📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Хэрвээ та сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй бол хөрөнгөө ч бас удирдаж чадахгүй

Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын 80 хувь нь сэтгэл хөдлөлөөс үлдсэн 20 хувь нь тооцооллоос хамаардаг гэж “The psychology of money” хэмээх мөнгөний сэтгэл зүйн талаарх номон дээр бичсэн байдаг. Бид энэ амьдралынхаа туршид өдөр тутамдаа төрөл бүрийн шийдвэр гаргалттай нүүр туулдаг бөгөөд үүнд нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол сэтгэл хөдлөл буюу EQ юм. Та мөнгөө хадгалах уу эсвэл зарцуулах уу гэдэг нь таны сэтгэл хөдлөлөөс хамаардаг гэхэд хилсдэхгүй. Чухамдаа мөнгөтэй байна гэдэг нь их мөнгөтэй байхын нэр биш, өөрт байгаа хөрөнгийг хэрхэн үр ашигтайгаар зарцуулж, санхүүгийн эрсдэл багатай амьдралыг бүтээж чадах вэ гэдэгт үнэн мөн чанар нь орших болов уу?

Хүн бүрийн хувьд оюун санаа болон сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь харилцан адилгүй тул ямар ч шийдвэрийг хэзээ ч гаргах боломжтой. Учир нь бид тархиндаа бодлын болон сэтгэл хөдлөлийн гэсэн хоёр сэтгэхүйг нэгэн зэрэг агуулдаг. Бодлын сэтгэхүй бол логик сэтгэлгээ бөгөөд түүний тусламжтайгаар өөрийн бодолдоо анализ хийн шийдвэрээ гаргадаг, харин сэтгэл хөдлөлийн сэтгэхүй бодлоос илүү хүчтэй бөгөөд заримдаа ямар ч логикгүй шийдвэрт хөтлөх нь олонтаа.

Хүмүүсийн дийлэнх гаргадаг алдаа бол сэтгэл хөдлөлдөө хэт автан мөнгөтэй болоод ирэхээрээ өөртөө шинэ хэрэглээг үүсгэж, мөнгөө хадгалах болон хөрөнгө оруулах шийдвэртээ эргэлзэж эхэлдэг. Мөнгөө үрж дуусгаад дараагийн цалин удахгүй орж ирнэ, гайгүй хэдэн ажлын захиалга авчихсан мөнгөтэй болно гэх мэт бодлуудаар өөрийгөө хуурсаар яг л цалингаас цалингийн хоорондох хэмнэлд өөрийн мэдэлгүй ордог байна. Өнөөгийн чөлөөт зах зээл дээрх өрсөлдөөн үргэлж бидэнд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээг зарахын төлөө өрнөж байдаг. Түүнчлэн хүрээлэн байгаа хүмүүсийн нөлөөлөл, тэдний эдэлж хэрэглэж байгаа зүйлс цаг ямагт бидний сэтгэл хөдлөлийг удирдаж, хадгалах, хөрөнгө оруулах зөв дадлаас илүүтэй, зарцуулах, үрэх мессежийг өгч байдаг байна.

Тэгвэл яаж сэтгэл хөдлөлөө удирдаж хөрөнгөө өсгөх вэ?

Сэтгэл хөдлөл ихтэй хүн гээд өөрийн шийдвэр бүхнийг няцаах нь утгагүй зүйл. Тиймээс шаардлагатай үед санхүүгийн бэлтгэлтэй байхын тулд та ямар сэтгэл хөдлөлтэй байхаас үл хамааран тогтвортой хөрөнгө оруулалтаа хийж хэвших хэрэгтэй бөгөөд танд дараах 3 алхмыг санал болгож байна.

  1. Эхний алхам. Хөрөнгө оруулалтын зөвлөхтэй болох, та манай Апекс капитал үнэт цаасны компаниар дамжуулан хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой ба бид зах зээлд тулгуурласан зөвлөгөө болон мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь өгч зөвлөлдөх бүрэн боломжтой.
  2. Хоёр дахь алхам. Хөрөнгө оруулах төлөвлөгөө гаргах, таны хөрөнгө оруулах сонирхолтой үнийн дүн, тогтмол хөрөнгө оруулах боломжид үндэслэн эрсдэл багатайгаар хөрөнгөө өсгөх төлөвлөгөөг тантай хамт гаргах болно.
  3. Гурав дахь алхам. Өөрт тохирсон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу тогтмол хөрөнгө оруулалтыг хийж хэвших. Ингэснээр та санхүүгийн тал дээр өөрийн гэсэн хуримтлалыг бий болгож чадах бөгөөд ирээдүйд бий болох үнэ цэн нь хэд дахин нэмэгдэх ч боломжтой.

Зөвхөн өөртөө тохирсон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй болсноор таны цалин нэг л мэдэхэд дууссан байх биш, нэг л мэдэхэд илүү их хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн, үнэмлэхүй санхүүгийн чадамжтай болсон байх болно. Үүний тулд хэрэгжүүлэх хамгийн чухал зүйл бол тогтмол хөрөнгө оруулалт хийх дадлыг өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх юм.

Мөн ямар ч шийдвэр гаргахдаа, санхүүгийн тал дээр ч мөн адил, бусад хүмүүсийн хэт туйлширч байгаа зүйлд уруу татагдаж, хэн нэгний шийдвэрийг даган дуурайх нь эргээд таны нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй . Хүн бүрийн орлогын хэмжээ, эрсдэл даах чадвар харилцан адилгүй тул бусдын гаргасан шийдвэр танд тохирохгүй, таны амьдралын хэв маяг, санхүүгийн нөхцөл байдалд таны гаргасан зөв шийдвэр л тохирно. Мөнгөө хэрэглээнээсээ илүү гарсан зүйлсэд бус, өөрийн санхүүгийн хөрөнгө оруулалтад зориулцгаая.

***

Та хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах бол http://bit.ly/apex-investment-advisory формоор хүсэлтээ бидэнд ирүүлээрэй. Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал ҮЦК

Имэйл: investment@apex.mn

Утас: 7510-7500

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: