Хэрэв та хөрөнгийн зах зээлийг сонирхож байгаа бол ногдол ашиг гэх ойлголттанд маш таатай санагдана гэдэгт итгэлтэй байна. Хувьцаанаас үр өгөөж хүртэх хэлбэрүүдэд ханшийн зөрүүнээс ашиг олох болон ногдол ашиг хүртэх боломжууд багтдаг. Та богино хугацаанд хөрөнгө оруулж ханшийн зөрүүнээс өгөөж хүртэх зорилготой бол ногдол ашгийн талаарх мэдээлэл төдийлөн сонирхолгүй байж мэдэх ч урт хугацааны турш хөрөнгө оруулалт хийх бол энэ нийтлэл танд зориулагджээ. Ногдол ашиг нь нэг утгаараа компанийн хувьцаа эзэмшигчиддээ ашгаа хувааж буй хэлбэр буюу компани нийт олсон орлогынхоо тодорхой хэсгийг шинээр үйл ажиллагаанд зарцуулахгүй тохиолдолд хувь эзэмшигчиддээ урамшуулж ашгаасаа хуваалцаж буй хэрэг юм. Хувьцаа эзэмшигч танд энэ нь хөрөнгө оруулалтын өгөөжийн илэрхийлэл тул ашигтай юм.
Компани ногдол ашгийг заавал хуваарилах албагүй бөгөөд хуваарилах, эс хуваарилахыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийднэ. Хэрэв хуваарилахгүй гэж үзвэл үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнах үүрэгтэй, харин хуваарилна хэмээн шийдвэр гаргавал тухайн шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигчиддээ мэдэгдэх үүрэгтэй байдаг. Тухайн мэдэгдэлдээ, ногдол ашиг тараах компани нь хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон төлөх өдөр зэргийг заасан байх бөгөөд төлөгдөх өдөр хувьцаа эзэмшигчдэд олгогдоно.
Ногдол ашгийг бэлэн мөнгөөр, хөрөнгөөр, векселийн өглөгөөр, татан буулгалтаар, хувьцаагаар олгож болдог. Хөрөнгөөрх ногдол ашиг гэдэг нь мөнгөнөөс бусад буюу бараа, үл хөдлөх хөрөнгө зэргээр олгохыг хэлж байгаа бол векселийн өглөгөөрх нь гэдэг нь компани яг одоо ногдол ашгаа төлөх биш тодорхой хугацаагаар хойшлуулан, тусгай хэлбэрийн өрийн бичиг гаргахыг хэлж байгаа юм. Харин татан буулгалтын ногдол ашиг нь цэвэр ашгаас ногдуулах биш капиталаасаа төлсөн зүйлийн бууралт байдаг. Хувьцаагаарх ногдол ашигт хөрөнгө хуваарилагдахгүй бөгөөд хувьцаа эзэмшигчид ногдол ашиг зарласны дараа, зарлахын өмнөхтэй яг адил хувь оролцоотой байна. Яагаад вэ? гэвэл компанийн нийт хувьцааны хэмжээ өсч байгаа учраас эзэмших хувь ч хэвээрээ байх бөгөөд хувьцаагаарх ногдол ашиг нь ирээдүйд тухайн компанийн хувьцаа өснө гэж үзсэн тохиолдолд ихээхэн өгөөжийг хүртэх боломжийг олгодог.
Хэрэв та өөрийн эзэмшдэг хувьцаатай мөн тухайн хувь эзэмшдэг компани тань ногдол ашиг тараана хэмээн мэдэгдэл гаргасан ч түүнийгээ хэрхэн авахаа мэдэхгүй бол өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан хүлээн авах дансаа баталгаажуулснаар ногдол ашиг төлөгдөх өдөр өөрт хүлээн авна. Үүнээс гадна хувьцаа эзэмшигч нь өөртөө нийт хэдэн төгрөгийнногдол ашиг олгогдохыг мэдэхгүй байгаа тохиолдолд нэгж хувьцаанд ногдох ашгийг өөрийн эзэмшиж буй хувьцааны ширхэгт үржүүлснээр тооцоолох боломжтой юм.
Эцэст нь дурдахад тогтвортой ногдол ашиг төлдөг компаниудын хувьцааг худалдаж авах нь хөрөнгө оруулалтаа өсгөх хамгийн сайн аргуудын нэг бөгөөд та Монгол улсад 2021 оны 6-р сарын 30-ны өдрийн байдлаар ногдол ашиг тараасан хувьцаат компани тэдний ногдол ашгийн хувь, хэмжээг уншихыг хүсвэл доорх холбоосоор нэвтэрнэ үү.

Ихэнх тохиолдолд компанийн үйл ажиллагаа тогтворжиж, цэвэр ашгаа ямар нэгэн бүтээн байгуулалт зарцуулахгүй тохиолдолд ногдол ашиг тараах шийдвэр гаргадаг боловч зарим тохиолдолд хувьцааны үнэ тогтворжуулах зорилгоор мөн ногдол ашиг тараадаг байна.
Бидний сайн мэдэх, яг одоо олон нийтэд хувьцаагаа санал болгож буй CU брэнд 2023 оноос үйл ажиллагаа нь тогтворжисноор тогтмол ногдол ашиг тараадаг компани болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Та CU IPO-д оролцохыг хүсвэл www.cu.apex.mn хаягаар мэдээлэл аваарай.
Leave a Reply