1. Дотоод арилжааны данс Апекс Капитал дээр хэрхэн нээх вэ?
Хариулт: Та манай ApexTrader аппликейшн болон http://www.dbx.apex.mn- хаягаар ороод бүртгүүлэх боломжтой.
2. Дотоод дансаа нээхээр бүртгүүлснээс хойш хэзээ арилжаа хийж эхэлж болох вэ?
Хариулт : Таны данс бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногт нээгддэг байгаа, нээгдсэний дараа та манай апп-р болон http://www.dbx.apex.mn нэвтрэн өөрийн дансаа цэнэглээд арилжааны цагаар буюу 10-13 цагийн хооронд захиалгаа гүйцэтгэх боломжтой.
3. Цахимаар гадаад арилжааны данс нээлгэж болох уу?
Хариулт: Тийм боломжтой байгаа. Гадаад арилжааны данс нээлгэхэд та эхлээд манайд Дотоодын арилжааны данстай байх шаардлагатай ба та нэмж гэрээ байгуулах хэрэгтэй.
4. Өөр үнэт цаасны компанид данстай хүн давхар Апекс капитал ҮЦК дээр данс нээж болох уу?
Хариулт: Тийм, та давхар данс нээлгэх боломжтой байгаа. ҮЦТХТ (Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв) дээр нэг хүний нэр дээр 5-аас дээшгүй данс нээлгэх боломжтой байдаг.
5. Өөр брокерын компаниас Апекс Капиталд үнэт цаас шилжүүлэх боломжтой юу?
Хариулт: Болно, Та манай Апекс Капитал дээр ирж шилжүүлэх өргөдөл дээр гарын үсэг зураад өөр байгууллагад байгаа үнэт цаасаа шилжүүлэх боломжтой.
6. Бүртгүүлэхэд иргэний үнэмлэх-ний ард болон урд зураг шаардаж байсан, гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн лавлагааны зураг оруулж бүртгүүлж болох уу?
Хариулт: Данс нээх үед таны иргэний үнэмлэхний урд болон ард талын зураг зайлшгүй шаардагдана. Мөн иргэний үнэмлэхээ барьж авахуулсан зураг хэрэгтэй ба хэрвээ танд өөрт байхгүй бол гадаад паспорт барьж авахуулах боломжтой.
7. Дансаа нээсэн, яаж “CU IPO”-д оролцох дансаа цэнэглэх вэ?
Доорх мэдээллийн дагуу “CU IPO”-д оролцох мѳнгѳѳ байршуулна уу.
Банкны нэр: Үнэт цаасны тѳвлѳрсѳн хадгаламжийн тѳв
Дансны дугаар: 0078 xxxx xxxx гэсэн 12 оронтой дансны дугаарыг 10-р сарын 29-нд CU IPO захиалга эхлэх үед та ѳѳрийн DBX.apex.mn эсвэл ApexTrader апп-аар дансны мэдээлэл хэсгээс энэхүү дансны дугаарыг харах боломжтой.)
Данс эзэмшигчийн нэр: Таны нэр
Гүйлгээний утга: Овог Нэр, Регистрийн дугаар (РД эхний үсэг кирилл үсгээр) / Жишээ нь: Баатар Болд АД91010101
Leave a Reply