4-р сарын 23ны өдөр “Shangri-La Center”-т зохион байгуулагдсан “Investment Expo 2022” арга хэмжээний үеэр “Мандал Даатгал ХК” -ны хувьцаа эзэмшигчдийн хурал болж өнгөрсөн ба хурлын ирцийн хувьд Мандал Даатгал ХК -ийн нийт хувьцаа эзэмшигчдийн 87% буюу 148 хүн оролцлоо.
Мандал Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батзул компанийн 2021 оны бизнесийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулахдаа:
“Мандал Даатгал ХК” 2021 онд 5.6 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажилласан ба мөнгөн хөрөнгө нь 38.3 тэрбум төгрөг, эздийн өмчийн 27.8 тэрбум төгрөг, нийт хөрөнгө нь 58.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 7% -иар өссөн гэх санхүүгийн тайлан гаргажээ.
Мөн “Мандал Даатгал ХК” -ны нийт гаргасан хувьцааний тоо 624,301,600 ширхэг байдаг ба өнгөрөгч оны эцэст буюу 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хаалтын ханш нь 96.92 төгрөг, зах зээлийн үнэлгээ нь 60.5 тэрбум төгрөг болсон байна.

Ө.Ганзориг: “Мандал даатгал ХК” нь ямар ч өр зээлгүй 38 тэрбум төгрөгний хөрөнгөтэй компани юм.
2021 онд болсон онцлох үйл явдлууд:
- “Mandal app” нэвтрүүлснээр зайнаас бүх төрлийн даатгалын үйлчилгээ авч болохоор болов.
- 2021 онд нийт 82,000 харилцагчтай болсон.
- “Mandal Risk School” хүүхдэд эрсдэлийн боловсрол олгох сургалт нэвтрүүлж 20,000 хүүхэд хамрагдуулсан.
- “EDoctor” эрүүл мэндийн вебсайтыг ажиллуулж 420 мянган хандалтыг авчээ.
- Prius, 4X4, Седан зэрэг тээврийн хэрэгслийн даатгал нэвтрүүлсэн.
- Гүүмби Жүүмби хүүхдийн гэнэтийн ослын даатгал зах зээлд нэвтрүүлэв.
- Олон улсын “AM BEST” үнэлгээний байгууллагаас 2021 онд дахин ВВ+ үнэлгээ авсан.
- Монголын ТОП 200 компанийн удирдлагууд оролцсон “Management Forum 2021” амжилттай зохион байгуулсан.
Хувьцааны үзүүлэлт (2019-2022 хүртэл)

2022 оны 02 сарын 18 -ны өдрийн ТУЗ-ийн ээлжит хурлаар ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн болохыг танилцууллаа.
Мандал Даатгал ХК -ны хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 3 төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд нийт 1,872,904,800 төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Ногдол ашгийг 2022 оны 5 сарын 31 -ний дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК” дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд хуваарилан байршуулах бөгөөд ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 04 сарын 04 -ний өдрөөр тогтоожээ.
Санхүүгийн үзүүлэлт (2018-2021 он хүртэл)

Хувьцаа эзэмшигчдийн асуултууд:
1. Хувьцаа эзэмшигч нь даатгал хийлгэвэл хөнгөлөлт урамшуулал авах боломжтой юу?
Хариулт – Гүйцэтгэх захирал Т.Батзул
Хувьцаа эзэмшигч нар маань даатгал хийлгэвэл хөнгөлөлт авах боломж бий. Ямар даатгалаар болон ямар эрсдэлийг даатгуулж байгаагаас хамаарч хөнгөлөлт нь өөр өөр байна.
2. Үндсэн давхар даатгагчаа хэзээ солих гэж байгаа вэ? Геополитикийн асуудал хэрхэн нөлөөлж байгаа вэ?
Хариулт – Гүйцэтгэх захирал Т.Батзул
Манай үндсэн даатгагч Russian Reinsurance байдаг. Украины нөхцөл байдлаас хамаараад бидний бидний энэ жилийн үнэлгээнд өөрчлөлт ороогүй ба 3 сард AM Best үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд манай компанийн үнэлгээ BB+ хэвээр үлдээсэн. Бидний зүгээс давхар даатгалын компанийг энэ оны 9 сараас солих байх. Мөн Азийн давхар даатгалын компаниудтай холбогдож судалгааг авч байгаа.
Уг хурлаар хэлэлцсэн асуудлуудад санал хураалт явуулж нийт саналаа хүргүүлсэн хувьцаа эзэмшигчдийн 98-100% -ийн саналаар дэмжигдэж буйг батлан компанийн ТУЗ-ын дарга Ө.Ганзориг хаалтын үг хэлснээр уг хурал өндөрлөсөн юм.
“Арилжаагаа Апексаар” хийцгээе
Та “Мандал Даатгал ХК” -ийн хувьцааг авахыг хүсвэл энд дарж үнэт цаасны дансаа онлайнаар нээлгэх боломжтой.
Хэрэв та жилийн 18 хувийн тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүн сонирхож байвал энд дарж бүртгүүлээрэй. Бид тантай холбогдон мѳнгѳѳ байршуулахад тань туслах болно.



Leave a Reply