1. Данс нээх
Та дотоод арилжааны дансаа нээхдээ dbx.apex.mn сайт болон ApexTrader аппликейшн ашиглан бүртгүүлэх гэж дараад онлайнаар дансаа нээх боломжтой. Онлайнаар өөрөө данс нээснээр та цаашид Монголын хөрөнгийн бирж дээрх бүх төрлийн бүтээгдэхүүний арилжааг онлайнаар өөрөө хийх боломжтой болно.
Данс нээн баталгаажуулах үед таны иргэний үнэмлэхийн урд болон ардаас авсан зураг зайлшгүй шаардагдана. Мөн иргэний үнэмлэхээ барьж авахуулсан зураг хэрэгтэй ба хэрвээ танд өөрт байхгүй бол үнэмлэх барьж авахуулах хэсэгт гадаад паспортоо барьж авахуулах боломжтой байгаа.
Данс нээх заавар бичлэг
Эсхүл та бидэнд өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол дахь банкны дансны мэдээлэл /Төлбөр тооцоо хүлээн авах зорилготой заавал бүртгэдэг хүлээн авах банк, дансны дугаар/ явуулснаар бид админ хэсгээс таны дансыг үүсгэнэ. Энэ тохиолдолд та цаашид арилжаанд заавал брокерт захиалгаа өгч дамжуулах сул талтай.
Жич: Та дансны бүртгэлээ үүсгэснээс хойш ажлын 1-2 хоногт нээгдэхийг анхаарна уу.
ApexTrader аппликейшн татах

2. Мөнгөө байршуулах
Данс үүссэний дараа танд и-мэйл очих ба ҮЦТХТ-н өөрийн нэр дээрх дансанд дараах зааврын дагуу мѳнгѳн дүнг арилжааны шимтгэлийн хамт байршуулна. Системээр орж IPO захиалга хэсэгт орж дансны мэдээллээ харна.
Хүлээн авагч банк: Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв
Хүлээн авах данс: 0078 xxxx xxxx (Таны нэр дээр үүссэн данс)
Хүлээн авагчийн нэр: Данс эзэмшигч таны нэр (Заавал кириллээр бичнэ)
Гүйлгээний утга: Овог Нэр, Регистрийн дугаар (РД эхний 2 үсэг заавал кириллээр бичнэ)
3. Захиалга өгөх
Та мөнгөө байршуулсны дараагаар dbx.apex.mn сайтаар эсвэл ApexTrader аппликейшн ашиглан захиалгаа өгөх боломжтой.
ApexTrader аппликейшн ашиглан захиалга өгөх заавар
- Аппликшейшн рүү нэвтрэн ороод захиалга цэсийг сонгоход баруун дээд буланд IPO захиалга хэсэг харагдана.
- IPO захиалга хэсэгт дарж ороод сонгох хэсэг гарч ирэх ба та эндээс Мон Бийф гэсэн сонголтыг сонгон захиалгаа оруулна.
dbx.apex.mn сайтаар захиалга өгөх заавар
- Сайт руугаа нэвтрэн ороход зүүн талд байрлах хяналтын самбараас IPO захиалга цэсийг сонгоно.
- IPO захиалга хэсэгт орсны дараа гарч ирсэн сонгох хэсгээс Мон Бийф гэсэн сонголтыг сонгон захиалгаа оруулна.
4. Баярлалаа
Та ингээд үндэсний бүтээн байгуулагч Мон Бийф компанийн хувьцаа эзэмшигч буюу эзэн нь боллоо.
Амт нь таны гэрт Ашиг нь таны гарт
Холбоо барих мэдээлэл:
Утас – (+976) 7510-7500
Имэйл – investment@apex.mn
Monbeef IPO вебсайт – ipo.monbeef.mn
Leave a Reply