас чухал. Амьдралын нэгэн жишээ байдаг нь дэлхийн 2-р дайнаас Вьетнамын дайн хүртэл Лаури Торни гэж хүн Финланд, Герман, Америк гэсэн 3 улс дамжин цэргийн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Харамсалтай нь тэрээр Вьетнамын дайнд амь үрэгдсэн. Түүний зүтгэлийг хѳрѳнгѳ оруулалт гэж үзээд алдар гавьяаг нь ашиг гэж үзвэл тэр маш амжилттай хѳрѳнгѳ оруулагч гэж би дүгнэнэ. Гэвч ийм үйлдлийг бусад хүмүүс гүйцэлдүүлж тѳдийлѳн чадахгүй байх. Үүнтэй адил дэлхий дээр цѳѳн хэдэн хүний гүйцэтгэж байгаа хѳрѳнгѳ оруулалтын хэв маягийг даган эрсдэл үүрэх нь бидний амьдралд сайн үр дагаврыг авчрахгүй. Тодруулбал, тогтмол хувьцаа арилждаг хүнийг дагаж авч зарах нь ихэнх хүмүүст тохиромжгүй. Үр дүнд нь мѳнгѳѳ алдсаны дараа хэнийг ч буруутгах аргагүй хэцүү байдалд орно.
Таны хѳрѳнгийг таны цэргүүд гэж зүйрлэе. Ямар нэгэн хѳрѳнгѳ оруулалтын шийдвэр гаргах бүрдээ та хэдэн цэргээ дайны бүсэд илгээж байна гээд тѳсѳѳл. Хэрэв таны шийдвэр гаргах ур чадвар сайн бол цэргүүд яарч тулаанд оролгүй тэнцвэртэй байдлыг урт хугацаанд барьж эсрэг талтай аажмаар зѳвшилцѳн энх тайвныг тогтоон таны цэргүүд болон та тушаал дэвшиж илүү үнэ цэнтэй хүмүүс болно. Үр дүнд нь бүх газар нутаг таных болохгүй ч гэсэн хохиролгүй тодорхой хэмжээний эзэмшилтэй үлдэнэ. Эсвэл шууд богино хугацаанд хамаг цэргээ золиослон тулаанд орж ялалт байгуулбал бүх газрыг эзэмшинэ, ялагдвал юу ч үгүй хоосон хоцорно. Үүнтэй адил хѳрѳнгийн зах зээлд ѳндѳр ѳгѳѳжийг зорих тусам нѳхцѳл байдлыг ойлгох ур ухаан их шаардаж, золиослох хѳрѳнгѳ ихсэж байгааг та харж байна.
Хѳрѳнгѳѳ тараан байршуулаагүй хэнд ч “би хамаг хѳрѳнгѳѳ алдчихлаа гэж гаслан суух ѳдѳр” ирэх боломжтой. Хүн болгон л түүнийг зѳнгѳѳрѳѳ мэдэрч ѳѳрт буй хѳрѳнгѳѳ бонд, хадгаламж, үл хѳдлѳх хѳрѳнгѳ гэх мэт олон газар байршуулдаг. Зарим үед хэдхэн хоногт хэд нугарах хувьцаа байх ч түүнийг байнга тохиолдоно гэсэн итгэлдээ хѳтлѳгдѳн тараан байршуулсан хѳрѳнгѳѳ нэгтгээд ганцхан зүйл худалдаж авах тохиолдлууд их байдаг нь харамсалтай. Яагаад заавал бүгдийг нь гэж? Ядаж нийт хѳрѳнгийнхѳѳ 10%-р эрсдэл үүрээд, алдлаа гэхэд та үлдсэн 90%-тайгаа үлдэнэ. Хэд нугарчихлаа гэж бодоход, та тэр боломжид хѳлѳѳ дүрээд амжчихлаа гэсэн үг. Зѳвхѳн хѳлѳѳ дүрэхгүй бүтэн биеэрээ орчихсон бол гээд бодож магадгүй. Хэрэв тийм бол усны түрлэг таныг хаашаа татна та тийшээ л явна. Том усан онгоц ч олж магадгүй, эсвэл усны эргүүлэг таныг ёроол уруу ч татаж магадгүй.
Хурд хүчтэй спорт авто машин танд ѳндѳр сэтгэл ханамж ѳгѳх ашигтай боловч хурдтай машинтай осол гаргаж үргүй зардал гаргах ѳндѳр магадлалтай. Үүнтэй адил сарын 50%-с 60%-ийн ашиг олох мѳрѳѳдѳлд умбан хамаг хѳрѳнгѳѳ ашиглах нь нѳгѳѳ талдаа сарын дотор 50%-с 60%-ийг алдах магадлалыг илтгэдгийг үргэлж санаарай. Дээшээ их ѳсѳлтэй байгаа бол эргээд доошоо хүчтэй унах боломж үргэлж нуугдаж байдаг. Гэхдээ та эрсдэлээс зугтаад ѳндѳр ѳсѳлттэй зүйлийг үл тоох нь мѳн туйлширсан хэрэг болно. Тиймээс алдахад таны амьдралд нѳлѳѳлѳхѳѳргүй бага хэмжээний хѳрѳнгѳѳ эрсдэлд оруулаарай.
Үлдсэн хэсгийг нь хамгийн тайвнаар хѳрѳнгѳ оруулалтын ѳгѳѳж ѳгдѳг зүйлс болох хадгаламж болон бондын бүтээгдэхүүнд тараан байршуулаад сэтгэл амар хүүгээ хүртээрэй. 16%-ийн хүүтэй бондод 10 сая тѳгрѳг хийлээ гэж бодоход жилийн 1,600,000 тѳгрѳгийн хүүгийн ѳгѳѳж болно. Бүтэн жилд дѳнгѳж 1-с 2 сарын цалинтай тэнцэхүйц мѳнгѳ гэж бодож болох юм. Тэгвэл та 100 сая тѳгрѳгѳѳр бонд худалдаж авлаа гэж бодоход жилийн ѳгѳѳж 16,000,000 тѳгрѳг болно. 12 сардаа хуваахад таны сарын ѳгѳѳж 1,333,333 тѳгрѳг. Ѳѳрѳѳр хэлбэл та 3,000,000 тѳгрѳгтэй байгаад 1,333,333 тѳгрѳгийг хийх гэж эрсдэл ихтэй зүйл хайж байснаас ажил хийж хүч хѳдѳлмѳрѳѳрѳѳ 100 сая тѳгрѳгийг хуримтлуулж бий болгоод түүнээс сарын 1,333,333 тѳгрѳгийг хүү байдлаар сэтгэл амар хүртэх нь аз жаргал биз ээ.
Үүнтэй адил манай компанийн харилцагчид сэтгэл амар хүүгийн ѳгѳѳж хүртсээр байна. Та ч гэсэн хѳрѳнгѳ оруулахаар сонирхож байвал энд дарж нэвтрэн тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүний мэдээлэл аваарай.
Leave a Reply