Дижитал ертѳнцийн эко систем ерѳнхий 5 хэсгээс бүрдэж байгаа ба сайжруулсан ертѳнц (Augmented Reality – AR) болон виртуал ертѳнц (Virtual Reality – VR) нь зах зээлийн томоохон хэсгийг бүрдүүлэхээр байна. Энэхүү зах зээлд “Apple”, “Samsung”, “Sony”, “Meta” гэх мэт томоохон компаниуд ѳѳрсдийн технологийг хѳгжүүлэн ѳрсѳлдѳж байна. Мѳн (Mixed Reality – MR) буюу холимог ертѳнц нь сайжруулсан ертѳнцийн дараагийн шат буюу дижитал эд зүйлстэй ѳѳрийн биеэр харилцан ѳѳрчлѳх боломжийг бүрдүүлсэн технологи юм. Энэхүү харилцааг улам бодит болгохын тулд “Immersive” буюу хүний биед нѳлѳѳлѳх бээлий, хувцасны тусламжтайгаар хүрэх мэдрэмжийг үүсгэх боломжтой.

2021 оны байдлаар энэхүү зах зээлийн хэмжээ 30.7 тэрбум ам.доллар байсан ба 2022 онд нийт 58.7 тэрбум хүрнэ гэж таамаглаж байгаа бол 2024 он гэхэд 296.9 тэрбум буюу 2021 оноос хойш нийт 9.7 дахин томрох хүлээлттэй байна.

AR зах зээлийн хувьд ѳсѳлт илүү хурдтай байна гэж үзэж байгаа ба 2024 он гэхэд хувийн хэрэглээ болон бизнесийн хэрэглээ нийт 13.4 тэрбум ам.долларын зах зээл үүсгэнэ гэж таамаглаж байна. Энэхүү салбарын хѳгжлийн эхний шатанд бизнесийн оролцоо илүү байгаа ч аливаа салбар олон нийтэд хүртээмжтэй болох тусам хувь хүний хэрэглээ нэмэгдэж зах зээлийн томоохон хэсгийг хувь хүмүүс эзэлж эхэлдэг.


“Apple” компанийн зүгээс холимог ертѳнцийн буюу AR зах зээлд ѳѳрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар ажиллаж байгаа хэмээн технологи шинжээчдийн зүгээс тайлбарлаж байна. Энэ оны 6-р сарын 6-аас 10-ны ѳдрийн хооронд “Apple Worldwide Developers Conference” буюу “Apple” брендийн тоног тѳхѳѳрѳмжинд зориулсан апп болон програм хѳгжүүлэгчдийн уулзалт болох бѳгѳѳд энэхүү үйл ажиллагааны үеэр Сидней нэртэй “iOS 16” үйлдлийн системийг танилцуулах юм. Технологи шинжээчдийн зүгээс энэхүү үйлдлийн систем нь цаашид ухаалаг шилтэй хоршин ажиллах системийн суурь гэж үзэж байгаа ба энэхүү үйлдлийн систем нь AR, VR хѳгжүүлэгчдэд илүү таатай орчныг бүрдүүлнэ гэж таамаглаж байна.

Одоогоор “Apple” компани нь ухаалаг шилийг худалдаанд гаргаагүй байгаа ч бид бүхний ашигладаг iPhone болон iPad ухаалаг тѳхѳѳрѳмжүүд нь холимог ертѳнц болон виртуал ертѳнцийг бүрэн харуулах чадалтай. Энэ нь “Apple” компани аль хэдийн дижитал ертѳнцийн зах зээлд сууриа тавьсанг илтгэж байгаа юм.
ЧУХАЛ ТУЛГУУР
Виртуал ертѳнцийг бий болгохын тулд хэрэгсэл, програм хангамж болон дэд бүтэц гэсэн 3 том хэсгээс бүрдэнэ. Тиймээс тухайн тѳрѳлд хѳгжүүлэлт хийж буй компаниудаас сонгон хѳрѳнгѳ оруулалт хийх боломжтой юм.

Жишээ нь дижитал ертѳнц уруу дуу, бичлэг оруулах эсвэл гадаад ертѳнцийг хуулж 360 градус бичих, бодит ертѳнцийг хуулбарлаж авах болон шинэ орчныг бүтээж тухайн хуулбарыг улам сайжруулж дижитал ертѳнцтэй холбох платформын шаардлага үүсч байна.
ДЭД БҮТЭЦ
Харин дижитал ертѳнцийн мэдрэмжийг хүлээн авахын тулд тѳхѳѳрѳмж, толгойнд зүүх нүдний шил, гарны удирдлага болон мэдрэгч, ѳгѳгдѳл дамжуулах суурь бааз гэх мэт дэд бүтэцийн шаардлагууд гарна. Ухаалаг гар утас, компьютерыг доторх үйлдлийн системтэй нь цуг бүтээдэг шиг Apple, Microsoft гэх мэт томоохон компаниуд нь хѳгжүүлэлт хийхдээ дижитал ертѳнцийг цогцоор нь хѳгжүүлэхээр зорьж байгаа. Гэхдээ цаашид тулгуур тус бүрт олон жижиг хѳгжүүлэгч нар гарч ирэх хүлээлттэй байна.
ПРОГРАМ ХАНГАМЖ
Ухаалаг утасны зах зээлд маш олон тѳрлийн апп ѳрсѳлддѳг шиг дижитал ертѳнцийн хамгийн их ѳрсѳлдѳѳн ѳрнѳх боломжтой талбар нь апп болон шинэ ертѳнц үүсгэх ѳрсѳлдѳѳн юм. Ѳнѳѳдрийн байдлаар утасны апп хѳгжүүлэлт нь тоглоом эсвэл амьдралын хэрэглээ гэсэн ерѳнхий хоёр тѳрѳлд хуваагдаж байна. Энэхүү хоёр тѳрѳл нь дижитал ертѳнцийн хэрэглээнд хѳрвѳхѳд AR, MR тѳрѳл нь илүү амьдралын хэрэглээ, VR нь илүү тоглоом, энтертайнмент хэрэглээнд түлхүү зориулагдана.
СУДАЛГАА 2020 онд хийгдсэн судалгааны дагуу AR тѳрѳл нь VR тѳрлийг гүйцнэ гэж үзэж байна. Учир нь AR болон MR нь амьдралд илүү ойр бодит үйл хѳдлѳл хийхэд туслах байдлаар хэрэглэгдэж байгаа юм. Мѳн энэхүү судалгааны үр дүнд хүмүүс AR тѳрѳл нь хѳгжүүлэхэд илүү зардал багатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Одоогийн байдлаар AR болон MR тѳрѳл нь VR тѳрѳлтэй харьцуулахад харьцангуй ѳндѳр бүтээх зардалтай. Үүнийг дагаад бүтээгдэхүүний борлогдох үнэ харьцангуй ѳндѳр тогтоогдсон. Гэхдээ Мерфи-ийн хуулийн дагуу нэг зүйл олон үйлдвэрлэгдэх тусам үйлдвэрлэх зардал багасдаг тул цаашид AR-ын үйлдвэрлэл давамгайлсан тохиолдолд борлуулагдах үнэ дагаад буурах боломжтой юм.

Бизнесүүдэд зориулсан AR болох “Holo Lens” бүтээгдэхүүнийг “Microsoft” компани 2016 онд бүтээж аль хэдийн хэрэглэгч нарт хүргээд байна. Харин одоо ѳдѳр тутмын хэрэглээнд зориулсан бүтээгдэхүүнийг гаргахаар “Apple” компани ажиллаж байна.
ОДООГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

AR, MR буюу холимог ертѳнцийн зах зээлд “Microsoft” компанийн “Holo Lens” бүтээгдэхүүн хѳгжүүлэлтээр тэргүүлж байгаа ч гэсэн “Oculus” компанийн хувьд виртуал ертѳнцийг илүү хѳгжүүлж аажмаар холимог ертѳнцтэй холбохоор ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь “Quest 2” тѳхѳѳрѳмжийг зүүсэн хэрэглэгч нь заавал гартаа удирдлага барихгүйгээр ѳѳрийн гарыг виртуал ертѳнцѳд таниулж шууд удирдах боломжтой юм.
Харин “Samsung” компанийн хувьд “Oculus” компанитай хамтран “Gear VR” тѳхѳѳрѳмжийг гаргасан ба “Samsung” брендийн ухаалаг утсыг ашигладаг хэрэглэгч нар толгойдоо зүүх тѳхѳѳрѳмжинд ѳѳрийн утсыг суурилуулж виртуал ертѳнцийг харах боломжтой болох юм.
“Alphabet” компанийн зүгээс 5-р сард олон нийтэд зориулсан шинэ бүтээгдэхүүн таниулах үйл ажиллагааны үеэр шинэ ухаалаг нүдний шилийг танилцууллаа. Энэхүү шил нь ѳѳр орны хэлээр ярьж буй хүний яриаг шууд орчуулж харуулах юм. Мѳн сонсголгүй хүнд энэхүү тѳхѳѳрѳмж тус болно гэж үзэж байна.
ҮНИЙН ЯЛГАА

Ѳнѳѳдрийн байдлаар “Meta” компанийн эзэмшдэг “Oculus” бренд нь сүүлд “Quest 2” тѳхѳѳрѳмжийг 2020 оны 10-р сард танилцуулсан. Энэхүү тѳхѳѳрѳмжѳѳр дамжуулан “Metaverse” буюу дижитал ертѳнцийг хэрэгжүүлэн ажиллаж байна. “Quest 2” тѳхѳѳрѳмжийн хувьд 299 долларын үнэтэй байна.

Харин “Microsoft” компанийн хувьд илүү AR болон MR тѳрлийг хѳгжүүлэн ажиллаж байгаа ба үйлдвэрлэл, уурхай, зэвсэгт хүчин, шинжлэх ухаан болон эрүүл мэнд гэх мэт салбаруудад ихэвчлэн ашиглаж байна. Үнийн хувьд “Quest 2”-той харьцуулахад хэд дахин үнэтэй ба үйл ажиллагааны хувьд бодит ертѳнцтэй хоршин ажилладаг тул илүү нарийн хѳгжүүлэлт шаардагддаг.
ХѲРѲНГѲ ОРУУЛАХ БОЛОМЖ

Дижитал ертѳнцийн зах зээлд хѳрѳнгѳ оруулахад заавал шинэ эрсдэлтэй компанид хѳрѳнгѳ оруулах шаардлагагүй ба одоогийн AR, VR-ийн хѳгжлийг аль хэдийн хѳгжсѳн компаниуд голчлон тэргүүлж байна.
Зарим компаниуд шууд бус байдлаар оролцож байгаа ба “Qualcomm” компанийн хувьд дижитал ертѳнцѳд зориулсан тѳхѳѳрѳмжүүд хурдтай ажиллахад зориулсан чипээр хангахад тѳвлѳрѳн ажиллаж байгаа нь хѳрѳнгѳ оруулагч нарт шууд бус байдлаар дижитал ертѳнцийн зах зээлд хѳрѳнгѳ оруулах боломжийг олгож байна.
Мѳн “Snapchat” сошиал платформ хѳгжүүлэгч нь хэдийгээр ухаалаг тѳхѳѳрѳмж үйлдвэрлэдэг компани биш боловч энэхүү сошиал платформ нь ѳѳрѳѳ AR-ыг ашиглан хүний нүүр царайг таньж олон тѳрлийн ѳѳрчлѳлт оруулдаг нь энэхүү зах зээлийн тоглогч гэдгийг илэрхийлж буй юм. Тиймээс ѳмнѳ нь дурдсан чухал тулгуураас сонгон холбогдох компанид нь та хѳрѳнгѳ оруулалтыг хийх боломжтой.

Аль хэдийн зах зээлд байр сууриа эзэлсэн компаниудын санхүүгийн үзүүлэлт шинэ компаниудтай харьцуулахад илүү тогтвортой байна. Нийт хѳрѳнгийн зах зээл уналт үзүүлсэн тул дээрх компаниудын үнэ ашгийн харьцаа болон үнэ, мѳнгѳн гүйлгээний харьцаа нь жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй багассан буюу хямдарсан үзүүлэлттэй байна. Үнэ, мѳнгѳн гүйлгээний харьцаа гэдэг нь тухайн компанийн зах зээлийн үнэлгээг жилийн эцэст үлдэх бэлэн мѳнгѳний хэмжээнд хувааснаар гарах харьцаа ба энэхүү тоо нь 15 – 20-ийн хооронд байхад хангалттай гэж үзнэ. Дээрх жагсаалтанд гурван компанийн харьцаа үзүүлэлт гараагүй байгаа нь эдгээр компаниуд ашигтай ажиллаагүй гэсэн үг юм.
Энэхүү нийтлэлд агуулагдсан мэдээлэл нь зѳвхѳн мэдээллийн шинж чанартай бa ав, зар гэсэн зѳвлѳгѳѳг ѳгѳѳгүй болно. Хувьцаа, опцион гэрээ, таваарын бүтээгдэхүүнүүд нь мѳнгѳ алдах эрсдэл дагуулдаг тул арилжааны үр дүнд гарч болох эрсдэлийг тооцон хѳрѳнгѳ оруулалтын шийдвэрийг гаргана уу.
Хѳрѳнгѳ оруулалтын багц үүсгэснээр эрсдэлийг тараан байршуулах боломжтой ч ашгийн баталгаа болохгүй ба уналттай зах зээлд алдагдлаас хамгаалах баталгаа болохгүй.
“Апекс капитал ҮЦК” ХХК нь санхүүгийн зохицуулах хорооны тусгай зѳвшѳѳрлийн дагуу брокер, андеррайтер, зѳвлѳх, гадаад арилжааны үйлчилгээг үзүүлж байна.
Leave a Reply