📞 7510-7500

✉️ investment@apex.mn

“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нэмэлт үнэт цаас гаргахаар боллоо.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн нь Монгол улсад өндөр агуулга бүхий суурь болон үнэт металлын хайгуул, олборлолт, худалдан авалт болон төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсын бүртгэлтэй уул уурхайн компани юм.

2000 онд үүсгэн байгуулагдаж, 2005 онд TSX үндсэн самбарт хувьцаагаа нээлттэй арилжиж эхэлсэн. 2018 оны 6 сард Монголын хөрөнгийн биржид үнэт цаасыг давхар бүртгүүлж, Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн нь Баянхонгор аймагт Шинэ жинст, Баян-Өндөр алт, алт-полиметалл болон молибдин-зэсийн төслүүдийг хөгжүүлж байгаа.

Энэхүү нэмж гаргаж буй үнэт цаасны танилцуулгыг хүргэж байна.

  • Үнэт цаасны төрөл: Энгийн хувьцаа
  • Зах зээлд арилжаалагдаж буй энгийн хувьцааны тоо ширхэг: 268,550,433 (2021.06.30-ны байдлаар)
  • Арилжаалагдаж буй бирж: Монголын Хөрөнгийн бирж MSE:ERDN

Торонтогийн хөрөнгийн бирж TSX:ERD

  • Монголын Хөрөнгийн биржийн ангилал: 2-р ангилал
  • Зарцуулалт: Баян Хөндий төслийн бүтээн байгуулалт, хайгуул, ерөнхий удирдлагын зардал

“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нэмэлт үнэт цаас гаргахаар болсонтой холбоотой түгээмэл асуултуудын хариулт:

  • Хэр том компани вэ ?

Зах зээлийн үнэлгээ ₮247 тэрбум бөгөөд энэ нь Монголын Хөрөнгийн Биржийн Зах зээлийн үнэлгээгээ Говь ХК-ийн ард буюу 6-рт бичигдэж байна.

  • Баян хөндий байршил

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт байрладаг.

  • Татан төвлөрүүлэх хөрөнгийн гол зарцуулалт

Компани нь хайгуулын компани байсан бол одоогоор ашиглалтын компани болж шилжиж байгаа буюу илрүүлсэн нөөцөө өөрсдийн уурхайг шинээр барьж олборлолт хийхээр болсон тул шинэ бүтээн байгуулалтад татан төвлөрүүлэх хөрөнгийн 50 хувийг зарцуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

  • Алт үйлдвэрлэлт хэзээ эхлэх вэ ?

Эхний хүдэр боловсруулалт 2023 оноос эхлэх бөгөөд анхны алт үйлдвэрлэл мөн 2023 онд эхлэх юм.

  • Нөөцийн хэмжээ хэр байгаа мөн хэр хугацаанд ашиглах талаар

Баян Хөндий төслийн үйлдвэрлэлийн 12.72 тонн.

Уурхайн бүтээн байгуулалт 1.5 жил, олборлолт 6 жил хэмээн эхний байдлаар тооцоолсон.

  • Усны нөөц ашиглалт

Усны 85%-ийг дахин ашиглаж байгаа бөгөөд Оюу толгойн төслийн ус дахин ашиглалт 89.1% юм. Мөн эрчим хүчтэй холбоотойгоор нарны эх үүсвэрийг эрчим хүчний шийдлийн нэг хэсэг болгон ашиглах Монголын анхны уул уурхайн компани болж байгаа

  • Алт олборлолт эхлэх үед цэвэр ашигт хэрхэн нөлөөлөх вэ ?

Компанийн тооцооллоор одоогийн алтны үнээр тооцоолоход $40-50 саяын жилийн цэвэр мөнгөн гүйлгээтэй ажиллана.

Та энэхүү хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл арилжаанд оролцох үнэт цаасны данстай байх шаардлагатай бөгөөд дансаа нээлгэхийг хүсвэл ​​https://dbx.apex.mn/ хаягаар нээх ба түүний дараа өөрийн ҮЦТХТ-н 12 тоот дансандаа мөнгөө байршуулснаар Apex Trader аппликейшнаараа захиалгаа өгөх боломжтой болох юм.

Үнэт цаасны захиалга авах хугацаа: 2021.10.04 – 2021.10.08

Мөн хувьцаа болон захиалгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7510-7500 дугаараар холбогдоорой.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: