Монголын хөрөнгийн зах зээлд өөрийн гэсэн орон зайг бүтээж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах чин хүсэл танд байдаг уу? Таныг зорьсон амжилтдаа хүрэх замын нэг шат болохыг бид хүсэж байна.
Апекс Капиталын хамт олонтой салбарын хөгжилд нөлөөлөхүйц төсөл дээр ажиллах хүндтэй
дадлагын хөтөлбөрт нэгдээрэй.
Дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар танд:
-Салбарын эксперт болсон шилдэг хамт олонтой хамтран зүтгэх.
-Өөрийн карьерт ахиц гаргахуйц төсөл хөтөлбөрт ажиллах.
-Насан туршидаа хамгаалж үлдэх бизнес харилцааны үндэс суурийг тавих.
-Сургуульд заадаггүй ур чадваруудад суралцах.
-Цалин урамшуулал авах давуу талууд үүснэ.
Дадлагажигчид тавих шаардлага
1. Санхүүгийн менежмент эсхүл нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг эсхүл шинэ төгсөгч ;
2. Хөрөнгийн зах зээлд ажиллах сонирхолтой;
3. Өдөрт хамгийн багадаа 4 цаг ажиллах боломжтой;
4. Дизайн, фотошоп програмууд дээр ажилладаг бол давуу тал болно.
Хийх ажил
1. Харилцагчид хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдээлэл өгөх;
2. Харилцагчид үнэт цаасны танилцуулга хийх;
3. Харилцагчид амаар болон имэйлээр хөрөнгийн зах зээлийн мэдээлэл хүргүүлэх;
4. Хөрөнгийн зах зээл болон нээлттэй компанийн судалгаа хийх;
5. Контент бүтээлтэд хамтран оролцох;
6. Үнэт цаасны данс нээх;
Хөтөлбөрийн үе шат
Анкет хүлээн авах хугацаа: Бүртгэл хаагдсан
Ярилцлага : 2021.08.23-2021.09.03
Хөтөлбөрт тэнцсэн оролцогчдын сургалт: 2021.09.06-2021.09.07
Дадлагажих хөтөлбөр: 2021.09.08-2021.10.08
Хөтөлбөрт амжилттай оролцож төгссөн оролцогчдын хаалт: 2021.10.08
Цалин урамшуулал ажлын үр дүнгээс хамаарч нэмэгдэх боломжтой.
Та дадлагын хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах холбоосоор бидэнд өөрийн мэдээллээ
илгээгээрэй. Танд амжилт хүсье.
Leave a Reply