📞 7510-7500

✉️ investment@apex.mn

CU бизнест хөрөнгө оруулах шалтгаан

Техник технологийн хөгжлийг даган хүмүүсийн амьдралын хэв маяг хурдацтайгаар өөрчлөгдөж буй билээ. Энэхүү өөрчлөлтөд зохицохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээ хялбар болж шинэ соёл нэвтэрсээр байгаа бөгөөд үүний нэг нь конвиниенс дэлгүүр буюу үйлчлүүлэгчдийг хэрэгцээт зүйлээр нь нэг дороос түргэн шуурхай хангах явдал юм. 2018 онд та бидний мэдэх олон улсын CU брэнд нь Монголын зах зээлд нэвтэрсэн бөгөөд энэхүү конвиниенс дэлгүүрээр өдөрт 50,000 хүн үйлчлүүлж, одоогоор нийт 139 салбар дэлгүүр үйлчилгээ үзүүлээд байгаа аж. Хэдийгээр зах зээлд орж ирээд удаагүй ч аль хэдийн хүмүүсийн амьдралын нэг хэсэг болоод амжсаныг үүгээр мөн харж болно.

Дэлхий дахинаа конвиниенс дэлгүүр хүчээ аваад байгаа бөгөөд АНУ-д 2021 оны байдлаар өмнөх жилээс 8.2%-аар өсөн 34.8 тэрбум долларын зах зээлийн хэмжээтэй байгаа юм. Харин БНСУ-ын зах зээлд уламжлалт хүнсний дэлгүүр 2014 онд 70,000 байсан бол 2020 онд 45,000 болон буурч конвиниенс дэлгүүр 50,000 болон нэмэгдсэн аж. Үүнээс харахад олон улсад уламжлалтаас шинэ эрин үе рүү шилжин ирж байгааг гадарлах буй биз ээ. Анхны худалдагчгүй Amazon Go дэлгүүр нь одоогоос 5 жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн бөгөөд техник технологийн хөгжлийг үнэхээр л харуулж олон улсад шинэ тренд бий болгохыг уриалсан гэж хэлж болох юм. Тийм ч учраас сүүлийн 5 жилд конвиниенс дэлгүүрүүд илүү боловсронгуй болон дэвшин хөгжсөөр байгаа билээ.

Орчин цагийн өөрчлөлтөөс шалтгаалан уламжлалт дэлгүүрүүд багасан конвиниенс дэлгүүрийн эрэлт ихсэж байгаа бөгөөд олон улсад ойролцоогоор нэг дэлгүүрт 2,340 иргэн ноогддог ажээ. Харин хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотод 750 гаруй конвиниенс дэлгүүрийн багтаамжтай юм. Өнгөрсөн 6-р сарын байдлаар 5 компанийн 172 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаагаас 127 буюу 74% нь CU бөгөөд үүнээс харахад ойрын жилүүдэд нэмэгдсээр зах зээлийн хагас хувийг бүрдүүлэх шинжтэй юм.

Энэхүү компани нь IPO зарлаж хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ. Гэвч ямар ч хувьцаа авахын өмнө анхаарах ёстой хэдэн зүйлс байдаг. Үүнд: компанийн засаглал, өсөх боломж байгаа эсэх, мөн компанийн орлого болон өр зэргийг сайтар судлах ёстой байдаг. Үүнээс харахад CU-гийн борлуулалтын орлогын 2018-2020 оны хооронд жилийн 182%-ийн дундаж өсөлт үзүүлж түүнчлэн жижиглэн худалдааны салбарын орлого ирэх 5 жилд хоёр дахин өсөх хандлагатай байгаа юм.

CU нь дан ганц дэлгүүр биш мэдээлэл, түгээлтийн систем, хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн шийдэл зэргийг багтаасан “дэд бүтэц” болон хөгжсөнийг онцлууштай. Ирээдүйд олон жилийн турш тогтвортойгоор үнэ цэн нь өсөх “Сэнтрал Экспресс Си Ви Эс” – “CU” компанийн хувьцааг та бүхэнд нээлттэй санал болгож байгаа юм.

“Сэнтрал экспресс си ви эс” компани нь 208₮ бүхий нэгж хувьцааны үнэтэй нийт 679,807,674 ширхэг хувьцаа гаргаснаас 15% буюу 119,966,060 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа юм. Та энэхүү компанийн хувьцааны хөрөнгө оруулалтад нэгдсэнээр мэргэжлийн багаар мөнгөө удирдуулах, эрсдэлээ бууруулах, өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.

CU- н хувьцааг хэрхэн авах вэ?

Энэхүү IPO гаргах үйл ажиллагаанд Апекс Капитал ҮЦК андеррайтераар оролцож байгаа бөгөөд та хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл арилжаанд оролцох үнэт цаасны дансаа ​​https://dbx.apex.mn/ хаягаар нээлгэх шаардлагатай бөгөөд түүний дараа өөрийн ҮЦТХТ дэх дансандаа мөнгөө байршуулснаар захиалгаа өгөх боломжтой болох юм.

Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://cu.apex.mn/ веб хуудас болон 7510-7500 дугаараар холбогдон аваарай.

Өдрөөр өссөн CU бизнест тавтай морил!

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: