Updated: Jun 13, 2022
Хэрэв та бэлэн 300 сая тѳгрѳгтэй бүх мѳнгѳѳрѳѳ машин худалдан авахаар бодож байвал түр хүлээгээрэй. Машины тѳлбѳрѳѳ тѳлѳх нэг арга байна. Энэ аргыг хэрэглэснээр та тодорхой хугацааны дараа хүссэн машин дээрээс нэмээд овоо хуримтлалтай үлдэх боломжтой. Жишээ нь танд дээрх гурван машинаас сонгох боломж байлаа гэж бодоход магадгүй та одоо 300 сая тѳгрѳгтэй болсон юм чинь бүх бэлэн мѳнгѳѳрѳѳ “Land Cruiser 300 /LC300/” машин худалдаж аваад амар сайхандаа жаргая гэж бодож магадгүй. Гэвч худалдан авалтын дараа шатахууны зардал, даатгалын зардал, засвар үйлчилгээний зардал гээд томоохон зардлууд гарч эхэлнэ. Харин оронд нь дунд оврын “RAV4” машин сонгоод шууд 5 жилийн хугацаатай зээлээр аваад үлдсэн мѳнгѳѳ татварын дараа гар дээр ирэх жилийн 16.5 хувийн ѳгѳѳжтэй бондын бүтээгдэхүүнд хѳрѳнгѳ оруулахад 5 жилийн дараа бүрэн таны эзэмшил болсон “RAV4” машин дээр нэмэх нь 336,376,962.67 тѳгрѳг үлдэнэ. Тиймээс байгаа бүх 300 сая тѳгрѳгѳѳ автомашинд зарцуулахгүй хѳрѳнгѳ оруулалттай хавсарч чадвал илүү ухаалаг зарцуулалт болох боломжтой юм.
Харин зээлээр биш машинаа шууд худалдан аваад үлдсэн дүнгээр нь тогтмол хүүтэй хѳрѳнгѳ оруулахад 5 жилийн дараа доорх үр дүнд хүрэх буюу харьцангуй бага хуримтлалтай байх юм. Бүх мѳнгѳѳ автомашинд зарцуулах буюу байгаа 300 сая тѳгрѳгийг бүгдийг зарцуулсан тохиолдолд хүүгийн ѳгѳѳж хүртэх ямар ч боломжгүй болох юм.
Хэрхэн энэ аргыг хэрэгжүүлэх талаар доорх хэсэгт тайлбарлая.
- 130 сая тѳгрѳгийн машин сонгоно.
- Зээлийн урьдчилгаа 30 саяыг тѳлнѳ. /Таны бэлэн мѳнгѳний үлдэгдэл: 270 сая тѳгрѳг/
- Нийт 100 сая тѳгрѳгийн сарын 1.5 хувийн хүүгийн тѳлѳлттэй 60 сарын хугацаатай зээл эхэлнэ.
- Сарын зээлийн тѳлѳлт 2,539,342.74 тѳгрѳг.
- Үлдсэн 270 сая тѳгрѳгийг жилийн 18 хувь буюу татварын дараа 16.5 хувь ирэх бондод хѳрѳнгѳ оруулна. Тухайн бондын сарын хүүгийн орлого 3,645,000.00 тѳгрѳг.
- Хүүгийн орлогоороо сарын зээлийн тѳлѳлтѳѳ хийгээд нийт 1,105,657.26 тѳгрѳг үлдэнэ.
- Нийт 60 сарын турш 152,323,037.33 тѳгрѳгийн зээлийн тѳлѳлт хийнэ.
- Нийт 60 сарын турш 218,700,000.00 тѳгрѳгийн орлого олно.
- Үүнээс нийт 66,376,962.67 тѳгрѳгийг хуримтлуулна.
- Зээлийн тѳлѳлт дуусах үед танд RAV4 автомашин болон 336,376,962.67 тѳгрѳг үлдэнэ: (Хѳрѳнгѳ оруулсан 270 сая тѳгрѳг) + (Хуримтлуулсан 66,376,962.67 тѳгрѳг)
(Дээрх тайлбарын зургийн дунд байгаа хүснэгт нь хугацаа буюу 60 сарыг харуулсан ба хүснэгтийн дээд хэсгийн тоо нь зээлтэй холбоотой тѳлбѳрийг харуулна. Харин хүснэгтийн доор байгаа тоонууд нь хѳрѳнгѳ оруулалтын үр дүн болон үлдэх хуримтлалыг харуулна.)
Хэрэв та арай хямд “Prius” зээлээр худалдан аваад 10 сая тѳгрѳгийг урьдчилгаа байдлаар тѳлѳѳд үлдсэн хѳрѳнгѳѳ хѳрѳнгѳ оруулахад 5 жилийн дараа “Prius” дээр нэмэх нь илүү их мѳнгѳ буюу 494,435,392.53 тѳгрѳгийн хуримтлалтай болох боломжтой.
Харин одоо “LC300”-ийн үр дүнг харцгаая. Энэхүү автомашиныг 300 сая тѳгрѳгийн үнэтэй гэж үзээд зээлийн урьдчилгаанд бүхэл бүтэн 90 сая тѳгрѳг тѳлѳхѳд цаана нь 210 сая тѳгрѳгийг сарын 1.5 хувийн хүүтэй тѳлѳх шаардлага үүснэ. Ингээд тооцоход таны сарын тѳлѳлт 5,332,619.76 тѳгрѳг гарч байгаа нь бусад хоёр автомашины сонголттой харьцуулахад маш ѳндѳр тѳлѳлтийн дүн гарах юм.
Урьдчилгаа тѳлѳѳд үлдсэн 210 сая тѳгрѳгѳѳ жилийн цэвэр 16.2 хувийн ѳгѳѳжтэй хѳрѳнгѳ оруулахад таны сарын хүүгийн орлого 1.35 хувь буюу 2,835,000.00 тѳгрѳг болно. Энэ нь сарын зээлийн тѳлѳлтийн ердѳѳ тал гаруй хэмжээ нь юм. Тиймээс сарын зээлийн тѳлѳлтѳѳ нѳхѳхийн тулд нэмэлтээр 2,497,619.76 тѳгрѳг тѳлѳх шаардлагатай ба 60 сарын турш нийт 149,778,378.39 тѳгрѳгийн нэмэлт зардал гаргана.
Зээлийн тѳлѳлтийн эцэст таны хѳрѳнгѳ оруулсан 210 сая тѳгрѳг хэвээр байх ч гэсэн гаргасан зардлаа хасаад үзэхэд 60,221,621.61 тѳгрѳг болно. Ингээд хугацааны эцэст бүрэн эзэмшилтэй “LC300” машин болон 60,221,621.61 тѳгрѳгийн үнэлгээтэй бэлэн мѳнгѳ үлдэнэ.
Хэрэв бүх 300 сая тѳгрѳгѳѳ ашиглаад “LC300” худалдан аваад 5 жил уналаа гэж бодоход та сарын тѳлѳлтѳѳ нѳхнѳ гэж сэтгэл зовохгүй боловч зѳвхѳн автомашинтай л үлдэнэ.
Харин хүүгийн орлогоороо энэхүү машины сарын тѳлбѳрийг бүрэн нѳхдѳг байхын тулд та нийт 396 сая тѳгрѳгийг хѳрѳнгѳ оруулснаар сарын 5,346,000.00 тѳгрѳг буюу сарын тѳлѳлтѳѳс бага зэрэг ѳндѳр дүн гарна. Зээлийн тѳлѳлт дууссаны дараагаар та “LC300” автомашин болон нийт 396,881,621.61 тѳгрѳгийн хуримтлалтай үлдэх юм.
Бэлэн мѳнгѳѳ ухаалгаар хѳрѳнгѳ оруулж тогтмол ѳгѳѳж гаргаж чадвал автомашины зээл ч гэсэн танд ашигтай байх боломжтой юм.
Та улсынхаа хөгжлийн тулгуур болсон үндэсний баялаг бүтээгч компаниуддаа хөрөнгө оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.
Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал
Имэйл: investment@apex.mn
Утас: 7510-7500
Хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах бол энэ формыг бөглөж бидэнтэй холбогдоорой.
Leave a Reply