Бид өмнө нь “хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ” хэмээх хөрөнгө оруулалтын ерөнхий ойлголт өгөх блог оруулсан билээ. Харин энэ удаад хөрөнгө оруулалтын сангийн хамгийн томоохон тоглогчдын талаарх мэдээллийг хүргэж байна. Дэлхийн хөрөнгийн зах зээлийг удирдаж байдаг хамгийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчид хэн байдаг вэ ? мэдээж хөрөнгө оруулалтын сангууд ордог харин тухайн томоохон сангуудыг ямар компани удирддаг вэ ?
1) BlackRock Inc
BlackRock Inc дэлхий даяар 30 оронд салбартай үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын менежментийн корпорац юм. Мөн удирдаж буй хөрөнгийн хэмжээ 9 триллион долларт хүрсэн анхны менежментийн компани болсон байна. Анх 1988 онд Larry Fink, Rob Kapito зэрэг 8 орчим хүний санаачилгаар institutional хөрөнгө оруулагчдад эрсдэлийн менежментийн үйл ажиллагаа үзүүлэх зорилгоор байгуулагдсан байна.Fink болон Kapito нар нь үүний өмнө First Boston компанид моргейжээр баталгаажсан зээлийн анхдагчид байсан бөгөөд ажиллах хугацаандаа 100 сая ам.долларыг алдсан бөгөөд уг туршлагадаа үндэслэн эрсдэлийн менежмент хөрөнгө удирдлагын үйлчилгээ хэрхэн чухал болохыг олж харсан юм.
2016 оноос хойш жилд дунджаар 15 орчим хувиар өссөн бөгөөд 2020 он гэхэд удирдаж буй хөрөнгийн хэмжээ 8.7 триллион ам.долларт хүрсэн байна.
2) The Vanguard Group
Vanguard Group Inc нь хамгийн том хамтын сангуудыг гаргагч мөн ETF буюу биржээр арилжаалагддаг сан гаргалтаар BlackRock-ийн ард 2-т бичигдэж байгаа юм.Тэд хөрөнгө оруулалтын сангаас гадна брокер, санхүүгийн төлөвлөлт, боловсролын дансны үйлчилгээ гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгодог. Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга асан John C Bogle 1951 онд хамтын сангууд нь хувьцааны зах зээлийн индексээс илүү мөнгө олж чадахгүй байсныг судалгааны үндсэн дээр олж анхны индексийн санг бий болгосон бөгөөд хувь хүмүүст хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын боломжийг олгосон үйл явдал байв.
3) The Charles Schwab Corporation
Charles Schwab Corporation нь хөрөнгө оруулалтын менежментээс гадна арилжааны банк болон цахим арилжааны платформын үйлчилгээ үзүүлдэг юм. Хамгийн анх брокерын үйлчилгээгээрээ олон нийтэд танигдсан бөгөөд 1980 онд 24 цагийн брокерын үйлчилгээг хамгийн анх санал болгосноос гадна 140 шимтгэлгүй хамтын санг мөн анхлан үүсгэн байгуулжээ.
Charles Schwab-ийн удирдаж буй хөрөнгийн хэмжээ 2016 онд 2.78 триллион байсан бол 2020 он гэхэд 6.69 триллион доллар болгосноос гадна сүүлийн жилд 66 орчим хувиар өсгөж чадсан байна.
4) Fidelity Investment Inc
Fidelity investment нь брокер,хөрөнгө оруулалтын зөвлөх, кастодиан, амьдралын даатгал, тэтгэврийн үйлчилгээ, криптовалютын арилжаа гэх мэт олон салбар үйл ажиллагаа эрхэлдэг томоохон санхүүгийн байгууллага юм. 1982 оноос 401(k) буюу тэтгэврийн дансны үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 1984 онд цахим арилжааг олон нийтэд санал болгож эхэлсэн байна. Бусад менежментийн компаниас ялгарах нэг онцлог нь 2019 оноос криптовалютыг хүлээн зөвшөөрч арилжааг нь хийх болсон.
Leave a Reply