Апекс Капитал ҮЦК-ийн дэмжин ажилладаг Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн баг болох “BCH Lions FC” нь ирээдүйн үндэсний шигшээ багт тоглох хүсэл мөрөөдөлтэй 8-19 насны 300 гаруй хүүхдүүдийг бэлтгэн сургадаг байна. Мөн насанд хүрэгчдийн үндсэн баг нь 25 гишүүнтэй бөгөөд гадаадаас легионер тоглогчтой юм.
BCH Lions FC-ээс “УНГАР УЛСЫН БУШКАШ” академид.

Хатанбаатар овогтой Чингүүн
Нас: 16
Хувийн дугаар: 17
Өдгөө МОНГОЛ УЛСЫН үндэсний шигшээ багийн тамирчин тэрээр 9 настайгаасаа эхлэн хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд анх BCH Lions FC-ийн дасгалжуулагч Чин-Оргил багш дээр ирж байжээ. Тэрээр багшийнхаа хамт СЭЛЭНГЭ ПРЕСС клубээр дамжин гадаад дотоодын олон уралдаан тэмцээнд оролцон ОНЦЛОХ тамирчин -аар шалгарч байсан байна. Мөн МХБХ-ны дэмжлэгтэйгээр УНГАР УЛСЫН БУШКАШ академид суралцсан цөөхөн тамирчдын нэг юм.
АПЕКС КАПИТАЛ НЬ МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ирээдүйд хөрөнгө оруулагч BCH LIONS FC -ийг дэмжин ажилладаг.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны санаачлалаар хөлбөмбөгийг сурталчлан таниулах зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Нийтийн Хөлбөмбөг 2022” Улаанбаатар хотын төв талбайд зохион явагдлаа.
Апекс Капитал ҮЦК-ийн дэмжин ажилладаг “BCH Lions FC” -ийн хүүхдүүд маань энэхүү тэмцээнд оролцон 10 хоногийн турш төв талбайгаа бяцхан Апекс-уудаар дүүргэжээ.
Апекс Капитал нь Үндэсний бүтээн байгуулагч, үндэсний баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажилладгаас гадна мөн ирээдүйн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багтаа тоглох мөрөөдөлтэй хүүхдүүдийг бэлтгэдэг BCH Lions FC -ийг дэмжин ажилладгаа дуулгахад таатай байна.

Хэрэв та үндэсний бүтээн байгуулалтаа дэмжин үндэсний хөрөнгө оруулагч болохыг хүсвэл арилжаагаа Апексаар хийж бидэнтэй нэгдээрэй.
Мөн та манай 7510-7500 дугаар луу холбогдож хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Манай хаяг: Олимпийн гудамж, Нью Хоризонс Оффис, 901 тоот, Апекс капитал ҮЦК (Apex Capital LLC) 14240 Ulaanbaatar, Mongolia.
Таны хөрөнгө оруулалтын хамгийн сайн түнш
Апекс Капитал ҮЦК
Leave a Reply