📞 7510-7500

✉️ investment@apex.mn

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГЭЖ ЮУ ВЭ?

Хадгаламжийн хүү бууран 7-8 хувь хүрснээс хойш хүн мөнгөө өгөөд л мартчихдаг, тогтмол өгөөжтэй, 1-2 жилийн дараа буцаагаад төлөгдөх мөнгөө оруулчих газар хомсдолд орсон байдалтай байна. Хадгаламжаас өөр түүнтэй төстэй хэрэгсэл нь хөрөнгийн зах зээл бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас юм. Эдгээр нь яг л хадгаламжтай адил тогтсон хүүтэй, тогтсон хугацааны дараа төлөгддөг шинж чанартай. Суурь өртөг банктай харьцуулахад өгөөж өндөр буюу 14-15 хувь байдаг, хугацааны дундуур эзэмшсэн хугацааны хүүгээ аваад гарч болдог гэх зэрэг давуу талууд мөн бий. Иймд энэ нийтлэлийн турш таны хөрөнгөө өсгөх боломжит, эрсдэл багатай нэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” буюу ХБҮЦ-ийн талаар мэдээлэл өгье.

Манай улсын хувьд шинэхэн бүтээгдэхүүн хэдий ч олон улсад олон төрлөөр арилжаалагддаг хөрөнгийн зах зээлийн томоохон бүтээгдэхүүн бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) юм. Тэгэхээр нэрнээс нь авч үзвэл, ямар нэгэн суурь хөрөнгө байх нь, тухайн хөрөнгөөр баталгаажиж буй үнэт цаас байх нь. Харин тэрхүү суурь хөрөнгө нь банк эсвэл ББСБ-аас харилцагчиддаа олгосон зээлүүд байдаг. Энгийнээр тайлбарлавал, банк санхүүгийн байгууллага нь олгосон зээлүүдээсээ тодорхой хэсгийг багцлан тусгай компанид тусгаарлан, үнэт цаас болгон хөрөнгө оруулагчдад худалдах юм. Тухайн зээлдэгчид зээлийн эргэн төлөлтөө төлөхөд тухайн компани мөнгөтэй болж, таны эзэмшиж буй үнэт цаасны төлөлтийн төлбөрийг төлөх тодорхой системээр ажилладаг. Тиймээс энэхүү үнэт цаасны барьцаа, хөрөнгө оруулагчдад өгж байгаа баталгаа нь:

  1. Зээлдэгчдээс орж ирэх мөнгөн урсгал
  2. Зээлийн ард буй барьцаа хөрөнгө гэж ойлгож болно

Энэхүү үйл ажиллагааг энгийн байдлаар схемчилэн харуулбал:

Үүн дээр нэмээд тодорхойлоход тусгаарлагдаж буй зээлийн багцыг сонгохдоо хамгийн чанартай, хэвийн буюу “Асуудалгүй” зээлийг сонгодог. Үүнийг баталгаажуулахын тулд тусгай зөвшөөрөл бүхий “Аудитын” болон “Хуулийн” компанитай хамтран ажиллаж зээлүүдийг шалган дүгнэлт гаргадаг. Тус дүгнэлтүүд болон дээрх хэлцэл нь бүгд хууль болон зохицуулах байгууллагад заасан журмуудын дагуу байх шаардлагатай ба үүнийг шалган Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл олгодог.

Эндээс хэн ямар байдлаар хожих вэ? Ямар ч хэлцэл бүх талуудад ашиг өгөөжтэй байж амжилттай дуусах суурь болно.

Үнэт цаас гаргагч талд ашигтай байдал:

  • Ирээдүйд орж ирэх орлогоо удаан хүлээхгүйгээр бүхэл дүнгээр шууд хүлээн аван зээлээ зарах боломжтой. Ингэснээр ирээдүйн орлогыг барьцаалан дахин санхүүжилт татах юм.
  • Үнэт цаасны төлбөрийг бүрэн төлсний дараа үлдэх хөрөнгө нь үүсгэн байгуулагчийн цэвэр ашиг болон үлдэнэ.

Хөрөнгө оруулагч талд ашигтай байдал:

Хөрөнгө оруулагчид ирэх давуу талыг нэгэнт олон нийтэд нээлттэй арилжаалж буй учир “Омни Актив ХБҮЦ”-ын мэдээлэлд үндэслэн тайлбарлая.

ТААТАЙ НӨХЦӨЛ:

Омни Актив ТЗК-ийн ХБҮЦ нь жилийн 14.5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй, үндсэн төлбөр 12 сар тутам төлөгдөх нөхцөлтэй, 24 сарын хугацаатай, хугацааны дундуур зарах боломжтой, үнэт цааснаас 2 дахин өндөр барьцаагаар баталгаажсан бүтээгдэхүүн.

  • Банкны хадгаламжаас 6.5 нэгж өндөр,
  • Улирал тутам хүүгийн төлөлттэй буюу дахин хөрөнгө оруулж хүүгээс хүү авах замаар өгөөжийн түвшинг нэмэгдүүлэх боломжтой. Тус тохиолдолд хүүг дахин хөрөнгө оруулалт хийн өгөөжийн түвшинг 3.3 нэгжээр нэмэгдүүлэх боломжтой.

Өндөр өгөөж, таатай нөхцлийг бүрдүүлэх боломж нь:

  1. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахад дунд нь банк зэрэг суурь өндөр өртөг бүхий нэгж байдаггүй. Мөн ХБҮЦ-ыг гаргаж буй компани нь ажилтангүй харин зөвхөн ТУЗ-тэй байдаг. Энэ нь суурь зардлыг мөн багасгадаг.
  2. Тусгаарлагдсан зээлүүд нь санал болгож буй үнэт цаасны хүүгээс өндөр дүнтэй хүүгээр анх олгогдсон учир үнэт цаасны хүүг төлөх хангалттай боломжтой байдаг.
  3. Мэргэжлийн андеррайтерийн компани нь хөрөнгө оруулагчид ашигтай, хөрвөх чадвартай нөхцөл үүсгэхийн тулд тохируулгууд хийж ажилладаг.

ТОДОРХОЙ МӨНГӨН УРСГАЛ:

Тусгаарласан зээлүүд нь тодорхой хугацаанд, тодорхой хүүтэйгээр эргэн төлөгдөх нөхцөлтэй, зохих хууль журмын дагуу бүртгэгдсэн барьцаагаар хангагдсан байна. Зээлийн нөхцөлүүд нь гэрээгээр баталгаажсан тул тодорхой төсөөлөл гаргах, түүнээс боломжит, баталгаат үнэт цаасны төлөлтийн график үүсгэх боломжтой.

ӨНДӨР ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО:

Үнэт цаас гаргагч нь “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос тусгай зөвшөөрөл авч Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргадаг. Мөн үнэт цаас нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д хадгалагдан, хөрөнгө оруулагчид үнэт цаасыг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан арилжаалах нээлттэй байдаг. Энд төрийн зохицуулах байгууллагуудын хяналт дор шалгагдан гарч, хугацаа дуусах хүртэл мөн хяналтад багтан, бүртгэгдэж явдаг. Мөн “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” хугацааны турш багцад хяналт тавин, мэдээллээр ханган удирдах тул хөрөнгө оруулагчийг эрсдэлээс хамгаалах олон зохицуулалтыг хийсэн байна.

ЭРСДЭЛИЙН ХЯЗГААРЛАЛТ:

Зээлийг тусгаарлан гаргасан тусгай компани (Үнэт цаас гаргагч) нь зөвхөн багцалсан зээлүүдийн төлөлтүүдийг хүлээж аваад хөрөнгө оруулагчдад үнэт цаасны эргэн төлөлтийг хийх л зориулалттай байдаг. Бусдаас зээл аван, өөр төрлийн үйл ажиллагаа эрхлэх, ажилтантай байх зэрэг нь хориотой. Иймд энгийн компанитай харьцуулахад бусад төрлийн эрсдлүүд хязгаарлагдан зөвхөн зээлтэй (хамгийн сайн зээлүүд) холбоотой эрсдэл л үлддэг. Үлдсэн тус эрсдэлийг хаахын тулд “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” гэх оролцогч тал зээлд үргэлж хяналт тавин, хэвийн бус болсон зээлүүдийг үүсгэн байгуулагчийн хэвийн зээлүүдээр тухай бүр солих замаар энэ эрсдлийг ч мөн хаадаг.

БАРЬЦАА:

Тусгаарлагдсан зээл нэг бүр нь барьцаагаар баталгаажиж байдаг. Омни актив ХБҮЦ-ны хувьд автомашин, хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө гэх гурван төрлийн 3 төрлийн нийт 11 тэрбумын дүнтэй барьцаа хууль ёсны дагуу бүртгэгдсэн байгаа. Энэ нь үнэт цаастайгаа харьцуулахад 2 дахин өндөр юм.

ХҮҮГИЙН ТАТВАР 5%:

ХБҮЦ-ны хүүгийн орлогын албан татвар нь 5 хувь байна. Энэ нь бусад тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд болох банкны хадгаламж, хаалттай бонд зэрэгтэй харьцуулахад 5 нэгж хувийн хөнгөлттэй юм.

ХҮН БҮРТ НЭЭЛТТЭЙ: Үнэт цаас нь Монголын хөрөнгөөр биржээр дамжин арилжаалагдах ба хугацааны дундуур эзэмшсэн хугацааны хүүгээ аван хэдийд ч зарах, арилжих боломжтой хөрвөх чадвар өндөр бүтээгдэхүүн юм. Мөн хөрөнгө оруулагчийн аливаа шалгуургүй, хүн бүрт нээлттэй бүтээгдэхүүн. Танд 100,000 төгрөг байсан ч түүнийг жилийн 14.5 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулах боломжтой. Зөвхөн үнэт цаасны компанид данс нээлгэсэн л байх шаардлагатай.

Ийнхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагчийн аль алинд онцлог, давуу талуудыг бий болгож байгаа юм.

Та тус бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл

“Апекс капитал ҮЦК” нь Омни Актив ТЗК-ийн жилийн 14.5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй, үндсэн төлбөр 12 сар тутам төлөгдөх нөхцөлтэй, 24 сарын хугацаатай, хугацааны дундуур МХБ-ээр дамжуулан зарах боломжтой, үнэт цааснаас 2 дахин өндөр барьцаагаар баталгаажсан бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Захиалга авах хугацаа 2022.02.24-нийг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл та 7510 7500 дугаарын утсаар болон https://abs.apex.mn/ цахим хуудаст хандаарай.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: