📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Зэсийн томоохон орд: Оюутолгой болон Turquoise Hill Resources-ийн тухай

Turquoise Hill Resources нь 1994 онд байгуулагдсан, Montreal хотод төвтэй Монгол улсад зэс, мөнгө болон алт олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулж буй олон улсын уул уурхайн компани юм. Тус компанийн үндсэн үйл ажиллагаа нь Оюутолгойн Зэс-Алтны уурхай бөгөөд тэд Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг ба үлдсэн 34 хувийг Монгол улсын засгийн газар эзэмшдэг байна. Нийт 12 км урттай газарт Оюут, Хойд Хюго, Өмнөд Хюго, Херуга гэсэн дөрвөн ордыг илрүүлсэн. (Ордын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл үзэх бол энд дарна уу)

Rio Tinto болон Rio Tinto-ийн бусад салбар компаниуд TRQ компанийн 50.8 хувийг эзэмшдэг бөгөөд Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагаа, менежментийн үйлчилгээ үзүүлдэг. Рио Тинто нь нийт 49,000 ажилтантай ба ашигт малтмалын хайгуул, олборлолт болон боловсруулалтын үйл ажиллагааг дэлхийн 35 улсад явуулж байна.

2022 оны нэгдүгээр улиралд “Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн Газар, Туркойз Хилл Ресурс, Рио Тинтогийн хооронд явагдсан хэлэлцээний үр дүнд гүний уурхайн нээлтийн үйл ажиллагааг хийсэн.

Turquoise Hill Resources-ийн хувь эзэмшил

3-р сарын 14 өдөр, Rio Tinto компани өөрсдийн эзэмшиж буй Turquoise Hill Resource-ийн үлдсэн 49%-ийг $2.7 тэрбумаар худалдан авах санал гаргасан. Turquoise Hill-ийн зүгээс одоогоор ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй байгаа ба саналыг авч үзэлцэнэ гэдэгээ мэдэгсэн.

Санхүү, үйл ажиллагааны гүйцэтгэл

2021 оны орлогын хэмжээ 1,971 сая ам.доллар хүрч өмнөх оны үеэс 82.8%-иар их гарсан байна. Үүний гол шалтгаан нь үйлдвэрлэлийн хэмжээ болон алт, зэсний үнэ нэмэгдсэнтэй холбоотой байна.

2021 оны борлуулалтын орлогын 61%-ийг зэсийн борлуулалт 1,204 сая ам.доллараар эзэлж байгаа бол алтны борлуулалт 38%-буюу 748 сая м.долларын борлуулалт хийсэн байна. Үүнээс харахад зэс болон алт нь борлуулалтын орлогын 99%-ийг эзэлж байна.

Гүний уурхай

Оюу толгой ордын нийт нөөцийн 80% гаруй нь газрын гүнд оршдог ба 2023 оны эхний хагаст олборлолтын үйл ажиллагаа жигдрэх төлөвтэй байна. Далд уурхайн бүтээн байгуулалт Panel 0, Panel 1, Panel 2 гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд 2020 оны 5-р сард Panel 0-ийн шинэчилсэн зураг төслийг баталсан.

Газар доорх хүдрийн нөөц нь дунджаар 1.52 хувь буюу ил уурхайн хүдрийн нөөцөөс гурав дахин их зэсийн агуулгатай бөгөөд тонн тутамд 0.31 грамм алт агуулагддаг.

2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна. 2028-2036 он хүртэл ил болон далд уурхайгаас жилд дунджаар 510 мянган тонн зэс олборлох төлөвлөгөө гаргасан. Хэрэв төлөвлөгөөнд хүрч чадвал одоогийн гаргаж буй зэсийн олборлолтын хэмжээнээс 3 дахин их хэмжээний зэс олборлох юм.

Source: Wood Mackenzie, OTTR20, Company Filings, Capital IQ

Ингэснээр 1 өдөрт гарах зэсээр нь 1,580 салхин сэнс эсвэл 16,400 цахилгаан машины батерей үйлдвэрлэх боломжтой юм.

Зэс болон алтны ханш ирээдүйд

Дэлхийн банкнаас гаргасан зэсийн ханшийн таамаглал (ам.доллар)

Өнгөрсөн онуудад зэсийн ханш нэлээдгүй тогтвортой байсан хэдий ч цар тахлын дараагаар хөл хорионд ороод байсан аж үйлдвэрүүд буцаж ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор гол түүхий эд болох зэсийн эрэлт ихсэж ханш өсөхөд нөлөөлсөн. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбар тэр дундаа цахилгаан автомашины үйлдвэрлэл нь зэсийн эрэлтийг улам өдөөж өгсөн бөгөөд цахилгаан машин үйлдвэрлэхэд шаардагддаг гол орц нь зэс юм.

Goldman Sachs 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд 1 тонн зэсийн үнэ 12,250 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа ба ирээдүйд зэсийн үнийг өсөнө гэсэн таамаглаж байна.

Bank of America-ийн зүгээс 2022 он гэхэд нэг тонн зэсийн үнэ дунджаар 9,813 ам.доллар болно гэж таамаглаж байна.

Дэлхийн банкнаас гаргасан алтны ханшийн таамаглал (ам.доллар)

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: