Бонд нь зээлдэгч болон хадгаламж эзэмшигч хоёрын голд байх зуучлагч “БАНК” үгүйгээр хадгаламж эзэмшигч авах хүүгээ өсгөх, зээлдэгч төлөх хүүгээ багасгах боломжийг бүрдүүлдэг. Энгийнээр тайлбарлавал аж ахуй нэгжүүд банкийг алгасан шууд иргэдээс мөнгө зээлэн, санхүүжилт босгохыг Бонд гаргах гэнэ. Нөгөө талд иргэд шууд аж ахуй нэгжүүдэд мөнгөө зээлж, хадгалуулахыг бонд авах гэнэ.
Инфляцын түвшин өссөн, хадгаламжийн хүү буурсан энэ үед хадгаламжийг орлох өндөр өгөөжтэй бүтээгдэхүүний зах зээл бол Биржийн бус зах зээл (ББЗЗ) болж байна. ББЗЗ дээр тодорхой шаардлага хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчид үнэт цаасны арилжаанд оролцож хөрөнгө оруулах боломжтой юм. Ийм ч учраас тус зах зээлээр дамжуулан санал болгох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд нь нэгдсэн шаардлага, шалгууруудыг хангасны үндсэн дээр зах зээлд гардаг.
ББЗЗ дээр гарахад шаардлагатай шалгууруудыг хангаж, эрсдэлийг боломжит хамгийн бага түвшинд бууруулсан бүтээгдэхүүний III транчийн захиалга эхэллээ.

Уг бонд нийт 2 жилийн хугацаатай, улирал тутам хүүгийн төлөлттэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм. Мөн хөрөнгө оруулагч нартаа төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс зориулж буй урамшуулалд бондын 12 болон 24 дэх сарын төлөлтийн үеэр “Альфа Зон” орон сууцны нийт үнийн дүнгээс 5% хөнгөлөлттэй авах боломжийг олгосон байна.
Нийт 25.5 тэрбум төгрөгийн батлан даалттай Альфа бондын транч 3-н захиалгын хөрөнгө оруулалт татах боломжит хэмжээ 5 тэрбум төгрөг. Тухайн төслийг хэрэгжүүлэгч “Тэсо пропертиз” ХХК нь 2012 оноос хойш 4000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа.
Бондын нийт санхүүжилтийн дүн 20 тэрбум төгрөг ба тус бүр 5 тэрбум төгрөгийн дүн бүхий 4 транч-д хуваагдана.
Тус бондын 4 хэсэг нь
- I транч – 2021 оны 9 сард 5 тэрбум төгрөг 16 хувь
- II транч – 2021 оны 11 сард 5 тэрбум төгрөг 15 хувь
- III транч – 2022 оны 1 сард 5 тэрбум төгрөг 14.5 хувь
- IV транч – 2022 оны 3 сард 5 тэрбум төгрөг 14.5 хувь
Та тус бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл доорх сувгуудаар холбогдоорой.
Вебсайт: www.alpha.apex.mn
Утас: 7510 7500
Имэйл: investment@apex.mn
Leave a Reply