ЯАГААД ЦАХИЛГААН АВТОМАШИН ГЭЖ ?
Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий буюу CO2 ялгаруулалтыг 0 болгож Дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах ялангуяа 2030 он гэхэд эрчим хүчийг хүртээмжтэй болгох, агаарын чанарыг сайжруулах зэрэг зорилтуудад улс орнууд ихээхэн анхаарч агаарын бохирдлыг бууруулах, ногоон эрчим хүчний салбар зэрэгт сүүлийн жилүүдэд анхаарал хандуулж байна.
Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд маш олон хэрэгжүүлэх ажлууд байгаа бөгөөд үүнд эрчим хүчийг хэмнэх, газрын тос болон нүүрсний хэрэглээнээс татгалзах, сэргээгдэх ногоон эрчим хүчний салбарыг хөгжүүлэх зэргээс гадна үүнд цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлж салбарыг хөгжүүлэх нь гол ажлуудын нэг нь болоод байгаа юм.
Одоогийн байдлаар цахилгаан автомашин Дэлхийн нийт автомашины борлуулалтын 5 орчим хувийг эзэлж байгаа бол 2030 гэхэд 60 хувиас дээш байлгах цаашлаад 2050 он гэхэд 100 хувьд хүргэх төлөвлөгөөг Дэлхийн эрчим хүчний агентлагаас гаргажээ.
ДЭЛХИЙН НИЙТ ЦАХИЛГААН МАШИНЫ НӨӨЦ 2020 ОНД 10.2 САЯД ХҮРЧЭЭ
Агаарын бохирдолд одоогийн уламжлалт бензин хөдөлгүүрт машин ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд улс орнуудын цахилгаан машины зах зээлд анхаарал хандуулах нь ихсэж сүүлийн 10 жилд тус салбар хурдацтай өсөж байгаа бөгөөд 2020 оны байдлаар хэдийнээ 10 сая орчим цахилгаан машин хөдөлгөөнд оролцож эхэлсэн байна. Гэвч энэ нь Дэлхийн нийт автомашины нөөцийн ердөө 1 хувийг эзэлж байгаа нь цаана нь ямар хэмжээний том зах зээл байгаа вэ гэдгийг харуулж байна.

Цахилгаан автомашины нөөцийн хувьд 2020 оны хамгийн том өсөлт нь Европт тохиосон бөгөөд нөөцийн хэмжээ 3.16 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 81.9 хувиар өссөн байна. Хятад улсын цахилгаан машины нөөц 4.51 сая байгаа нь Дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд нийт нөөцийн 44.2 хувийг дангаараа бүрдүүлж байна. Харин Америк улсын хувьд 17.4 хувийг эзэлж байна.

БОРЛУУЛАЛТААР ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАГВАРУУД
Tesla Model 3-ийн борлуулалт цахилгаан машины борлуулалтаар тэргүүлж байна. 501,000 нийлүүлэлтийн 270,000 нь Хятадад хийгдсэн бол 120,000 нь Хятадаас экспортлогджээ. 2-р байранд Хятадын Wuling-ийн mini-EV орсон байна. 2021 онд борлуулалт нь 2.5 дахин өссөн бөгөөд үнийн хувьд 4000-5000 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Tesla Model-Y 2021 оны 8-р сараас өмнө Хятадад зах зээлд нийлүүлэгдээгүй байсан ч 3-р байранд орж чаджээ. Шинжээчдийн үзэж буйгаар 2022 онд 1-р байранд орно гэж таамаглажээ.

ТЕСЛА КОМПАНИЙН ЦЭВЭР АШИГ $5.5 ТЭРБУМД ХҮРЛЭЭ
Tesla компани нь цахилгаан автомашины зах зээлийн хамгийн томоохон тоглогчдийн нэг бөгөөд одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй автомашин үйлдвэрлэгч юм.

Компанийн борлуулалт цар тахлын дараагаар огцом нэмэгдэж 2021 онд 930,422 машин үйлдвэрлэж, 936,222 машин борлуулж $53.82 тэрбумын борлуулалт хийжээ. Компанийн хувьд олон жил алдагдалтай ажилласан бөгөөд 2020 оноос анх удаа жилийн хэмжээнд ашигтай ажиллаж харин 2021 онд тус үзүүлэлтээ улам бататган цэвэр ашгийн хэмжээг 7 дахин өсгөж $5.5 тэрбумд хүргэж чадсан байна.
Та Апекс Капитал ҮЦК-иас бэлтгэсэн тус судалгааг илүү дэлгэрэнгүй үзэх бол Энд дарна уу
Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал ҮЦК
Имэйл: investment@apex.mn
Утас: 7510-7500
Leave a Reply