📞 7510-7500

✉️ investment@apex.mn

МѲНГѲѲ ѲСГѲХИЙН ТУЛД ИЛҮҮ ХАРИУЦЛАГА ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ!

Хадгаламжийн дундаж хүү 8.2%, инфляцийн тѳвшин 6.2% байна. Энэ нь юу гэсэн үг вэ? Бүтэн жил хадгаламжинд мөнгөө байршуулсан ч таньд ирэх бодит өгөөж 2% буюу бодитоор таны мөнгө 2%-иар л өснө гэсэн үг. Хадгаламжийн дундаж хүү 13% байсан үе ердөө 2 жилийн өмнөхөн юмсан. Гэвч тэр цаг нэгэнт өнгөрсөн тул өөрөөр яаж мөнгөө өсгөхөө бид бодох хэрэгтэй боллоо.

Хадгаламжаас өөр яаж мөнгөө өсгөж болох билээ? Бонд, гадаад дотоод хувьцаа, үл хөдлөх хөрөнгө… Гэтэл энэ ойлголтууд бидний заримд нь арай л хол ойлголт. Эсвэл зүгээр л ажил, амьдрал, гэр бүлийн хажуугаар эдийн засгийн хандлага, лаг салбар, хууль журам зохицуулалтыг бодож шийдвэр гаргаад, хянаад явахад бид дэндүү завгүй. Судлах зүйл, зарцуулах цаг дэндүү их.

Ийм асуудалтай хүмүүс цөөнгүй. Завгүй эсвэл ганцаараа хөрөнгө оруулалт гэдэг юм хийхэд тийм ч итгэлтэй биш… Ийм хэрэгцээ байгаа учраас түүнд шийдэл бий болжээ. Олон хүмүүсийн мөнгийг цуглуулаад тэдний өмнөөс судалгаа шинжилгээ хийгээд, мөнгөнүүдийг нь төрөл бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хийгээд явдаг хүмүүсийг мэргэжилтнүүд, өгч байгаа үйлчилгээг нь хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ, цуглуулсан мөнгөний нийлбэрийг нь сан гэдэг.

Энэ жишиг дэлхийд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн буюу … жил өнгөрсөн гэж үздэг. Хөгжил нь ч тэр, нийлүүлсэн мөнгө нь ч тэр асар өндөр болсон байна. 2020 оны байдлаар сангийн удирдаж буй мөнгөний хэмжээ 100 их наяд ам.доллар боллоо.

Мөнгөө нийлүүлэн мэргэжилтнүүдээр удирдуулах энэ жишиг ажилладаг, хэрэгцээ ч мөн өндөр тул хөрөнгө оруулалтын сан гэдэг зүйл дэлхийд асар том болж эргэлдэж байх шиг байна.

Тэгвэл цуглуулсан мөнгийг мэргэжилтнүүд нь хэрхэн зарцуулж байна вэ?

Дээрх графикаас харахад хувьцаа, бонд, үл хөдлөх, мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүн гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнд хуваан байршуулж байгааг харж болно. Энэ замаар мэргэжилтнүүд эрсдэлийг бууруулах, өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор багц гэдэг зүйлийг бүрдүүлдэг. Тэгвэл тэдний бэлдсэн тэр багцыг нь хүссэн хүн бүр шууд бага хэмжээний мөнгөө төлөөд л авах боломжтой нь сангийн үндсэн ач холбогдол. Худалдаж авах боломжтой сангийн хэсгийг сангийн нэгж эрх гэнэ. Санд худалдан авсан нөгөө бонд, хувьцааных нь үнэлгээ өсвөл бидний худалдан авсан сангийн нөгөө жижиг хэсгийн үнэлгээ ч мөн өсөх нь. Энэ замаар бид мэргэжилтнүүдээр удирдуулж мөнгөө өсгөнө. Аз болоход сангийн нэгж эрхийн үнэ нь бага байдаг. Монголд бол 1000₮-р бүхэл бүтэн нөгөө хэцүү “Хөрөнгө оруулалтын багц” гэдгийг худалдаж авч болохоор байна. Гэтэл бид энгийн үед 1000₮-р юу авч болох билээ? Нэг талх ч авч хүрэхгүй. Гэтэл сангаар дамжуулж 1000₮-т хувьцаа, бонд, үл хөдлөх, банк бүгдийг нь авч болох нь.

Гэхдээ энд анхаарах зүйлс байна. Энэ нийтлэлд цөөнгүй дурдсан МЭРГЭЖИЛТНҮҮД нь бидний мөнгийг өсгөх ЧАДВАРТАЙ юу, зөв байршуулах ЁС ЗҮЙТЭЙ юу гэдэг бол юу юунаас илүү анхаарах зүйл. Иймд таны гэрийн даалгавар бол юуны түрүүнд хэнд мөнгөө өгөх гэж байна вэ гэдгийг судлах юм. Үүний дараа хөрөнгө оруулалтын бодлого, чиглэл, стратеги, зах зээл гэх мэт олон зүйлийг бодолцож болно. Гэвч эцэстээ суурь нь зөв бол деталь нь зөв байна.

Та мэдээж бүх мөнгөө мэргэжилтэнүүдэд өгөөд удирдуулах хэрэггүй. Гэхдээ та санг удирдах удирдлагын багийн туршлага, зарцуулсан болон зарцуулах цаг хугацаа, мэргэжилтний ёс зүйд итгэж байвал мөнгөө яаж өсгөх вэ гэдэг толгойны өвчинийхөө тодорхой хэсгийг намдааж болох юм. Нийтлэлийн эхний өгүүлбэрийг энэ хүргээд засъя. Та мөнгөө өсгөхийн тулд төсөөлснөөс бага хөдөлмөрлөж болох нь.

Бид танд энэ удаа “Мандал ирээдүйн өсөлт” санг санал болгож байна. Хөрөнгө оруулалтын сан худалдан авахыг хүсвэл:

Танилцуулга хуудас: www.mandalsan.com

Танилцуулга үзэх

Холбоо барих: 7510-7500

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: