Ѳглѳѳний хоол, ѳдрийн хоол, оройн хоол гээд хүн шаардлагатай амин дэмээ нѳхѳхийн тулд овоо зардал гаргах хэрэгтэй болдог. Мѳн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ үед хоолны зардал ямар болж байгааг тооцож үзэх нь чухал тул Үндэсний статистикийн хорооны мэдээллийн дагуу сүүлийн үеийн хүнсний үнийг тооцож, хоолны хэрэглээний зардлыг ойролцоо хэмжээгээр гаргалаа.
Ѳглѳѳний цай
8-р сарын 22-ны байдлаар 1 ширхэг ѳндѳгний үнэ 473 тѳгрѳг байсан ба хамгийн багадаа хүн ѳдѳрт 2 ширхэг ѳндѳг хэрэглэнэ гэж үзвэл 946 тѳгрѳгийг зѳвхѳн ѳндѳгѳнд зарцуулна. 2 ѳндѳг шарахад 2 хоолны халбагаар буюу 302 тѳгрѳгийн ургамлын тосонд зарцуулна. Нэг зүсэм атар талх нэмээд илүү калори авна гэж үзвэл ойролцоогоор 61 тѳгрѳг зарцуулна. Нэмээд 1 аяга (230 мл) сүү ууя гэж үзвэл нийт 837 тѳгрѳг болно. Ингээд та хѳнгѳн ѳглѳѳний хоолонд 1,844 тѳгрѳгийг зарцуулна. Ѳдѳр болгон ижил ѳглѳѳний цай уулаа гэж бодоход нэг сард буюу нийт 31 хоногт 66,523 тѳгрѳгийг зарцуулна. Гэхдээ танай ам бүл 4 гэж үзээд бүгд ойролцоо хэрэглээтэй гэж тооцвол зѳвхѳн ѳглѳѳний цайнд сарын нийт 228,696 тѳгрѳгийг зарцуулна.

Ѳдрийн хоол
Ѳдрийн хоолонд нийт нэг аяга шѳлтэй хоол иднэ гэж үзэхэд 1,976 тѳгрѳг орчим болно. Харин будаатай хуурга идсэн тохиолдолд илүү ѳндѳр дүнтэй буюу 5,373 тѳгрѳг зарцуулахаар байна. Мэдээж ѳдѳр болгон шѳлтэй хоол идэх уйтгартай тэгвэл ѳдрийн хоолонд сарын 15 хоногт шѳлтэй хоол 16 хоногт нь будаатай хуурга иднэ гэж тооцоод үзэхэд сард 115,608 тѳгрѳгийг ѳдрийн хоолонд зарцуулахаар байна.

Оройн хоол
Мѳн оройн хоолонд гурилтай шѳл эсвэл будаатай хуургыг тэнцүү ээлжилж хэрэглэнэ гэж үзээд ѳдрийн хоолтой адил тооцоход

Ингээд нэг хүн сард зѳвхѳн ѳдрийн 3 хоолтой байхад 297,747 тѳгрѳгийг зарцуулна. Мэдээж давс, чихэр, уух зүйлс, цай, кофе, жимс ногоо гээд нэмэлт тэжээл хэрэглэх шаардлагатай. Нэмэлт тэжээлийн хэрэглээгээр сард ядаж 52,261 тѳгрѳг зарцуулна гэж тооцоход нийт 350,000 орчим тѳгрѳгийг сарын хүнсний хэрэглээнд зарцуулна. Мэдээж энэхүү тооцолол нь байнга тогтмол дүнтэй байхгүй, орцны хэмжээнээс шалтгаалаад ѳѳрчлѳгдѳх тул тооцооллыг ойлгомжтой байлгах үүднээс сарын нийт зардлыг ойролцоо бүхэл дүнгээр тооцсон болно.

Энэхүү тооцоонд гадуур холлох зардлыг тусгаагүй ба зѳвхѳн бие даан хүнсний материалаар хоол бэлтгэхэд гарах үр дүнгээр тооцсон. Хүнсний материал тус бүрийг Үндэсний статистикийн хорооны үнийн мэдээллийн дагуу тооцсон болно.

Хэрэв ам бүл дѳрвүүлээ бүгд ойролцоо хэмжээгээр хэрэглэнэ гэж үзвэл нэг сард тухайн гэр бүл ойролцоогоор 1,400,000 тѳгрѳгийг хүнсэнд зарцуулах магадлалтай байна.
1,400,000 тѳгрѳгийг даах арга
Хэрэв та дангаараа жилийн 18 хувийн бондын хүүгийн орлогоороо хүнсний зардлаа хангана гэж үзвэл та ядаж 103,703,703.70 тѳгрѳгийн бондтой байх шаардлагатай. Гэхдээ нэг ширхэг бондын үнэ ихэвчлэн 1 сая тѳгрѳг байдаг тул 296,296.30 тѳгрѳгийг нэмээд 104 сая тѳгрѳгѳѳр бонд авах юм. Ингэснээр татварын дараах жилийн хүүгийн орлого 16,848,000 тѳгрѳг болох ба сард бодоод үзэхэд 1,404,000 тѳгрѳгийн орлоготой болох юм. Ихэнх тохиолдолд бонд нь улирал тутам хүүгийн тѳлѳлттэй байх тул эхний улирлын хүүгийн тѳлѳлт буюу 4,212,000 тѳгрѳгийг аваад дараагийн саруудад хувааж зарцуулах боломжтой юм.

Гэхдээ гэр бүлийн хүнсний зардал гэхээс илүү ядаж нэг хүний сарын 350,000 тѳгрѳгийн зардлаа даана гэж үзвэл 26 сая тѳгрѳгийн бондтой байхад зѳвхѳн хүүгийн тѳлбѳрѳѳр жилийн хүнсний зардлаа даах боломжтой юм.

Мэдээж хүн болгон харилцан адилгүй хүнсний хэрэглээтэй байдаг ч гэсэн нийтлэг хоолны хэмжээнд ойр байдлаар тооцож гаргалаа.
Энэхүү нийтлэлд орсон хүнсний хэрэглээний зардлын тооцооллыг Үндэсний статистикийн хорооны хүнсний бүтээгдэхүүний үнийн мэдээлэл дээр суурилан гаргасан болно.
Хэрэв та бондын бүтээгдэхүүнд хѳрѳнгѳ оруулахаар шийдсэн бол 7510-7500 утсаар холбогдох эсвэл энд дарж мэдээллээ үлдээгээрэй.
Leave a Reply