Ирээдүйн үнэ цэн дээр суурилж хөрөнгө оруулалт хийх нь бидний хувьд хамгийн зөв сонголт байдаг. Учир нь ѳнѳѳдѳр 10,000 тѳгрѳгѳѳр нэг үдийн хоол авч иддэг байсан бол жилийн дараа үнэлгээ нь нэмэгдсээр үдийн хоолны үнэлгээ 11,000 эсвэл 12,000 тѳгрѳг болж мѳнгѳний худалдан авах чадвар буурдаг. Тиймээс, хувь хүн ѳѳрт байгаа мѳнгѳний үнэ цэнийг хамгаалах бонд, хувьцаа гэх мэт хѳрѳнгийн оруулалтын бүтээгдэхүүнүүдээс сонгож мѳнгѳѳ байршуулах нь зүйтэй юм.
Мѳнгѳний үнэ цэнийг хамгаалах хамгийн нийтлэг арга нь хүүгийн ѳгѳѳжтэй хадгаламж байдаг ч гэсэн инфляц ѳндѳр энэ үед эрсдэл багатай тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бондын бүтээгдэхүүн сонгох нь хамгийн зѳв сонголт болж байна. Улаанбаатар хотод инфляцын тѳвшин 2022 оны 2-р сарын байдлаар 15.5% байсан ба барааны хомстол энэхүү үнийн хѳѳрѳгдѳлд нѳлѳѳлсѳн. Тиймээс хѳрѳнгѳ оруулагч нар мѳнгѳний үнэ цэнийг хадгалахын тулд тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бондын бүтээгдэхүүнийг сонгож байна.

Инфляцын ѳсѳлттэй байсан үетэй зэрэгцэн Монголын хѳрѳнгийн биржийн “Топ 20” индекс 2021 онд 133%-ийн ѳсѳлттэй байсан нь дэлхийд хамгийн ѳндѳр ѳсѳлт үзүүлсэн индексээр тодорсон. Мѳн тухайн жилд үл хѳдлѳх хѳрѳнгийн борлуулалт идэвхтэй байсан ба тодорхой үнийн ѳсѳлт үзүүлсэн. Гэсэн хэдий ч 2022 он гарснаар идэвх буурч, ѳргѳн хэрэглээний барааны үнийн ѳсѳлтийн дарамт эдийн засагт нѳлѳѳлж эхэлсэн нь савлагаа ихтэй хувьцаа болон криптовалютийн ханшинд нѳлѳѳлсѳн. Үүнтэй зэрэгцэн худалдан авах чадвар буурснаар үл хѳдлѳх хѳрѳнгийн үнэ тодорхой хугацаанд тогтворгүй байх боломжтой ч ихэвчлэн инфляцтай зэрэгцээд үл хѳдлѳх хѳрѳнгѳ үнийн ѳсѳлт үзүүлдэг.

Хѳрѳнгѳ оруулалтын нэг хэлбэр болох бонд нь таны мөнгийг тодорхой хүүгийн төлбөрийн хамт буцаан төлөх нөхцөлтэй учраас хувьцааны хөрөнгө оруулалтаас эрсдэл багатай гэж үздэг. Хувьцааны хөрөнгө оруулалтын хувьд тогтсон өгөөжийн хувь хэмжээ байхгүй юм. Тиймээс та өөрийн хөрөнгө оруулалтаа хэд дахин нэмэгдүүлэх боломжтой ч гэсэн эсрэгээрээ тухайн хувьцааны үнэ цэн буурах магадлал их байдаг. Бондыг энгийн өгүүлбэрээр тайлбарлавал, та бонд гаргасан компаниас тогтмол хүү авах нөхцөлтэйгөөр тухайн компанид зээл олгож байна гэсэн үг юм.

Зарим хүмүүс өөрийн хөрөнгөө хамгаалж, эрсдэл багатайгаар тогтмол орлого олох гээд “Байр авах нь зөв үү?” эсвэл “Бондод хөрөнгө оруулалт хийх нь зөв үү?” гэсэн сонголт дээр толгойгоо гашилгаж байж магадгүй л юм. Гэхдээ үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулагчдын хувьд түрээсийн үйлчилгээ үзүүлэн нэмэлт орлого олох боломжтой хэдий ч урт хугацаандаа тухайн хөрөнгийн элэгдэл үүсч үнэ цэн нь буурч болзошгүй. Мѳн тухайн үл хѳдлѳх хѳрѳнгийг эргээд борлуулах үед худалдан авагч олдохгүй байх, түрээслэгч этгээд олдохгүй байх гэх мэт сул талуудтай байдаг. Үүний үр дүнд, ямар ч орлого олдоггүй мѳнгѳ түгжсэн хѳрѳнгѳ болж хоцрох эрсдэлтэй.

2021 оны 4-р улирлын байдлаар Улаанбаатар хотод буй захиалга авч байгаа нийт 200 гаруй төслийн 50,000 орчим айлын орон сууцны захиалга үргэлжилж байгаа бөгөөд борлуулалтыг авч үзэхэд 38 хувь нь борлогдсон ба үлдсэн 62 хувь нь борлогдоогүй байна гэсэн судалгаа гарсан. Одоогийн нөхцөлд бүх байршилд байрны үнэ хэт өсөлттэй байгаа хэдий ч худалдан авах чадвараас харахад мѳнгѳний хомстлоос шалтгаалж ойрын хугацаанд үл хѳдлѳх хөрөнгийн үнэлгээ тогтворгүй байх магадлалтай байна.
Тэгвэл өнөөгийн нөхцөл байдалд та юунд хөрөнгө оруулбал илүү ашигтай байх вэ?
Жишээ 1: А компани 12 сарын хугацаатай, жилийн 15%-н хүүтэй бонд гаргасан гэж үзье. Бат 450 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхээр шийдвэр гаргажээ. Жилийн өгөөж 67.5 сая, сарын өгөөж 5.6 сая төгрөг болж байгаа юм. Ингээд Бат 1 жилийн дараа 517.5 сая төгрөгтэй болж байна гэсэн үг.

Жишээ 2: Тэгвэл Бат 1 мкв нь 5,000,000 тѳгрѳгийн үнэтэй 90 мкв 3 өрөө байр авлаа гэж бодъё. Нийт хөрөнгийн үнэлгээ нь мөн 450 сая төгрөг болж байна. Дээрх хөрөнгө оруулалтын жишээтэй харьцуулан үзвэл Бат өөрийн байраа түрээслэлээ гэж бодоход түрээсийн орлогоороо жилд 67.5 сая төгрөг олох боломжтой юу? Түүний хөрөнгө жилийн дараа үнэ цэн нь ямар байх вэ гэсэн асуудлууд гарч ирж байна.

Энэхүү харьцуулалтаар та зөвхөн үл хөдлөхийн түрээсийн орлогоор сард 5.6 сая төгрөгийн өгөөж хүртэнэ гэдэг нь тийм ч амар олдох зүйл биш. Мѳн инфляцтай, худалдааны эргэлт буурсан энэ үед үл хѳдлѳх хѳрѳнгийн үнэ ѳснѳ гэсэн баталгаа байхгүй. Тиймээс, тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй эрсдэл багатай компанийн бондын бүтээгдэхүүн нь танд илүү тодорхой ѳгѳѳжийг амлах юм.
Гэхдээ бид тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүнийг үл хѳдлѳх хѳрѳнгѳтэй хавсран хугацааны эцэст байртай болж болох бүтээгдэхүүнийг танд санал болгож байгаа бѳгѳѳд та жилийн 18%-ийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүн худалдан авахын хажуугаар тухайн бүтээгдэхүүний хугацааны эцэст давхар үл хѳдлѳх хѳрѳнгѳтэй болох боломжтой юм. Энэхүү бүтээгдэхүүнийг худалдаж авснаар ирээдүйд худалдан авч болох үл хѳдлѳх хѳрѳнгийг ѳнѳѳдрийн ханшаар авах нѳцхѳл бүрдэж байгаа юм.
Тухайн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч үзнэ үү:
Бидэнтэй хамт үндэсний брендийн санхүүжилтэд оролцон үндэсний үйлдвэрлэлээ санхүүжүүлэн, хөрөнгийн найдвартай байдлаа хамгаалаарай.
Leave a Reply