Бонд нь IOU (I owe you гэх үгний товчлол бөгөөд өрийн бичгийн нэг хэлбэр) хөрөнгө оруулалтын нэг хувилбар бөгөөд та бондод хөрөнгө оруулахдаа хэн нэгэнд (ихэвчлэн засгийн газар эсвэл бизнест)🤝 үр дүнтэй мөнгө зээлж байна гэсэн үг юм ⏱
Бонд болон албан бус IOU-ийн (өрийн бичгийн) гол ялгаа нь бонд нь тодорхой хугацааны туршид тохиролцсон хүүг агуулсан байдгаараа онцлогтой.
Жишээлбэл, НВЦ Трейдинг ХХК нь 24 сарын хугацаанд жилийн 16%-ийн хүүтэй 7 тэрбум төгрөгийн бонд гаргасан гэж бодъё. Батбаяр 7 тэрбум үнэ бүхий бондод хөрөнгө оруулахаар шийдэв 🙋♀️ Үүний оронд НВЦ Трейдинг ХХК түүнд жил бүр 1,1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлөхөөс гадна хоёр жилийн эцэст анхны хөрөнгө оруулалт болох 7 тэрбум төгрөгийн эргүүлэн төлнө. 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээрээ Батбаяр нийт 9 тэрбум 240 сая төгрөг авахаар болж байна гэсэн үг юм 🤓
Бондод хөрөнгө оруулах нь ямар ашигтай вэ?
Бонд нь таны мөнгийг тодорхой хүүгийн төлбөрийн хамт буцаан төлөх нөхцөлтэй учраас хувьцаат хөрөнгө оруулалтаас эрсдэл багатай гэж үздэг. Хувьцаат хөрөнгө оруулалтын хувьд өгөөжийн баталгаатай хувь хэмжээ байхгүй бөгөөд таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ буурч ч магадгүй бас өсч ч магадгүй байдаг 📉
Бондын хүүгийн төвшинг урьдчилж тогтоодог (өөрөөр хэлбэл дээрх бидний жишээнд 16%-иар хязгаарласан) учраас бондыг “тогтмол хүүтэй” хөрөнгө гэж нэрлэдэг. Хэрэв та хувьцаанд хөрөнгө оруулалт хийвэл таны өгөөж хязгааргүй байх магадлалтай, гэхдээ мөн эсрэгээрээ -100% байж болно 😟 Энэ нь бонд эрсдэлд өртөмтгий биш гэсэн үг биш юм 👇
Бондод хөрөнгө оруулах нь ямар эрсдэлтэй вэ?
Хэдийгээр бондыг эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж үздэг ч бусад төрлийн хөрөнгө оруулалтын нэгэн адил эрсдэлийн төвшин байдаг. Учир нь бүх зээлдэгчдийн төлбөрийн чадвар адилхан байдаггүй 📊
Үүний энгийн жишээ бол зээлийн карт юм. Зээлийн карт гаргаж буй компани нь таны зээлийн төлбөрөө төлөх боломжтой эсэхийг мэдэх сонирхолтой байх болно. Хэрэв та жилд 10,000,000 төгрөгийн орлоготой ба ямар нэгэн чанаргүй зээлийн түүхгүй бол зээлээ буцааж төлөх магадлал өндөр байна 💰 Харин та дээрхээс арай бага цалин авч, өмнөх хугацаанд зээлээ цаг тухайд нь төлдөггүй байсан бол таныг илүү эрсдэлтэй гэж үзэх юм ⚖️
Хөрөнгө оруулагч нарт эрсдэлийн төвшинг (жишээ нь үнэт цаас гаргагч төлбөрөө төлөхгүй байж болзошгүй) 🤷♂️ ойлгоход нь туслах зорилгоор эргэн төлөгдөх магадлал дээр үндэслэн бонд гаргаж буй бизнес эрхлэгчид эсвэл засгийн газруудад зээлжих зэрэглэл тогтоодог. Бондын эргэн төлөгдөхгүй байх эрсдэл нь ихэвчлэн өндөр хүүгийн төвшин байдаг. Хэрэв та илүү эрсдэлтэй бизнес эсвэл засгийн газарт хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол таны боломжит өгөөж өндөр байх боловч эргэн төлөгдөхгүй байх эрсдэл бас өндөр байна.
Бондод хэзээ хөрөнгө оруулах вэ?
Бонд нь хувьцаат хөрөнгө оруулалт гэх мэт илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг нөхөж чаддаг тул хөрөнгө оруулалтын багцын нийт эрсдэлийг бууруулах давуу талтай 🧐
Жишээлбэл, хэрэв та Apex Capital-ийн урьдчилан сонгосон хөрөнгө оруулалтын багцад хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгийн тодорхой хэсэг нь бонд уруу хуваарилагдана. Эрсдэл буурах тусам бондод хуваарилсан хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боловч эсрэгээрээ бондын хуваарилалт нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалтын боломжит өгөөж буурч байгааг та анзаарах болно. Энэ нь ихэвчлэн дааж чадах эрсдэлийн төвшин болон өгөөж хоёрын тэнцвэртэй байдал юм.
Гэсэн хэдий ч таны хөрөнгө оруулалтын философиос үл хамааран бондод хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлийг багасгахын зэрэгцээ инфляцын нөлөөллийг бууруулах үр дүнтэй хөрөнгө оруулалтын хэлбэр юм.
***
Та тус зах зээлийн дараа дараагийн өндөр өгөөж бүхий бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулахыг хүсвэл https://bit.ly/3xkJVu5 холбоосоор өөрийн хүсэлтийг бидэнд ирүүлээрэй.
Leave a Reply