📞 7510-7500

✉️ investment@apex.mn

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭРЭЭ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ…

Магадгүй та уг салбарт туршлагагүй эсвэл хөрөнгөө алдах эрсдэлээс айж яг юунд хөрөнгө оруулахаа мэдэхгүй нөхцөл байдалд орж байгаа болов уу? Тэгвэл энэ удаагийн бичвэрийн эцэст та өөрт тохирсон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, түүний тухай мэдвэл зохих зүйлсийг ойлгож авах болно.

Амжилттай шийдвэрийн цаана асар их судалгаа шинжилгээ, туршлага, тэвчээр байх бөгөөд хүн бүрд үүнийг хийх цаг хугацаа, мэдлэг туршлага хангалтгүй байдаг нь буруу шийдвэрүүдийг ар араасаа дагуулж байдаг. Та өөрийн хөрөнгөө дээрх ур чадваруудыг эзэмшсэн мэргэжилтнээр удирдуулах боломжтой бөгөөд үүний нэг хэлбэр нь хөрөнгө оруулалтын сан.

Дараах хэсгүүдэд бид Монголын хөрөнгийн зах зээл дээр захиалгаа авч буй сангуудын бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нэгж эрх эзэмшсэнээр гарах өгөөжийг судлах болно.

Юун түрүүнд сангийн бүтэц, зохион байгуулалт түүний утгыг энгийнээр тайлбарлая. Та бүхний мэдэж байгаачлан “Мандал Ирээдүйн Өсөлт” сан бол хамтын хаалттай сан. ХААЛТТАЙ БОЛОН НЭЭЛТТЭЙ? Энэ нь ямар ялгаатай вэ гэвэл:

Дээрхээс гадна нээлттэй сан нь үнэт цаасаа бусдад худалдахаар байнга олон нийтэд санал болгож, эргэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд үнэт цаасаа эргүүлэн авах үүрэг хүлээдэг. Харин хамтын хаалттай сан нь өөрийн гаргасан үнэт цаасыг эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй.

“Мандал Ирээдүйн Өсөлт” хөрөнгө оруулалтын сан нь хамтын хаалттай сан бөгөөд та бүхэн эрх барих дээд байгууллага нь юу болох зэргийг сонирхож байвал…

Сангийн эрх барих дээд байгууллага нь Сангийн Нэгж эрх эзэмшигчдийн хурал бөгөөд уг сангийн үйл ажиллагааны схем нь дараах байдлаар тодорхойлогдоно.

“Мандал Ирээдүйн Өсөлт” сангийн хувьд ТУЗ-ийн даргаар эдийн засагч Ө.Ганзориг ажиллах бөгөөд өмнө нь Голомт банкны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаар нь бид сайн мэднэ. Харин сангийн менежерээр Г.Ганзориг ажиллах бөгөөд Мандал Даатгалын санхүүгийн шинжээчээр ажилладаг, эдийн засагч, судлаач билээ. Даатгалын компани нь хөрөнгө оруулалтын орлого болон даатгалын үйл ажиллагааны орлогоос ашиг хүртдэг талаар бид өмнө нь бичиж байсан. Тэгвэл Мандал Даатгалын хөрөнгө оруулалтын орлого жилийн 38 хувийн дундаж өсөлтийг үзүүлээд байгаа.

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө.

Энэ бол хөрөнгө оруулагчдын заавал мэдэж байх хэрэгтэй хэсэг. Сангийн амжилттай хөрөнгө оруулах эсэх нь хөрөнгө оруулалтын шийдвэрүүдээс хамаарах бөгөөд “Мандал Ирээдүйн Өсөлт” сан дараах багцын төлөвлөгөөтэй байна.

Нээлттэй өмчлөлийн хэрэгсэл гэдэг нь та бидний мэдэх хувьцаа бөгөөд 2022 оны хагас жил гэхэд том таван банк хувьцаат компани болсон байх үүрэг хүлээсэнтэй холбогдуулан “Мандал Ирээдүйн Өсөлт” сан уг банкнуудад хөрөнгө оруулалах бөгөөд хамгийн бодитой үнэлэгдсэн банкыг сонгон хөрөнгө оруулах юм.

Хамгийн сүүлд, уг хөрөнгө оруулалтаас хэрхэн өгөөж хүртэх вэ?

Сангийн нэгж эрх Монголын хөрөнгийн бирж дээр энгийн хувьцаатай адил арилжаалагдах боломжтой тул хөрвөх чадвар сайтай бүтээгдэхүүнд тооцож болно. Өгөөжийн хувьд сан нь ногдол ашиг тараах боломжтой бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжааны ханшны зөрүүнээс мөн л адил өгөөж хүртэнэ. Энгийнээр хэлбэл сан ашигтай ажиллах нь өгөөжтэй шууд хамааралтай болно.

Мэдээж өгөөжийн талаар ярьсан тул эрсдэлийн талаар ч дурдах хэрэгтэй болно. Сангийн хувьд ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах, эсэх нь хязгаарлалттай бөгөөд эрсдэл өндөр санхүүгийн хэрэгсэл, хөшүүрэгтэй арилжаа зэргийг хийх боломжгүй байгаа. Иймд эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнд орох магадлал өндөр юм.

Хэрэв та Мандал Ирээдүйн Өсөлт санд захиалгаа өгөх бол https://www.mandalsan.com/ холбоосоор орж бүртгүүлээрэй.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: