📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Даатгалын салбар 2020 онд

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хэд хэдэн даатгалын компаниуд бий. Тэгвэл эдгээр компаниудад хөрөнгө оруулах эсэхээ та хэрхэн шийдэж байна вэ? Бусад салбарын компаниудтай ижил байдлаар үнэлэх гэхээр давхар даатгал, хохирлын харьцаа зэрэг сайн мэдэхгүй нэршлүүд таны толгойг эргүүлж байвал уг бичвэрийг дуустал нь уншаарай.

Юун түрүүнд уншигч та хөрөнгө оруулахаар сонирхож буй нэгэн байх. Тэгвэл танд өгөх хамгийн эхний зөвлөгөө бол худалдаж авч буй бизнесээ та ойлгодог байх хэрэгтэй. Жишээ нь уул уурхайн олборлолтын салбарт мэдлэгтэй байснаар компанийн үйл ажиллагааг үнэлэн оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргана шүү дээ.

Даатгалын үйл ажиллагааг нуршин тайлбарлах хэрэггүй тул товчхон бөгөөд энгийнээр даатгал гэж юу болох бас давхар даатгалын талаар шууд бичье. Даатгал бол бүлэг хүмүүс мөнгөө нийлүүлэн сан үүсгээд хохирол амссан нэгнийгээ уг сангаараа хамгаалж байна гэсэн үг. Хэрэв их хэмжээний хохирол учирсан үед даатгалын компаниас өндөр зардал гарах тул уг эсрдлээ компани хааж олон улсын байгууллагад харилцагчидтай хийсэн гэрээгээ давхар даатгуулдаг. Ингээд өндөр дүнтэй хохирлын тодорхой хувийг монгол дах даатгалын компани гаргаад үлдсэнг нь давхар даатгагч гаргана.

Хохирлын харьцаа бол нийт хохирлын дүнг даатгалын хураамжтай харьцуулсан хэмжээ юм. Хэрэв компанийн хохирлын харьцаа нэмэгдвэл нөхөн төлбөрийн нөөц сангаа нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Харин хосолсон харьцаа нь нийт хохирол дээр зардал нэмэгдэж энэ дүнг нийт хураамжид харьцуулдаг. Уг харьцаа буурахын хэрээр компанийн ашигт ажиллагаа сайжирч байна гэж хэлж болно.

Даатгалын компани зөвхөн хураамжаас орлого олдоггүй бөгөөд үндсэн хоёр үйл ажиллагааны нэг нь хөрөнгө оруулалт. Үүнээс олох ашиг нь компанийн ашигт ажиллагаанд чухал нөлөөтэй тул та энэ үзүүлэлтийг анзаарч байх хэрэгтэй.

2020 онд цар тахлын улмаас олон салбарууд уналтад орсон бөгөөд манай улсын эдийн засаг 5.3 хувиар буурсан үзүүлэлттэй байсан билээ. Уул уурхайн экспорт зогсож үүнийг дагаад тээврийн салбарт 20.1 хувийн бууралт ажиглагджээ. Харин санхүү болон даатгалын салбарт 0.9 хувийн өсөлт гарсан байна. Нэгэнт салбарын хөгжил бусад улсуудтай харьцуулахад доогуур тул өсөх боломжтой салбар гэж яригдаж байна.

Та даатгалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниудын дэлгэрэнгүй судалгаа болон цаашид бидний зүгээс нийтлэх мэдээллүүдийг авах бол энд дарж бүртгүүлээрэй.

Энэхүү нийтлэлд агуулагдсан мэдээлэл нь зѳвхѳн мэдээллийн шинж чанартай бa ав, зар гэсэн зѳвлѳгѳѳг ѳгѳѳгүй болно.

Хѳрѳнгѳ оруулалтын багц үүсгэснээр эрсдэлийг тараан байршуулах боломжтой ч ашгийн баталгаа болохгүй ба уналттай зах зээлд алдагдлаас хамгаалах баталгаа болохгүй.

“Апекс капитал ҮЦК” ХХК нь санхүүгийн зохицуулах хорооны тусгай зѳвшѳѳрлийн дагуу брокер, андеррайтер, зѳвлѳх, гадаад арилжааны үйлчилгээг үзүүлж байна.

Апекс капитал ҮЦК ХХК

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: