📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Яг одоо хөрөнгө оруулах хамгийн тогтвортой салбар болон компани юу вэ?

ХҮН АМЫН ӨСӨЛТӨӨС ШАЛГААЛЖ ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ УЛАМ НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн яам (FAO) ирэх 10 жилд хүнсний салбарт гарах өөрчлөлтийг судалсан ба үр дүнд хүн амын хүнсний хэрэглээ цаашид жил тутам 1.4 хувиар тогтмол өсөхөөр таамаглагдсан. Өсөлтийн гол шалтгаан нь хүн амын тэлэлт бөгөөд хөгжил буурай, хөгжиж буй орнууд хүнсний хэрэглээний нэмэгдлийн голлох эрэлтийг үүсгэх бол хөгжингүй орнуудын хувьд хүн амын өсөлтийн хурд буурах төлөвтэй байна.

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Олон улсын хэмжээнд голлох хүнсний бүтээгдэхүүний ханш түүхэнд байгаагүй өндөр өсөлтийг үзүүлээд байна. Тухайлбал үр тариа 2021 онд сүүлийн 9 жилийн дээд ханшдаа хүрсэн. Нийлүүлэлт тасалдсан нь гол нэрийн үр тарианы ханшийг 2020 онтой харьцуулахад 30 хувиар өсөхөд нөлөөлжээ. Хүнсний тосны индекс өмнөх оны мөн үеэс 31.1 хувиар, сүү сүүн бүтээгдэхүүний индекс 16.9 хувиар, элчин чихэр 12.6 хувиар гэх мэтчилэн гол хүнсний бүтээгдэхүүнийн ханш өсөлттэй байгаа нь тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад том боломжийг олгож байгаа юм.

УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ХҮНС

Хүнсний салбарт гарч буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь ургамлын гаралтай хүнсний хэрэглээ, түүний зах зээлийн өсөлт. Ургамлын гаралтай хүнс хүлэмжийн хийг бууруулах хамгийн үр дүнтэй сонголтоор нэрлэгдээд байна. Хэрэглэгчид хүрээлэн буй орчин, байгалийн талаар илүү их анхаарах болсон ба өдөр тутмын сонголтоо “эрүүл” болгож буй нь салбарын хурдацтай өсөлтөд нөлөөлжээ.

2030 он гэхэд тус зах зээлийн хэмжээ 161.90 тэрбум ам.долларт хүрч 2020 оноос 5.5 дахин өсөх таамагтай байгаа юм.

Дээрх судалгаа мэдээллүүдээс харахад ургамлын гаралтай хүнсний салбар болон уламжлалт хүнсний салбар аль аль нь тогтвортой байж ирээдүйд өсөлт үзүүлэх боломжтой харагдаж байгаа юм. Тэгвэл яг ямар хүнсний компани сонгож хөрөнгө оруулалт хийх вэ ?

ДОТООДЫН ХУВЬЦАА

Бидний санал болгож буй эхний хувьцаа бол АПУ ХК юм. АПУ ХК-ийн хувьд Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн өндөр үнэлгээтэй компани бөгөөд сүүлийн жилүүдэд компанийн өсөлт онцгой байж жил бүрийн цэвэр ашгийн хэмжээ тогтвортой өсөлт үзүүлсээр байна.

2021 онд компанийн борлуулалт болон цэвэр ашиг нилээдгүй өсөлтийг үзүүлж хувьцааны ханш нь гэсэн бүх цаг үеийн дээд ханшдаа хүрсэн билээ. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар ₮391.1 тэрбумын борлуулалт хийж ₮82.13 тэрбумын ашигтай ажилласан байна. Хэрэв тус үзүүлэлтээ сүүлийн хагас жилд давтаж чадвал борлуулалт 2022 оны жилийн эцсийн байдлаар ₮782.2 тэрбумд хүрч 15.3%-ийн өсөлт, цэвэр ашиг ₮153.6 тэрбумд хүрч 6.9%-ийн өсөлт үзүүлэх боломжтой байна.

ТОГТМОЛ ӨГӨӨЖТЭЙ ХҮНСНИЙ САЛБАРЫН БОНД

Та бондыг хугацааны дундуур хөрвүүлэх уян хатан нөхцөлтэй бөгөөд улирал тутмын хүүгийн төлөлтөөр дахин хөрөнгө оруулалт хийж бодит өгөөжөө 1 хувиар нэмэгдүүлэх боломжтой.

Мэдээлэл авах: 8803 0543

Монгол Улсын өндөгний зах зээлийн 60 хувийг дангаар ханган нийлүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч БАЯН үйлдвэрийн бонд захиалга авч эхэллээ. Апекс капитал ҮЦК-ийн зүгээс танд зах зээлд тэргүүлэгч компанийн тогтмол өгөөжтэй бондоор өөрийн хөрөнгө оруулалтын сагсаа өсгөж, эрсдэлээ бууруулахыг санал болгож байна.

Та Апекс Капитал ҮЦК-иас бэлтгэсэн тус судалгааг илүү дэлгэрэнгүй үзэж бусад санал болгож буй дотоод болон гадаад хувьцааны мэдээллийг авах бол ЭНД ДАРНА УУ

Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал ҮЦК

Имэйл: investment@apex.mn

Утас: 7510-7500

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: