📞 7510-7500

✉️ investment@apex.mn

ӨНӨӨГИЙН НИЙГЭМД САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

Бидний бүтээсэн ардчилсан нийгмийн тогтолцоо хэн юу хийж, хэр их хөрөнгөтэй болох нь хэний ч өмнө нээлттэй байх боломжийг хангаж өгсөн нь гайхалтай. Аливаа юм хоёр талтай байдгийн адилаар нэг талаараа хэн нэгний хөгжих боломжийг хязгаарлахгүй мэт боловч нөгөө талаас нийгмийн давхаргын ялгааг бий болгож эхэлсэн. Хэн өөрт буй капитал болох цаг, хөрөнгөө ухаалгаар зарцуулж байгаа нь үр шимээ хүртэх нийгэмд бид амьдарч байна. Чухамдаа санхүүгийн эрх чөлөө гэдэг нь хэн нэгнээс хараат бус байдлаар өөрийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц санхүүгийн төвшинд хүрэхийг хэлэх болов уу? Инфляц өсөж, амьдралын урсгал зардал үсрэнгүй нэмэгдэж байгаа энэ цаг үед хэрхэн оновчтой хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх вэ…

Бидний амьдралын цаг мөч бүрт мөнгө яригдаж байдаг, мэдээж мөнгө таны бүх асуудлыг шийдэж чадахгүй ч мөнгөтэй холбоотой бүх асуудлыг шийдэж чадна. Өнөөдөр та ямар нэг улс төр, нийгмийн нөлөөгүйгээр, дараа болъё гэх бодлоос үл хамааран хийж чадахаасаа ч илүү зүйлд өөрийгөө зориулах нь чухал болсон цаг үе. Иймд хэрхэн төлөвлөлттэйгөөр санхүүгээ удирдаж эхлэх вэ?

Юуны өмнө аль болох үнийн уналтад бага өртөх зүйлд хөрөнгө оруулалт хийх, тодруулбал орлогоороо орлого худалдаж авч эхлэх хэрэгтэй. Инфляц өсөхийн зэрэгцээ хөрөнгийн үнэ цэнэ, олж буй орлого өсөөгүй тохиолдолд бид ядуурсаар л байх болно. Тиймээс нэг дор бүх мөнгөөрөө хөрөнгө оруулах нь боломжгүй тул орлогынхоо 30 хувийг боломжтой бол 40-с доошгүй хувийг, санхүүгийн эрх чөлөөнд хурдан хүрмээр байвал 50 хувийг хадгалж хөрөнгө оруулалтад зориулах хэрэгтэй, энэ нь боломжгүй мэт боловч хэдэн жилийн өмнөх өөртэйгөө харьцуулбал бүрэн боломжтой.

Та хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн гэвэл, таны хөрөнгө оруулсан компани ашигтай ажиллаж байгаа үед та ч мөн адил ашигтай ажиллаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны мөнгө таны өмнөөс ажиллана гэж ойлгож болно.

Жишээ нь, би жилийн өмнө цалингаасаа сар бүр 600,000 төгрөгөөр хувьцаанд хөрөнгө оруулахаар шийдэж “АПУ” хувьцаат компаний хувьцааг ханшийн өөрчлөлтөөс үл хамааран тогтмол худалдан авч эхэлсэн ба тогтмол авч буй тул жилийн эцэст үр дүнгээ тооцоход зарим сард ашигтай, зарим сард алдагдалтай авсан байна. Би өөрийн хөрөнгө оруулалтын ашгийн тооцооллыг өөр сонголт болох арижааны банкны хадгаламжид байршуулсан бол ямар үр дүнд хүрэх байсантайгаа харьцуулж үзсэнээ доор орууллаа.

Иймд зарлагаа хянаж, мөнгөө өсгөхийн тулд сар бүр хөрөнгө оруулалт хийх дадлыг өөртөө хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй. Ихэнх хувь хүний хөгжлийн номон дээр зорилготой амьдар гэсэн нэг үзлийг чухалчилдаг хэдий ч хэрхэн зорилгодоо хүрэх талаар бичдэггүй. Яг үнэндээ хүнийг зорилго биш дадал амжилтад хүргэдэг. Хий дэмий зорилго ярих, зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр юм хийх нь харьцуулшгүй ялгаатай зүйл. Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн зорилгодоо хүрэхийн тулд орлогоо хуримтлуулах дадлыг өөрийн амьдралын хэв маяг болгосноор ямар нэг санхүүгийн ачаалалгүйгээр орлогоо өсгөх боломжтой болох юм.

Хэрэв та өндөр дүнгээр хөрөнгө оруулалтаа шууд эхлэхээр сонирхож буй бол жилийн тогтмол 16%-с дээш өгөөжтэй компанийн бондын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах бас боломжтой. Нэгэнт бий болгосон хуримтлалаа шууд хувьцаа авах сонголт хийхээс илүү өгөөжийн төвшин өндөр бондын хөрөнгө оруулалт хийн тус бондынхоо сар, улирлын хүүгийн өгөөжөөр хувьцааны хөрөнгө оруулалтаа хийж хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь илүү ухаалаг сонголт болно гэж итгэж байна.

Та яг одооноос бидэнтэй хамт хөрөнгө оруулаарай. Амжилт хүсье.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: