Дэлхий ертөнц даяарчлагдаж хөгжлийн явцад зарим зүйлс хувьсан өөрчлөгдөж улмаар устан үгүй болж бидний дурсамжид л үлдэх үе олон тохиолддог билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам улам тодорч үнэ цэнээ нэмэгдүүлдэг зүйл бол хүний оюун санааны бүтээлүүд тэр дундаа уран барилгын эртний олдвор болон өнөөгийн гайхамшигт бүтээн байгуулалтууд хүн бүрийн л мэлмийгээр дамжин сэтгэл дотор нь сүндэрлэж байна. Энэхүү үнэ цэнийг бүтээгч оюуны бүтээл цогцлоох мэргэжлийг архитектур гэж нэрийддэг бөгөөд маш эртнээс л бидний амьдардаг орчныг тэд бүтээсээр иржээ. Дэлхийн улс орнууд тус бүр өөрсдийн гэсэн уран барилгын онцлог, харилцан адилгүй дизайн өнгө төрхтэй ба Монгол орны хувьд аугаа их арвин түүхтэй учир энэхүү салбарт ч өөрийн гэсэн байр сууриа аль хэдийн дэлхийн уран барилгын түүхэнд үлдээсэн юм.

Монголчуудын уран барилгын түүх манай эриний III-р зууны үеэс эхэлдэг. Зарим улс орнуудтай харьцуулахад үйлдвэрлэх хүчний хөгжил нэн доод түвшинд байсан ч энэ нь бидний нүүдэлчин соёл заншилтай холбоотой байж мэднэ. Монголын нутаг дэвсгэрт 300-аад эртний хот суурин, 4000 гаруй сүм дуган, 770-аад хүрээ, хийд оршиж байсныг археологич тогтоожээ. Монгол архитектур ард иргэдийнхээ амьдарч ажиллах зохиомол орон зайн нийгмийн байдал, түүний мөн чанарын хүмүүнлэг тал, дэлхийн соёл иргэншил, ертөнцийг үзэх үзлийн гоо сайхны тал, эцэст нь тэд аюулгүй орчинд амьдрах техникийн талын чанаруудыг өөртөө бүрэн шингээсэн байдаг.
Монголчууд 81 ам дөрвөлжин талбайг 81 хуваагаад нэг нүдийг нь “гэр” хэмээн нэрлэсэн байна. Ер нь монгол гэр үндэсний уран барилгын суурь элемент гэдэг. Үүнийг олон талт болон дөрвөлжин, дугуй зэрэг олон хэлбэрийн монгол үндэсний сүм дуган, хийд шилтгээний архитектур үүссэнээр нотлогдоно.
Орчин үед Монголын архитекторууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэгэн тод жишээ бол “ЭН ЭЙ ПИ ГРУПП” барилгын зураг төсөл архитектурын компани юм.
Зуу зуун жилийн түүх бүтээх зорилготой байгуулагдаж байсан тус компани хэдий 15 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд тэд мөн л 100 гаруй бүтээн байгуулалтад шууд оролцож Монгол орны хөгжил дэвшилд том хувь нэмрээ оруулаад зогсохгүй Америкийн Нэгдсэн Улсын Лос-Анжелес, Япон улсын Токио хот зэрэг олон улсад ч зураг төслийн ажил гүйцэтгэн өөрсдийн хэв маягаа мөнхлөөд амжсан байна.

“ЭН ЭЙ ПИ ГРУПП ХХК” юу хийдэг вэ?
“ЭН ЭЙ ПИ ГРУПП” хот төлөвлөлт, барилгын зураг төслийн салбарт 5-38 жил хүртэл ажиллаж байгаа дадлага туршлага бүхий зөвлөх болон мэргэшсэн инженерүүд, архитекторууд, төрөл мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн бөгөөд 2007 оноос шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд хот төлөвлөлт, архитектур, инженеринг, экстерьер, интерьер, ландшафт, төслийн менежмент, зохиогчийн хяналт буюу хотхон, хороолол болон тухайн барилга байгууламжийн угсралтын үе шатнаас ашиглалтад орох хүртэл үе шатуудад барилгын ажилт хяналт тавих ажлыг зохион байгуулан захиалагч талуудтай барилгын бүхий л төрөлд бүтээлчээр хамтран ажилладаг.
Тэдний томоохон төслүүдээс:

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН “Е-НОМЫН САН ХИЧЭЭЛИЙН IV-Р БАЙРНЫ ӨРГӨТГӨЛ”


“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ”-НЫ “ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ”
“МОННИДЕР” ХХК-ИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

“ШАЛГАН БҮРТГЭХ ТОВЧООД” /НЭГ МАЯГ 5 БАЙРШИЛД/
“АЛТАНТРЕЙД” ХХК-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, 153 АЙЛЫН ОРОН СУУЦ
“100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ КОМПАНИ БОЛГОНО ГЭЖ БОДООД Л КОМПАНИ БАЙГУУЛСАН.”
“Эн Эй Пи Групп” ХХК-ийн захирал, ахлах архитектор М.Уянга: “100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ КОМПАНИ БОЛГОНО ГЭЖ БОДООД Л КОМПАНИ БАЙГУУЛСАН.”

Архитекторуудын гэр бүлд төрсөн тэрээр бага залуу наснаасаа л компани байгуулах мөрөөдөлтэй байсан ба дэлхийн барилгын зураг төслийн алдартай компаниудыг судалж үзэхэд өв залгамжлагдан ирсэн компаниуд 100 орчин жилийн түүхтэй дэлхийд танигдан хөгжиж чадсан байсан. Ингээд анх компаниа байгуулахдаа 100 жилийн түүхтэй компани болгоно гэсэн алсын зорилго урдаа тавьж байжээ. Ийнхүү сарын 300 мянган төгрөгөөр оффисын жижиг өрөө түрээсэлж, энэ тухайгаа аавдаа хэлэхэд дөрвөн ширээ дөрвөн сандал 1,500,000 төгрөгөөр авч өгч байсан нь тус компанийн хамгийн анхны хөрөнгө оруулалт болж байсан байна.
Харин өдгөө 15 жилийн хугацаанд тэд олон олон залуу болон туршлагатай мэргэжилтнүүдээр хүрээгээ тэлж Монгол улсаа дэлхийд төлөөлж чадах хэмжээний үндэсний брэнд бүтээн байгуулагч барилгын зураг төсөл архитектурын салбарт маш том байр суурийг аль хэдийнээс эзэлсэн компани болоод байгаа билээ. Тэрээр 2014 онд “СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР”-аас албан ёсоор “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээгээ гардан авч байсан нь тус компанийн хувьд чамгүй цаг хугацаа, хичээл зүтгэл, хөрөнгө оруулалт шаардсан ажил байв.
Апекс Капитал ҮЦК нь Монголын шилдэг архитектурын компанитай хамтран ажиллаж өөрийн харилцагч хөрөнгө оруулагч нартаа санал болгохдоо үргэлж сэтгэл хангалуун байдаг бөгөөд “ЭН ЭЙ ПИ ГРУПП ХХК” танай хамт олонд 15 жилийн ойн мэндийг дэвшүүлье!
Апекс Капитал ҮЦК-тай хамтран хөрөнгө оруулалт хийхийг зорьж буй харилцагч та бүхэндээ бид үргэлж хөрөнгө оруулалтын талаарх зөвлөгөө өгөхөөс гадна тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн санал болгосоор байна.
Та үнэт цаасны дансаа нээлгэхийг хүсвэл энд дарна уу. Харин та тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн сонирхож байвал энд дараарай.
Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал
Имэйл: investment@apex.mn
Утас: 7510-7500

Leave a Reply