📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Ирэх 5 жилд хөрөнгө оруулалтаа хэрхэн удирдах вэ?

Ковид-19 болон Украинд болж буй дайн гээд 5 жилийн өмнө хэний ч төсөөлж чадаагүй үйл явдлууд дэлхийн томоохон шинжээчдийн эдийн засгийн тооцооллыг үгүйсгэж байна. Тогтвортой хөгжил болон өсөлтийг төсөөлж байсан хүн бүрийн таамаглал үгүй болж дэлхийн ихэнх улс орнууд хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулах хэрэгтэй боллоо. Дээрх хоёр асуудлаас үүдэлтэй тээвэр, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ тасарч инфляцын түвшин нэмэгдсээр байна.

Европд хамгийн их газрын тос нийлүүлэгч Орос улс дайн өдөөснөөр нийлүүлэлт эрс багасаж , дэлхий даяр шатахууны үнэ огцом нэмэгдсэн нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болж байна. Мөн Хятад улсад хатуу хөл хорио тогтоосны улмаас уг бүсэд үйлдвэртэй АНУ болон бусад улсын томоохон компаниудын үйл ажиллагаа зогсоод байна. Иймд АНУ-ын ирэх 5-10 жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт орж, үйлдвэр барин бусдаас хараат байдлаас зайлс хийх болов уу гэсэн таамаглалыг эдийн засагчид дэвшүүлээд байгаа.

Глобалчлагдсан нийгэм буюу 21-р зуунд олон улсын худалдаа өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрч улс болгон өөрийн давуу талаа хөгжүүлэн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, харин өөрт дутмаг бүтээгдэхүүнээ бусдаас худалдан авч хоёр талд ашигтай ажилласаар ирсэн. Гэсэн хэдий ч энэ систем нь аливаа улс орнууд бусдаас хэт хараат байдалд орсон гэдийг цар тахал болон дайн харууллаа.

Дэлхий дахинд өрнөж буй үйл явдлуудаас үүдэлтэй хувьцаат компаниудын үйл ажиллагаа удааширч АНУ-ын SP&500 индекс хагас жилийн байдлаар 30% унажээ.

Мөн Холбооны нөөцийн сангийн дарга Jerome Powell АНУ-ын конгрессд хэрвээ энэ хурдацтай өсөж байгаа инфляцыг тогтоон барихгүй бол хямрал тохиолдох боломжтой тухай мэдэгдсэн. Мөн хямралын үед компанийн хувьцаа эдийн засгийн байдлаас үүдэлтэй их хэмжээгээр унадаг тул хөрөнгө оруулагч нар болгоомжтой сонголт хийх үе ирээд байна.

S&P 500 2008 хямралын үед

Эдийн засгийн хямрал нь богино хугацаанд хөрөнгө оруулагчдыг хохироодог хэдий ч нөгөө талаар урт хугацаанд харж буй хөрөнгө орчуулагч нартхарьцангуй хямд үнээр авч эрт санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, ховорхон олдох боломжийг олгодог.

S&P 500 2010-2016

Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээл тогтворгүй, уналт орж ирэх үү? буцаад өсөх үү гэдэг чиглэл нь тодорхой бус үед ирлээ. Хямрал болох магадлал өндөр байгаа ч хөрөнгө оруулагчид ойрын 5-10 жилд өндөр өсөлт үзүүлэх дараах салбаруудад анхааралаа хандуулах хэрэгтэй.

1. ЦАХИЛГААН МАШИН

Дээр дурдсанчлан нийлүүлэгч цөөн орнуудаас хамааралтай шатахууны хэрэглээ улс болгоны эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа. Үүгээр зогсохгүй шатахуун нь агаарын бохирдлыг ихээр нэмэгдүүлэх болсон нь дэлхий нийтээр цахилгаан автомашиныг дэмжих хандлагыг үүсгэсэн. Иймд томоохон автомашин үйлдвэрлэгчид уг салбарт хүчтэй нэвтэрч Хятад болон Европын холбооноос эхлэлтэй дэлхийн улс орнууд цахилгаан машины үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж байна. Одоогийн байдлаар цахилгаан автомашин дэлхийн нийт автомашины борлуулалтын 5 орчим хувийг эзэлж байгаа бол 2030 он гэхэд 60 хувиас дээш байлгах цаашлаад 2050 он гэхэд 100 хувьд хүргэх төлөвлөгөөг Дэлхийн эрчим хүчний агентлагаас гаргасан нь зах зээлийн өсөх орон зай их байгааг харууллаа.

Цахилгаан машины талаарх дэлгэрэнгүй судалгааг ЭНД дараад үзээрэй.

Цахилгаан машины борлуулалт

2. ДИЖИТАЛ ЕРТӨНЦ

Технологийн ирээдүй гэж нэрлэгдэж байгаа Дижитал ертѳнцийн эко систем нь ерѳнхий 5 хэсгээс бүрдэж байгаа ба сайжруулсан ертѳнц (Augmented Reality – AR) болон виртуал ертѳнц (Virtual Reality – VR) нь зах зээлийн томоохон хэсгийг бүрдүүлэхээр байна. 2021 оны байдлаар дижитал ертөнцийн зах зээлийн хэмжээ 30.7 тэрбум ам.доллар байсан ба 2022 онд нийт 58.7 тэрбум, 2024 он гэхэд 296.9 тэрбум буюу 2021 оноос хойш нийт 9.7 дахин томрох хүлээлтийг шинжээчид гаргасан.

Технологийн салбарын хувьцаа уналттай байгаа хэдий ч бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон тул таны хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй байх хэрэгтэй салбар юм. Та энэ салбарын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Дээрх салбарууд ирэх 5-10 жилд хурдтай өсөх хэдий ч одоогийн тогтворгүй цаг үед хөрөнгө оруулалтын багцын дийлэнх хувийг эзлэхэд тохиромжгүй байгаа тул нийт багцын 70 – 80 хувьд эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж өөрийн хөрөнгөө хамгаалах хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоор AR/VR, цахилгаан машины компаниудын хувьцаануудаас тогтмол авах зарчмаар багцаа нэмэгдүүлэх нь хамгийн тохиромжтой байна.

*** Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал Бондын зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Апекс Капитал ҮЦК-н хувьд харилцагч хөрөнгө оруулагчдадаа зориулан тогтвортой үйл ажиллагаатай, компанийн засаглал сайн, ирээдүйн мөнгөн урсгал болоод санхүүгийн чадамж өндөртэй үндэсний хэмжээний томоохон компаниудын бондыг тогтмол санал болгон ажилладаг. Иймд харилцагч та бүхэн бидэнтэй доорх холбоосоор холбогдон хөрөнгө оруулалт хийх боломжтой бүтээгдэхүүнүүдийн талаар ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Имэйл: investment@apex.mn

Утас: 7510-7500

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: