Хөрөнгө оруулагчид аливаа хөрөнгө оруулалтын шийдвэрээ хөрөнгө оруулж буй бүтээгдэхүүн, үйл ажиллагаа явуулж буй компанийн талаар судлан, ашиг орлогоос хамаарч хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах нь мэдээжийн хэрэг.
Харин сүүлийн үед хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад зайлшгүй нөлөөлж байгаа зүйл бол БОНЗ (БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ) -ын үзүүлэлт багтаж байна.
Тус стандартыг энгийнээр тайлбарлавал, компани зөвхөн ашиг орлого, бизнесээ бодоод байвал санхүүгээс бусад эрсдэлийг харахгүй байх, нийгэм, байгаль орчинтой холбоотой олон асуудлуудыг анзаарахгүй орхигдуулах боломжтой. Энэ нь эргээд үйл ажиллагаанд эрсдэл дагуулж, үйл ажиллагаа эрсдэлд орсон тохиолдолд хөрөнгө оруулагчдийн урт хугацааны ашиг орлогод сөрөг нөлөөтэй юм.
Иймээс санхүүгээс бусад үйл ажиллагааг тогтолцоогоор нь бүрэн удирдах, эрсдэлээс хамгаалахын тулд Та бид олон талт тэнцвэртэй байх стандартийг компанидаа нэвтрүүлэх юм.
ЯАГААД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Байгаль орчин – Таны хөрөнгө оруулсан компани эх дэлхийдээ ээлтэй байж чадаж байна уу? Хог хаягдлын менежментийг сайн зохицуулж чадаагүйгээс болоод хог хаягдлаа байгальд хаяж, гол ус бохирдуулдаг юм биш биз?
Нийгэм – Таны хөрөнгө оруулсан компани нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж, хүйсийн ялгавартай байдал гаргадаг бол?
Засаглал– Таны хөрөнгө оруулсан компани авилга хээл хахуулийн хэрэгт холбогдож, зөвхөн том хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тэргүүнд ээлжинд тавьдаг бол?
Танд болоод компанид ямар эрсдэл үүсэх вэ? Та цаашид тухайн компанидаа итгэх үү? Компанийн ашиг орлого хаашаа урсах вэ? Та хөрөнгө оруулалтаа цааш үргэлжлүүлэн хадгалах уу?
Иймээс л дэлхий нийтийн чиг хандлага илүү байгальд ээлтэй, харилцагчаа хүндэлдэг, ажилтнуудаа халамжилдаг, хөрөнгө оруулагч нарт ашигтай компанийг сонгож хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг болж байна.
БОЛОМЖ
Олон улсын болоод дотоодын санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн засаглал эсхүл нийгмийн хариуцлага гэж ярихаа хэдийнээ больсон. Санхүүжүүлэгчид илүү тогтвортой хөгжил буюу эх дэлхийн хүн төрөлхтөн ашиг орлогын тогтвортой байдал буюу илүү том, өргөн хүрээнд авч үзэж байна. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийг дэмжих, Ногоон хөгжлийг хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг нь “сонголт” гэхээс илүүтэйгээр хэн илүү хэрэгжүүлж чадсан нь давуу талыг бий болгох орчин үеийн шинэ стандарт болсон.

“Апекс капитал ҮЦК” ХХК нь мөн энэхүү хөрөнгө оруулалтын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хамтран ажиллаж буй үнэт цаас гаргагчиддаа илүү тогтвортой, ногоон хөгжилд уриалж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг дуулгахад таатай байна.
Таны хөрөнгө оруулсан компани олон талт тэнцвэртэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг байх нь урт хугацааны чухал ач холбогдолтой. Та ТЭНЦВЭРТЭЙ, ТОГТВОРТОЙ, ҮНЭ ЦЭНЭТЭЙ компаниудад “Апекс капитал ҮЦК” ХХК-тай хамт хөрөнгө оруулалт хийх бол ЭНД ДАРЖ бидэнтэй холбогдоно уу.
Leave a Reply