📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Тусгаар хотхоны амьдрал

Замын түгжрэлд живэхгүй, ѳдрийг ѳнгѳрүүлэх боломж ѳнѳѳ цагт ховор болсон. Түгжрэлийг дагаад машины сигнал, “Яваач”, “Хурдлаач” гэх мэт ажлын цаг эхлэхтэй уралдсан уур бухимдал чихний үзүүрт сонсогдоно. Зарим үед эдгээр чимээ сонсогдохгүй ч гэсэн хаа нэгтэйгээс гэтэж байгаа мэт сэтгэлд зүүгдээстэй. Ѳдѳр болгон ийм мэдрэмжийг хуримтлуулсаар нэг ѳдѳр тэсрэхэд бэлэн болсон хүний тархи огтхон ч эрүүл ажиллахгүй нь мэдээж. Гэвч асуудлын эцэст шийдэл байна.

Хүүхдээ хѳтлѳѳд ѳглѳѳ 8:00 цаг гэж тайван гэрээсээ гараад хэд алхаад 8:10 гэхэд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж ѳгчихѳѳд ажлын оффис дээрээ 8:15 гээд очно. Цайны цагаараа хэдхэн алхаад хань ижилтэйгээ ажилд ойр голын эрэгтэй цэцэрлэгт хүрээлэнд амраад эргээд ажилдаа орох замдаа нэг цэгийн үйлчилгээнээс гадаад пасспорт захина. Орой 17:00 цагт ажил тарах үеэр замдаа хүүхдээ цэцэрлэгээс нь авчхаад “Little Venice” их дэлгүүрээс хэрэгтэй гутал хувцсаа аваад 18:30 цаг гэхэд гэртээ харина. Энэ хооронд ямар ч замын түгжрэлд орохгүй, машинд ч суухгүй. Ингээд үлдсэн цагийг гэр бүлдээ зарцуулж, эрт унтаж амраад, маргааш ѳглѳѳ нь ѳѳртѳѳ цаг зарцуулах боломжтой гэвэл танд мѳрѳѳдлийн амьдрал мэт сонсогдож байна уу?

Яг энэ боломжийг бодит болгохоор хүн бүхний мэдэх “Мишээл экспо тѳв”-ийн эргэн тойронд орон сууц болон оффис барилгуудыг “Мишээл сити” тѳслийн хамт олон сүндэрлүүлж байна. Энэ бол Монгол Улсын хѳгжилд хувь нэмэр оруулж буй томоохон бүтээн байгуулалт. Учир нь машин замын түгжрэлээс болоод бүтээмжийн цаг алдах, шатахууны зардал, автомашины элэгдлийн зардал, мѳн авто замын эрсдэлтэй холбоотой гэх мэт тооцоолоогүй зардал их гардаг. Цаашлаад санхүү, цаг хугацааны алдагдлаас шалтгаалж тайван амьдрах нѳхцѳлгүй болж гэр бүлийн харилцаа тогтворгүй байхад нѳлѳѳлнѳ. 2020 оны байдлаар авто замын түгжрэл 2.7 их наяд тѳгрѳгийн эдийн засгийн алдагдалд хүргэсэн. Тиймээс “Мишээл сити” гэх цогц тѳвийг бий болгосноор эдийн засагт тодорхой хэмжээний үр ѳгѳѳжийг ѳгѳх юм.

Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нь Улаанбаатар хотыг 2040 он гэхэд Полицентр буюу олон дэд тѳвтэй хот болгох тѳлѳвлѳгѳѳг танилцуулсан. Үүний үр дүнд хэт тѳвлѳрѳл багасаж хотын ганцхан цэгээс үйлчилгээ авах гэж хотын тѳвд түгжрэх шаардлагагүй болох юм. Гэхдээ “Мишээл сити” тѳсѳл нь дангаараа дэд тѳвийн шинжийг агуулсан ба хүний хэрэгцээг хангах бүхий л үйлчилгээг үзүүлнэ. Тиймээс энэхүү тѳсѳл нь Улаанбаатар хотын тѳлѳвлѳгѳѳний нэг хэсгийг бие даан хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагатай тѳсѳл болох юм.

“Үндэсний бүтээн байгуулалтаа хамтдаа санхүүжүүлье” аяныг “Апекс капитал” ҮЦК-ийн зүгээс санаачлан хэрэгжүүлж байгаа бѳгѳѳд үүний үр дүнд бүтээн байгуулалтаараа Монгол Улсад эдийн засгийн хувь нэмэр оруулж буй хамтрагч байгууллагуудаа тодотгох зорилготой. Тиймээс “Мишээл сити” тѳсѳл нь гарцаагүй Монгол оронд бүтээн байгуулалт хийж буй тѳсѳл тул бид энэхүү нийтлэлээрээ онцолж байна.

Та улсынхаа хөгжлийн тулгуур болсон үндэсний баялаг бүтээгч компаниуддаа хөрөнгө оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.

Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал

Имэйл: investment@apex.mn

Утас: 7510-7500

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах бол энэ формыг бөглөж бидэнтэй холбогдоорой.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: