📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Таны багцад заавал багтах ёстой хувьцаа

Хувьцаа авахад бид эрсдэл гэхээс илүү өгөөжийн талаар түлхүү яригддаг бол багц бүрдүүлэлт нь эрсдэлээ тараан байршуулах эрсдэлээ бууруулах тал дээр илүү төвлөрдөг юм. Яагаад багц бүрдүүлдэг вэ хамгийн энгийн асуултаас эхлэе багц бүрдүүлэх нь өгөөжөө өсгөх бус эрсдэлээ багасгах эрсдэлээ тараан байршуулахаас эхэлдэг бөгөөд энэ блогынхоо хүрээнд таны багцад зайлшгүй байх ёстой хувьцааны талаар мэдээлэл хүргэе.

Энэ бол Defensive stock юм. Энэ нь нэрнийхээ дагуу шууд таны хөрөнгө оруулалтын багцыг хамгаалдаг хувьцаа гэж энгийнээр ойлгож болно.

Defensive stock гол шинж чанарууд

  • Тогтвортой

Нийт зах зээлийн нөхцөл байдлаас үл хамааран тогтмол ашигтай ажиллаж, бүтээгдэхүүн болон санал болгож буй үйлчилгээ нь байнгын эрэлттэй, бизнесийн мөчлөгийн янз бүрийн үе шатанд тогтвортой байдаг компанийн хувьцаа.

  • Ногдол ашиг

Зах зээлийн нөхцөл байдлаас үл хамааран тогтмол ногдол ашиг хуваарилдаг. Ихэвчлэн 10-с дээш жил тогтмол өгсөн компаниуд байдаг.

  • Ханшийн хэлбэлзэл бага

Тус ангилал дахь хувьцаанууд нь бусад хувьцааг бодвол ханш нь харьцангуй тогтвортой хөдөлгөөн бага байдаг тул эрсдэл бага байдаг. Хувьцааны хөдөлгөөнийг хэмждэг бета коеффициент нь хөрөнгийн зах зээлийн нийт ханштай харьцуулахад бага байдаг. Энэ нь тус ангиллын хувьцаанд зах зээлийн нөхцөл байдал бага нөлөөлж байгааг харуулж байгаа юм.

Defensive stock-д ямар салбарын хувьцаа түлхүү багтдаг вэ ?

Defensive stock-д ямар салбарын хувьцаа түлхүү багтдаг вэ ?

  • Utilities /нийтийн хэрэглээ/

Ус, газ, цахилгаан хангамжтай холбоотой хувьцаанууд. Учир нь гэвэл бизнесийн аль ч үе шатанд хүмүүс хэрэглэсэээр байдаг эдийн засаг уналтад орсон ч гэсэн үргэлж эрэлт байдаг.

  • Consumer stables /өргөн хэрэглээний бараа/

Өргөн хэрэглээний бараа эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран хэрэгцээ шаардлага байдаг. Үүнд хоол хүнс, ус ундаа, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа үйлдвэрлэдэг болон борлуулдаг компаниуд орно. Хамгийн сайн жишээ гэвэл супермаркетууд юм.

  • Healthcare /эрүүл мэнд/

Мөн л адил зах зээлийн нөхцөл байдлаас үл хамаарч хүмүүсд эмнэлгийн тусламж үйлчилгээ байнга шаардлагатай байдаг. Тус ангилалд эм тариа үйлдвэрлэдэг фирмүүд, эмнэлгийн хэрэгсэл техник тоног төхөөрөмж, эмнэлгүүд болон даатгалууд орно.

  • Telecommunication /харилцаа холбооны салбар/

Бусад салбарыг бодвол бизнесийн мөчлөг харилцаа холбооны салбарт арай илүү нөлөөлж болох хэдий ч хэрэглэгчид хэрэглэхээ зогсоохгүй л болов уу. Үүнд кабель, телевизүүд, интернетийн үйлчилгээ үзүүлэгч түгээгч компаниуд багтана.

Дээрх салбаруудаас гадна компанийн хэмжээ, түүх, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох чадвар зэргээс хамаарч тус ангилалд мөн багтаж болох юм.

Defensive stock худалдан авахыг хүсэж байна уу ? Манай зүгээс тухайн ангилалд багтдаг томоохон 5 компанийн мэдээллийг хүргэж байна.

1) Coca Cola /NYSE: KO/

Салбар: Ус ундаа /Beverage/

Зах зээлийн үнэлгээ: $240 тэрбум /2021.08.30/

1 жилийн өгөөж: 12.74%

Ногдол ашгийн өгөөж: 3.02%

Coca Cola компанийн хувьд ус ундааны салбартаа хамгийн томоохон тоглогч бөгөөд 135 жилийн түүхтэй компани билээ. Алдарт хөрөнгө оруулагч Warren Buffet-ийн хамгийн дуртай хувьцаа гэж хэлж болох бөгөөд сүүлийн 10 жил тогтмол ногдол ашиг тараасан байна. Ханшийн хувьд ч хамгийн тогтвортой хувьцаануудын нэгд тооцогддогоос гадна борлуулалт болон цэвэр ашиг сүүлийн 5 жилд тогтвортой байсан байна.

2) Walmart Inc /NYSE: WMT/

Салбар: Жижиглэн худалдаа – хүнс /Retail – Grocery/

Зах зээлийн үнэлгээ: $413.88 тэрбум /2021.08.30/

1 жилийн өгөөж: 5.27%

Ногдол ашгийн өгөөж: 1.5%

Walmart нь хэрэв цахим худалдааны салбарыг эс тооцвол Дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны компани юм. Компанийн хувьцааны ханшийн хувьд нилээдгүй тогтвортой бөгөөд ковид цар тахлын үеэр ихэнх хувьцаа маш их хэмжээгээр уналт үзүүлсэн бол Walmart-ийн хувьд ханшийн уналт харьцангүй бага байсан юм.

3) AT&T /NYSE: T/

Салбар: Харилцаа холбоо /Communications Services/

Зах зээлийн үнэлгээ: $194.42 тэрбум /2021.08.30/

1 жилийн өгөөж: -9.35%

Ногдол ашгийн өгөөж: 7.67%

AT&T нь харилцаа холбооны медиа, технологийн үйлчилгээ эрхэлдэг холдинг компани юм. Та бүхний сайн мэдэх HBO болон Warner Bros гэх компаниудыг эзэмшдэгээс гадна Латин Америк болон Мексикт зар сурталчилгаа бизнес мөн эрхэлдэг. AT&T нь одоогоор хамгийн хурдан 5G сүлжээгээр хангагдсан бөгөөд 5G-ийн эрэлт ихсэж байгаа нь компани ирээдүйд өсөлт үзүүлэх магадлалыг нэмэгдүүлж байна хэмээн шинжээчид үзэж байна.

4) CVS Health /NYSE: CVS/

Салбар: Жижиглэн худалдаа – Эм тариа /Retail – Drug/

Зах зээлийн үнэлгээ: $111.64 тэрбум /2021.08.30/

1 жилийн өгөөж: 33.84%

Ногдол ашгийн өгөөж: 2.39%

CVS Health Corporation нь охин компаниудынхаа хамт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд компани нь эмийн сангийн үйлчилгээ, жижиглэнгийн худалдаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба бусад гэсэн дөрвөн сегментээр үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогийн байдлаар ойролцоогоор 9,900 жижиглэн худалдааны цэг, 1,100 гаруй анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг газартай юм.

Дүгнэлт

Эцэст нь хэлэхэд та багц бүрдүүлэх гэж байгаа бол хувьцааг defensive, growth гэх мэтээр ангилж тухайн ангиллын хүрээнд багцаа бүрдүүлбэл илүү тохиромжтой бөгөөд багцаа илүү аюулгүй эрсдэл багатай байлгахыг хүсвэл defensive stock авах хэрэгтэй гэвч эдгээр хувьцаанууд нь эрсдэл бага өгөөж бага учир таны багцын өсөлтийг сааруулж болох урт хугацаанд таны багцыг хамгаалах хувьцаа юм.

Ашигласан эх сурвалжууд:

investopedia.com

investing.com

marketwatch.com

kiplinger.com

finance.yahoo.com

businessinsider.com

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: