📞 7510-7500

✉️ investment@apex.mn

ӨНДӨР “ХҮҮТЭЙ” БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ЗАЙЛШГҮЙ МЭДЭХ ЗҮЙЛС

Хөрөнгө оруулалтын багцаа оновчтой бүрдүүлж, өгөөж эрсдэлийн харьцааг тэнцвэржүүлэхэд бондын хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бонд нь зах зээл дээр гарахын тулд зохицуулагч байгууллагуудын олон шалгуурыг хангасан байдаг. Хувьцаанаас ялгаатай нь гэрээний эхэнд тохирсон тогтмол өгөөжийг амладаг тул таны хөрөнгө оруулалтын багцын эрсдэлийг бууруулах нөлөө үзүүлдэг. Мэдээж аливаа хөрөнгө оруулалт тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг тул хөрөнгө оруулагч та эрсдэлээ бууруулахын тулд хөрөнгө оруулж буй

бүтээгдэхүүний эрсдэлийг өөрийн төвшинд үнэлэх хэрэгтэй болно. Таны сонголтыг оновчтой байлгахад туслахын тулд бид бондын бүтээгдэхүүний талаар таны заавал мэдэх шаардлагатай мэдээллийг энд хүргэж байна.  

 

1.     Бондын шинж чанар

Компаниуд банкнаас зээл авахын оронд өөрсдийн өрийн хэрэгсэл буюу бонд гаргаж хөрөнгө оруулагчдаас мөнгө босгодог. Үүний хариуд компани бондын нэрлэсэн үнээр илэрхийлэгдсэн жилийн хүүг хөрөнгө оруулагчдад төлдөг. Хүүгийн төлбөрийг урьдчилан тогтоосон тодорхой интервалын хугацаанд төлж, үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлдөг.

Бондын хөрөнгө оруулалт хийхийн тулд дараах 8 хүчин зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Хугацаа – Нийт бондын хугацаа буюу мөнгөө зээлүүлж буй хугацаа.
  • Хүү – Жилийн хугацаанд төлөгдөх хүү.
  • Хүү төлөлтийн хугацаа – Хүүгийн төлөлт орж ирэх хугацаа. /Ихэвчлэн сараар, улирлаар жилээр байна/
  • Бондын барьцаа – Бонд төлөгдөхгүй тохиолдолд хөрөнгө оруулагчдын хүү болон үндсэн төлбөрийг буцаан барагдуулах барьцаа хөрөнгө.
  • Хөрвөх чадвар – Хөрөнгө оруулагч хоёрдогч зах зээл дээр арилжих боломжтой эсэх, бонд гаргагчийн хувьцаанд хөрвөх боломжтой эсэх.
  • Татварын хувь хэмжээ – Цэвэр хүүгийн өгөөжөөс төлөгдөх татвар. Нээлттэй бонд 5%, Хаалттай бонд 10%
  • Эргэн дуудагдах нөхцөл – Бонд гаргагч хугацаанаас өмнө бондоо буцаан худалдан авах нөхцөл байгаа эсэх.
  • Зарцуулалт – Бондын хөрөнгө оруулалтыг тухайн компани ямар зүйлд зарцуулах талаар мэдээлэл. Жишээ нь: нэмэлт үйлдвэр барих г.м

 

2.     Бондын эрсдэл

Бонд нь хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслийн нэг боловч мэдээж хөрөнгө оруулалт л болохоор тодорхой эрсдэлийг хүлээдэг. Бондын хөрөнгө оруулалт хийх үед учирч болох дараах эрсдэлүүдийг авч үзье.

  • Хүүгийн төвшний эрсдэл

Олон улсын зах зээлд нээлттэй бондын эрэлт ихсэх үед бондын үнэлгээ өсөж хүүгийн төвшин буурдаг. Энэ эрсдэл дотоодын зах зээл дээр эрэлт бага байдагтай холбоотойгоор гарах нь бага.

  • Төлбөр төлөгдөхгүй байх эрсдэл

Хүү болон үндсэн төлбөр цаг хугацааны дагуу төлөгдөхгүй байх эрсдэл бөгөөд та компанийн бондыг худалдаж авахаас өмнө тухайн компанийн өр төлбөрөө төлөх чадварыг нь тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ бонд төлөгдөхгүй нөхцөл байдалд хүрвэл бонд эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдээс давуу эрхтэй бөгөөд өр төлбөрөө нэн түрүүнд гаргуулж авах эрхтэй.

  • Эргэн дуудалтын эрсдэл

Зах зээл дээр хүүний төвшин буурахад компани гаргасан бондоо эргүүлэн дуудаж шинээр бонд гаргадаг. Энэ нь хөрөнгө оруулагч талд ашиггүй байх боломжтой.

3.     Бондын үнэлгээ

Олон улсад бондын үндсэн төлбөр, хүү төлөх чадварыг харуулсан зээлийн чанарын

үнэлгээтэй байдаг. Бондын үнэлгээг хийдэг хамгийн түгээмэл агентлагууд бол Standart&Poors, Moody’s service center болон Fitch agency нар юм. Үнэлгээ нь AAA ангилалаас Aaa ангилалд хамаарах бондууд өндөр зэрэглэлийнх бол D төвшний бонд нь хамгийн эрсдэлтэй бондод хамаардаг.

4.     Бондын өгөөж

Бондын өгөөж нь тухайн бондоос авч болох бүх өгөөж нийлбэр юм. Таны авсан бондын хугацаанаас хамаарч бондын өгөөж тооцогдоно. Одоогоор нээлттэй буюу биржийн зах зээлд борлуулагдаж буй бондын өгөөж жилийн 10-13% байдаг бол хаалттай буюу биржийн бус зах зээл дээр борлуулагдаж буй бондын өгөөж 13-18% байна. Мөн бонд нь хугацаанаас хамаарсан хүүгийн алдагдал тооцдоггүйгээрээ давуу талтай.

Жишээ нь та хугацаатай хадгаламжид мөнгө байршуулаад гэнэтийн шаардлагаар хугацаанаасаа өмнө мөнгөө татах бол танд хүүгийн алдагдал тооцогдож жилдээ хүрээгүй учир хадгалуулсан хугацааны хүүгээ авч чадахгүй. Харин бондоо хугацаанаасаа өмнө борлуулж буй тохиолдолд та зарах хүртэлх хугацааны хүүгээ аваад борлуулах боломж үүсэх юм. Ингэснээр та 1 сар бонд эзэмшсэн ч тус хугацааны хүүгээ авах боломжтой.

 

5.     Бондын бүтээгдэхүүний жишээ:

Энэхүү нийтлэлийг илүү ойлгомжтой болгох үүднээс Апекс Капитал дээр саяхан борлуулагдсан АЛЬФА БОНД гэсэн бүтээгдэхүүнийг жишээ аван танилцуулъя.

Бондын мэдээлэл:

  • Бонд гаргагч: “АЛЬФА ЗОН” ХХК
  • Бондын хүү: жилийн 14.5-16%
  • Бондын төрөл: Тогтмол хүүтэй бонд
  • Бондын хэмжээ: 20 тэрбум төгрөг
  • Бондын хугацаа: 24 сар
  • Хүүгийн төлбөр: Улирал тутам
  • Үндсэн төлбөр: Хугацааны эцэст
  • Зарцуулалт: Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт
  • Барьцаа, батлан даалт: “ТЭСО КОНСТРАКШН” ХХК-ийн 25.5 тэрбум төгрөг

Компанийн шинээр гаргаж буй бонд нь хадгаламжийн хүүгээс даруй 2 дахин өндөр (жилийн 16 хувийн хүүтэй), барьцаа батлан даалт нь нийт бондын дүнгээс хагас тэрбум төгрөгөөр илүү байгаа нь давуу тал болно.

Хэрэв та тус бондын захиалга өгөхийг хүсвэл андеррайтер “Апекс Капитал” ҮЦК -руу хандах боломжтой.

Утас: 7510-7500

Вебсайт: https://www.apex.mn/

И-мэйл: investment@apex.mn

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Нью Хорайзонс оффис, 9 давхар, 901 тоот

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: