📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Тээвэр логистикийн салбар ба үндэсний бүтээн байгуулалт

19-р зуунд аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн цаг үеэс хойш үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын салбарт гарсан томоохон дэвшил, түүнийг дагасан нийгмийн бүтцийн өөрчлөлт, төвлөрлөөс үүдэлтэйгээр хүмүүсийн анхдагч хэрэгцээ болох хоол хүнс, бараа бэлэн бүтээгдэхүүнээс эхлээд үйлдвэрүүдийн түүхий эд, ханган нийлүүлэлтийг борлуулах хандлагад өөрчлөлт гарч, тээвэр логистикийн салбар хөгжих үндэс эхэлжээ.

Аливаа улс орнуудын хувьд гадаад худалдаа болон эдийн засгийг эргэлдүүлэх гол хүч нь тухайн улсынхаа тээвэр, логистикийн салбарын нөөц боломж, хүчин чадалтай шууд хамааралтай байдаг. Далайд гарцгүй дээр төмөр зам, дэд бүтэц сайн хөгжиж чадаагүй манай улсад зөвхөн хуурай зам, эсвэл агаарын замаар дамжуулан тээвэрлэлт хийж байна. Харамсалтай нь газарзүйн байршлын хувьд бид ОХУ болон Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршиж, геополитикийн хэт хамааралтай байдаг учир эдгээр улс хилээ хаахад л биднийг дэлхийн бусад улсаас хуурай замын хувьд ч мөн тусгаарлах эрсдэл үргэлж байх аж.

Жишээлбэл, өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхий нийтээр цар тахалтай тэмцэх хүнд цагийн үеэр бидний урд хөрш “0 Ковид” бодлогыг барьж хилээ хаасан нь манай улсын гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг зогсоосон билээ. Түүнчлэн 2019 онд Монголын аялал жуулчлалын салбар 1.6 их наядын орлого буюу ДНБ-ийнхээ 7.2%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урсгалыг эргэлдүүлж байсан бол ковидын нөлөөгөөр дэлхийн улс орнууд хилээ хаахтай зэрэгцэн бүтэн 18 сарын сул зогсолт хийж, 90 мянга гаруй хүн ажлын байргүй болжээ. Энэ үед Монголын агаарын иргэний нисэхийн салбар хамтдаа “Вакцин татан авалтын үйл ажиллагаа”-г ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран явуулж, иргэдээ дархлаажуулалтад шуурхай хамрагдах боломжоор хангасан явдал нь улсын эдийн засгийг хурдтай сэргэхэд стратегийн өндөр ач холбогдол үзүүлсэн.

Тэгвэл ямар ч цаг үед дэлхийн бусад улсуудтай холбох гүүр болж буй тээвэр, логистикийн өөр нэгэн гарц болох иргэний агаарын нисэх салбар нь биднийг өнгөрсөн хугацаанд гаднаас импортолдог хүнс, эм тариа, бэлэн бараа бүтээгдэхүүн зэрэг нэн шаардлагатай хангамжаар тасалдуулаагүй бөгөөд үүний ачаар өнөөг хүртэл дотоодын баялаг бүтээж буй олон компаниуд цаг алдалгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болжээ.

Үндэсний бүтээн байгуулалт, улсын хөгжилд үнэлшгүй хувь нэмрээ оруулж буй “Хүннү Эйр” ХХК-тэй манай “Апекс Капитал ҮЦК” нь сүүлийн 4 гаруй жилийн турш хамтран ажиллаж байгаа билээ. Монголын иргэний нисэх салбарын томоохон төлөөлөгч “Хүннү Эйр” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш улсын дотоодын болон гадаадын аялал жуулчлал, тээвэр, логистикийн чухал үүргийг гүйцэтгэсээр иржээ. Монголын хамгийн том хувийн авиа компани болох “Хүннү Эйр” ХХК нь өнөөдөр 300 гаруй ажилтантай, олон улсын Алматы, Бишкек, Улаан-Үд, Бээжин зэрэг чиглэлд нисч, дотооддоо орон нутгийн агаарын зорчигч тээвэрлэх зах зээлийн 45 хувьд хүрч үйлчилгээ үзүүлж байна.

Ташрамд дурдахад өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн катализатор буюу хурдасгуур нь тус улсын тээвэр, логистикийн салбар тэдгээрийн дэд бүтцийн чадавхаас шууд хамааралтай байдаг байна.

***

Та улсынхаа хөгжлийн тулгуур болсон үндэсний баялаг бүтээгч компаниуддаа хөрөнгө оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.

Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал

Имэйл: investment@apex.mn

Утас: 7510-7500

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах бол энэ формыг бөглөж бидэнтэй холбогдоорой.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: