Мандал ирээдүйн өсөлт сангийн захиалга хэзээ хаагдах вэ?
-Хэрэв сангийн татан төвлөрүүлэх дүн гүйцвэл 8 сарын 10-наас өмнө сан хаагдах болно.
Сангийн захиалгаа өгсөн боловч захиалга хүлээгдэж буй төлөвтэй байсаар байна?
– Энэ нь анхдагч зах зээлийн захиалга хаагдаагүй байгаатай холбоотой. Одоогоор хүн бүрийн оруулсан захиалга ийм төлөвтэй харагдаж байгаа.
Санд орох боломжтой доод хэмжээ гэж байгаа юу?
– Нэгж эрхийн үнэ 1000 төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд боломжит доод дүн гэж байхгүй
Апексаар дамжуулан санд орохын давуу тал юу вэ?
– Таны үнэт цаасны дансыг нээлгэн онлайнаар захиалгаа авч байгаа бөгөөд хоёрдогч зах зээл дээр мөн л онлайнаар зарах захиалгаа өгч болно.
– 10 сая болон түүнээс дээш дүнгээр хөрөнгө оруулж байгаа тохиолдолд урамшуулалтай
– Апекс капиталд данс нээлгэж санд орсноор цаашдын хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, зах зээлийн мэдээллийг авч байх болно. Мэдээж үнэ төлбөргүй.
Захиалгаа баталгаажсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?
– Та хөрөнгө оруулалтаа байршуулаад захиалга хэсэг дээр үнэ болон тоо ширхэгээ оруулан “Захиалга өгөх” товчоо дараад баталгаажуулахад болно. Таны оруулсан захиалга IPO захиалга хэсгийн дээр байрлах Ξ тэмдэглээгээ дээр ороход харагдах болно.
Эхлээд хөрөнгө оруулалтаа байршуулсан байх хэрэгтэй юу?
– Тийм. Ингэснээр захиалга оруулах бөгөөд төлбөр байршаагүй үед “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэсэн мэдэгдэл гарч ирдэг.
Сангийн нэгж эрхийг эзэмшснээр банкны хувьцааг авч байна гэсэн үг үү?
– Уг харилцагч банкны хувьцааг шууд бусаар эзэмших юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр компани хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ нь компани дээр бүртгэгдэнэ. Банкны хувьцааг эзэмших буй компанийг харилцагчид эзэмшиж байна гэсэн үг.
Хөрөнгө оруулалтаа байршуулахдаа нэг хувийн шимтгэлээ тооцоод хамт шилжүүлэх үү?
– Тийм. Хэрвээ шимтгэлээ хамт шилжүүлээгүй бол захиалга дутуу дүнгээр орох болно.
Алсын хараа хэдэн жилээр дүнэж гаргасан бэ?
– Мандал Ирээлүйн өсөлт сангийн үйл ажиллагаа 10 жил үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.
Анхдагч зах зээл гэж юу болох талаар мэдээлэл өгөөч.
– Анхдагч зах зээл гэдэг нь Компани олон нийтэд хувьцаагаа санал болгож буй эхний үйл явцыг хэлэх бөгөөд үүнийг мөн IPO гэж нэрлэдэг. Анхдагч зах зээл дээр хувьцааны үнэ тогтсон дүн байдаг бол Хоёрдогч зах зээл дээр хувьцааны үнэ зах зээлээсээн хамаарч хэлбэлзэнэ.
Хөрөнгө оруулалтын санд мөнгөө хийх, хувийн хувьцааны дансандаа мөнгөө хийх хоёр юугаараа ялгаатай вэ?
– Хөрөнгө оруулалтын санд мөнгөө байршуулахад сангийн менежментийн баг таны мөнгийг өмнөөс тань удирдах бөгөөд сангийн үй ажиллагааны ашгаас хөрөнгө оруулагч өгөөж хүртэнэ. Сан нь олон хувьцаа эзэмшигч нарын нэгдэл тул тэднй эрх ашгийг хамгаалахад үйл ажиллагаа нь чиглэнэ.
Захиалга ямар цагт өгөх ёстой вэ? Хөрөнгийн биржийн цагийн хуваарийн дагуу өгөх үү?
– Мандал Ирээдүйн Өсөлт сангийн захиалга 10:00-16:00 цагийн хооронд явагдаж байна.
Хоёрдогч арилжаа эхлэх үед Apextrader апп-аараа зарах захиалга өгч болох уу?
– Бүрэн боломжтой. Цаг алдалгүй түргэн шуурхай арилжаагаа та аппаар гүйцэтгээрэй.
Leave a Reply