📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Хадгалах уу хөрөнгө оруулах уу ?

Хадгалах уу Хөрөнгө оруулах уу тус асуулт олон хүмүүсийн хувьд эргэлзээ дагуулсаар ирсэн билээ та мөн тус асуултын өмнө тулгарч байсан бол бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншиж өөрийн сонголтыг хийхийг зөвлөж байна.

Хуримтлал хамгийн эхний алхам

Та хуримтлал үүсгэдэг үү хуримтлалаа та зуршил болгоод сар болгоны орлогоосоо тодорхой хувийг хадгалж чаддаг уу хэрэв тийм бол танд баяр хүргэе та санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн эхний алхмаа хийж чадсан байна. Энэ алхам нь хамгийн энгийн боломж төвөгтэй алхам байдаг яагаад вэ гэвэл олон хүмүүс сар болгон хуримтлуулна гэсэн бодолтой төлөвлөгөөтэй байдаг гэвч хэрэгжүүлж бодит үйлдэл болгох дээр маш их хугацааг алддаг. Жишээлбэл дараа сараас больё, цалингаа өссөний дараагаар хуримтлуулж эхлэе гэх мэт маш олон шалтгаанууд гарч ирдэг гэвч их бага хамаагүй та ямар ч байсан сар бүр тодорхой хэмжээнд хуримтлал үүсгэж түүнийгээ заавал зуршил болгоорой магадгүй 10 эсвэл 20 жилийн дараа та өөрөөрөө бахархах болно.

Хадгаламжаас илүү боломжууд бий

Таны мөнгө зөвхөн хадгаламжид байдаг уу та хадгаламжаас илүү өндөр өгөөж хүсэж байна уу ? Хэрэв тийм бол хөрөнгө оруулалтын маш олон боломжууд бий жишээлбэл хадгаламжаас өндөр хүүтэй бонд худалдаж авах, үл хөдлөх, Монголын болон гадаадын хувьцаа худалдан авч ханшийн өсөлтөөс ашиг хийх гэх мэт маш олон боломжууд бий. Эдгээр хөрөнгө оруулалтын боломж нь хадгаламжаас өндөр өгөөж хүртэх боломжтой боловч нөгөө талаараа мөнгөө алдах ч эрсдэл дагуулдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй.

Нийтлэлийнхаа асуултад хариулт олох зорилгоор багахан тооцоолол хийж үзье.

Хэрэв 1 сая төгрөгийг 10 жилийн өмнө Америкийн хөрөнгийн зах зээлийн индексэд байршуулсан бол өнөөдөр 3,600,000 хэрэв Говь ХК-ийн хувьцаа авсан бол 5,100,000 болж өсөх байжээ.

Монголбанкны гаргасан статистикаас харвал 2021 оны 6-р сард инфляци 6.6 хувьтай байгаа бол шинээр татсан харилцах, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 6.1 хувьтай гарсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэлхэрэв инфляци болон хадгаламжийн хүү дараагийн 12 сар энэ хэмжээнд хадгалагдвал таны хадгалсан мөнгөний жилийн дараах бодит өгөөж -0.5 хувьтай буюу энэ хэмжээгээр инфляцид идэгдэж байгаа юм. Нөгөөтээгүүр таны хадгалсан мөнгө жилийн хугацаанд мөнгөн дүнгээр өсөж байгаа боловч худалдан авах чадварын хувьд адил байх боломжтой байна.

Эцэст нь дүгнээд хэлэхэд хадгаламж хуримтлал бол хамгийн энгийн бөгөөд чухал алхам юм. Түүнчлэн дээрх энгийн тоон үзүүлэлтүүдээс харвал хадгаламжаас илүү олон төрлийн бүтээгдэхүүний боломж байна гэвч эрсдэл ямагт байдгийг анхаарах хэрэгтэй. Мөн хадгаламж нь сүүлийн үед инфляцид идэгдэж бодит өгөөж буурсаар байгаа бөгөөд хадгаламжид хадгалсан таны мөнгө жилийн дараа худалдан авах чадварын хувьд суларч байгаа хадгаламжтай иргэдийн хувьд маш муу мэдээ болж байна.

Хадгалах уу хөрөнгө оруулах уу гэдэг асуултын хариулт нь маш олон хүчин зүйлээс шалтгаалах бөгөөд хамгийн энгийн тоон үзүүлэлтүүдийг бэлтгэн хүргэлээ эцэст нь сонголтыг танд үлдээе.

Хэрэв та хадгаламжаас өндөр өгөөжтэй бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл доорх мэдээлэл авах гэсэн товч дээр дарна уу

Мэдээлэл авах

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: