📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Хөрөнгийн зах баялаг хуваарилалтын механизм болох нь

Дэлхийн аз жаргалын индексийн тэргүүн эгнээнд жагсдаг улсуудын нэг бол Норвеги юм. Тус улсын тухай дурдвал цөөхөн буюу 5 сая гаруй хүн амтай, Монголоос жижиг газар нутаг, байгалийн баялгийн нөөц хомс боловч нэг иргэнд ногдох баялгаараа дэлхийн бусад улсуудтай харьцуулахад харьцангуй өндөр юм. Учир нь тус улс хүн ам цөөн, хөдөлмөрийн хүч, байгалийн баялаг бага гэсэн сул талаа нөхөхийн тулд улс дамнасан хөрөнгө оруулалтын томоохон сангуудыг байгуулж, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан технологийн ололт амжилт, инновацид хөрөнгө оруулснаар эргээд бусад олон орны баялгаас хөрөнгө оруулалтаар дамжуулан хүртдэг болжээ.

Дээрх Норвеги улсын жишээн дээрээс үзэхэд аль үр бүтээмж өгч чадах улсын эдийн засаг, компани, старт-апуудыг дэмжиж, эргээд тэдгээр компаниуд зах зээлээ тэлж, томрохтой нь зэрэгцэн Норвегийн сангуудын хөрөнгө өсөж, түүний цаана байгаа хөрөнгө оруулсан иргэд ашгаас нь хүртдэг аж. Энэ боломжийг бүх иргэддээ эн тэнцүү олгодог талбар бол тэдний хөрөнгийн зах юм.

Бидний сайн мэдэхээр компани бол баялаг бүтээдэг машин. Энэ машиныг хөдөлгөхөд шаардлагатай санхүүжилтийг банкны зээл эсвэл хөрөнгийн зах дээрээс бий болгодог. Хэрэв банкны зээлээр санхүүжилтээ босговол банкны тогтоосон журмыг дагаж, богино хугацаанд өндөр хүү төлөх шаардлагатай болно. Мэдээж зээл авсан компанийн эзэд өөрсдийн хүчээр бизнесээ өсгөж байгаа учраас компанийнхаа ашиг, орлогыг ч мөн өөрсдөө хүртэх нь шударга юм. Өнөөдөр Монголын ихэнх бизнесүүд энэ замаар явдаг бөгөөд амжилттай бизнесийн цаана цөөн тооны хөрөнгөтэй хүмүүс байдаг учраас баян, ядуугийн ялгаа тодоос тод гарч байна.

Яг л Норвегийн хэрэгжүүлсэнтэй адил хүн бүрд баялаг өгч чадах талбар бол яах ч аргагүй хөрөнгийн зах юм. Энд компаниуд банкны зээлээс ялгаатай нь өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлсэн байдлаар урт хугацааны ашигтай санхүүжилт бий болгох боломж өндөр, сонголт арвин байдаг. Монголын нөхцөлд эрх бүхий албан тушаалтнууд хувь хүн удирддаг бизнес, компаниудыг дээрэлхэх, тусгай зөвшөөрөл нэрийдлээр авилга хээл хахууль авах гэх мэт үйлдэл ихээр гардаг. Компани хувьцаа гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлж, олон тооны хувьцаа эзэмшигчтэй болохын хэрээр улс төрчдөөс хараат бус болж, компанийн засаглал даган сайжирч, мөн олон эздийн өмч хөрөнгийн улмаас санхүүгийн хувьд ч давуу талтай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээмж сайжрах эерэг үр дүн үзүүлдэг. Компанийн бүтээмж сайжирснаар эргээд үүнээс хожих хүмүүс нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нар болох юм.

Норвегитой адил хөрөнгө оруулалтын сан хөгжсөн улсуудад хүн амынх нь 45-80% нь хөрөнгө оруулдаг бол Монгол улсад хүн амын 12% хувьцааны талаар ойлголттой байдаг гэсэн мэдээллийг Монгол Банкнаас гаргасан байна. Гэвч сүүлийн хагас жилийн хугацаанд иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаар мэдэх хүсэл эрмэлзэл эрс нэмэгдсэн нь банкны хадгаламжийн хүү буурч мөн зах зээл дээр олон сайшаалтай компаниуд хувьцаагаа санал болгож буйтай холбогдож байна.

Монгол улсын хөрөнгийн зах урт удаан хугацааны турш иргэдийн дутмаг оролцооноос үүдэн царцсан байсан нь идэвхжиж энэ хугацаанд хэт багаар үнэлэгдэж байсан дотоодын компаниудын үнэлгээ бодит төсөөлөлдөө дөхөж буйг та хамгийн наад зах нь АПУ ХК-н жишээнээс харж болно. Цаашид олон нийтэд хувьцаагаа санал болгохоор олон компаниуд ар араасаа цуварч буй нь эргээд олон нийтэд хөрөнгөө өсгөх, үндэсний компаниудаа дэмжих сонголтыг олгож байна.

Идэвхтэй хөрөнгө оруулдаг иргэд аз жаргалтай байж болохыг Норвегийн жирийн нэгэн багш, сувилагч нарын жишээнээс харж болно. Тус улсын иргэд өөрсдийн дуртай ажлаа цагтаа хийгээд мөнгө санхүүд санаа зоволгүй өөрсдийн гэр бүл, эрүүл мэнд, аз жаргалд илүүтэй цаг зарцуулдаг нь тэдний аз жаргалын индексээс харагдаж байна.

Та Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцаануудад хөрөнгө оруулахыг хүсвэл dbx.apex.mn хаягаар хандан үнэт цаасны дансаа нээлгэх боломжтой. Мөн Апекс Капитал ҮЦК нь Apex Trader аппликейшнаар дамжуулан онлайнаар арилжаанд оролцох боломжийг та бүхэнд олгож байна.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: