📞 7510-7500

✉️ investment@apex.mn

МОДАНД ОРЖ БУЙ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Биржийн бус зах зээлийн дүрэм болон журам батлагдаж, анхны бондын бүртгэл хийгдэж эхэлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрчээ. Биржийн бус зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт татах нь үнэт цаас гаргагч талдаа цаг хугацаа, зардлын хувьд хэмнэлттэй бөгөөд зөвхөн “мэргэжлийн хөрөнгө оруулагч” нарт хаалттай хүрээнд санал болгон арилжаалдаг гэдгээрээ онцлогтой.

Банкууд хууль шаардлагын дагуу хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах хэлбэрээр орж ирэх нь тодорхой болсон ба бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Мѳн банкны зээл олголт хумигдсанаар аж ахуй нэгжүүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах хэлбэрийг сонирхох болж, эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна.

МҮЦАЭХ-ны гаргасан мэдээллийн дагуу өнгөрсөн 1 жилийн хугацаанд биржийн бус зах зээл дээр 52 компанийн, 66 өрийн хэрэгсэл, 1 их наяд төгрөгийн бүртгэл хийгдсэн байна. Түүнчлэн Монголын томоохон групп компаниуд, ТОП 100 аж ахуйн нэгжүүд биржийн бус зах зээлд өрийн хэрэгсэл гаргасан нь энэ төрлийн санхүүжилтийн эрэлт хэрэгцээ их байгааг харуулж буй юм.

Нөгөө талаас банкны хадгаламжийн хүү буурснаар хөрөнгө оруулагчид ч хөрөнгийн зах зээлд гарч буй бүтээгдэхүүнийг сонирхож, хөрөнгө оруулалтын багцаа шинэ төрлийн бүтээгдэхүүнээр сэлбэх сонирхол ихэссэн. Учир нь биржийн бус зах зээл дээр гарч буй өрийн хэрэгслийн хувьд банкны хадгаламжийн ѳгѳѳжѳѳс ойролцоогоор хоёр дахин их, хөрвөх чадвар сайтай, үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацааны дундуур олон сонголттойгоор хүлээн авах боломжтой зэрэг давуу талууд ихтэй байдаг.

Апекс капитал ҮЦК-ийн хувьд 1 жилийн хугацаанд нийт 70 ТЭРБУМ орчим төгрөгийн 12 ӨРИЙН ХЭРЭГСЭЛ бүртгүүлснээс ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 4, ХУДАЛДААНЫ 2, БАРИЛГЫН 4, САНХҮҮГИЙН САЛБАРЫН 4 компанийн санхүүжилтэд хамтран ажилласан. Мѳн Апекс капитал ҮЦК-ийн харилцагчид Биржийн бус зах зээлийн бондоор дамжуулан нийт 4.5 тэрбум тѳгрѳгийн хүүгийн ѳгѳѳж авсан байна.

2022 оны 9-р сарын 20-ны ѳдѳр Монгол банкны зүгээс бодлогын хүүг 2 хувиар ѳсгѳж 12 хувьд хүргэсэн бѳгѳѳд энэ нь 2022 оны 1-р сараас хойш нийт хоёр дахин ѳсгѳсѳн үзүүлэлт болох юм. Үүнийг дагаад хуримтлалын бүтээгдэхүүний хүү нэмэгдэх боломжтой. Харин биржийн бус зах зээлээр дамжуулан гаргаж буй тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүний хувьд дунджаар жилийн 18 хувийн ѳгѳѳжтэй байгаа ба хѳрѳнгѳ оруулагчийн хувьд аль болох тогтвортой үйл ажиллагаатай компанийн бондыг сонгож хѳрѳнгѳ оруулах нь чухал юм.

Таны бондын хѳрѳнгѳ оруулалт 100 сая тѳгрѳг гэж бодоход нэг жилийн нийт 19 сая тѳгрѳгийн хүү авна. Гэхдээ хүүгийн орлогын албан татвар 10 хувь тооцох ба таны татварын дараа гар дээр ирэх цэвэр дүн 17.1 сая тѳгрѳг болно. Харин улирал тутам буюу гурван сар тутам таны хүүгийн ѳгѳѳж 4,275,000 тѳгрѳг болохоор байна.

Хэрэв та бондын бүтээгдэхүүнд хѳрѳнгѳ оруулахаар шийдсэн бол доорх товч дээр дарж холбогдох мэдээллээ үлдээгээрэй.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: