Дайн, цар тахал зэрэг олон улсын геополитикийн асуудлуудаас үүдэлтэй инфляц дэлхий даяр хурдацтай өссөөр байна. Эдийн засгийн уналттай энэ үед хөрөнгө оруулагчид хамгийн аюулгүй талбарыг сонгон хүлээж байгаа ба хөрөнгө оруулалтаар дамжуулан хөрөнгөө өсгөхөөс илүү хамгаалах бүтээгдэхүүн рүү чиглэсээр. Хамгаалах бүтээгдэхүүнүүд дундаас defensive stock буюу хамгаалалтын хувьцаанууд, алт болон бондын бүтээгдэхүүнүүд энэ цаг үед эрэлттэй байсаар. Сүүлийн үед дээрх хөрөнгө оруулалт дээр нэмэгдэн ам.доллар шинээр орж ирлээ.
1. Энэ онд Холбооны Нөөцийн Сан мөнгөний хатуу бодлого баримтлан долларыг буцаан татаж эхэлснээр долларын ханш өсөөд байгаа ба сүүлийн 1 жилийн хугацаанд 21.46 хувиар өсөв.

АНУ-ын эрх баригчид хүүгийн хэмжээг он дуусахаас өмнө ахин 1 хувиар нэмэх боломжтой гэж мэдэгдсэн байгаа нь доллар ахин үргэлжлүүлэн цаашид өсөх төлөвтэй байгааг харууллаа.
Он гарснаас хойш төгрөг маань долларын эсрэг 15 хувиар буурсан ба энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна. Мөн манай улсын валютын нөөц багассанаас үүдэлтэй арилжааны банкнуудад долларын хязгаарлалт тавигдсанаар долларын олдоц эрс багаслаа.
Энэ үед Та төгрөгөөр хөрөнгө оруулан долларын өсөлтөөс өгөөж хүртэх боломжтой, долларын ханштай уялдсан хөрөнгө оруулалтыг Биржийн бус зах зээлд арилжаалагдаж буй хэд хэдэн бонд олгож байгаа ба тэдгээр нь ойролцоогоор жилийн 8-8.7 хувийн хүүтэй, долларын ханшийн хэлбэлзэлтэй уялдан өгөөж нь хэлбэлзэж, ханш өсөхөд таны хөрөнгө оруулалтын өгөөж нэрлэсэн хүү дээр нэмэгдэн ханшийн өсөлт гэсэн тооцооллоор тооцогдох боломжтой байна. Тус бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та ЭНД дарж холбогдох мэдээлээ үлдээгээрэй.
2. Инфляцын үед түүхий эд дундаас хөрөнгө оруулагчид алтанд хамгийн ихээр оролцсоор ирсэн. 2020 оны эхээр Ковид-19 тахлын үеэр 2-4 сарын хооронд S&P 500 индекс 23%-иар буурахад, алтны үнэ 0.1%-иас бага хэмжээгээр буурч байсан. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр, 2022 оны эхний хагаст дэлхийн алтны эрэлт өмнөх жилийнхээс 12 хувиар нэмэгдсэн.

Энэ оны 3-р сард Орос болон Украины дайны үеэр алтны ханш 2000 ам.доллар хүрсэн хэдий ч АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг удаа дараалан нэмснээр алтны ханш 20 гаруй хувиар унаж 1,655 ам.долларт хүрчээ.
Та гадаад арилжааны брокерын үйлчилгээгээр дамжуулан алт болон үнэт металд хөрөнгө оруулах боломжтой ба энэ талаар болон олон улсын хувьцааны мэдээлэл авах бол ЭНД дарж холбогдох мэдээллээ үлдээгээрэй.
“Эдийн засгийн үүднээс авч үзвэл, их инфляцтай үед алт худалдан авч хөрөнгө оруулах нь хамгийн бага эрсдэлтэй байх магадлалтай.” – Henry Hazlitt
3. Засгийн газрын болон компанийн бонд нь бусад хөрөнгө оруулалтаас хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн. Бодлогын хүүгийн түвшнээс хамаарч бондын өгөөж нэмэгддэг учраас энэ цаг үед тохиромжтой хөрөнгө оруулалт болоод байна. АНУ-ын бодлогын хүү 2022 оны 1-р сард 0.08 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 3.25 хувь болон нэмэгджээ. Мөн энэ хугацаанд АНУ-ын засгийн газрын 1 жилийн хугацаатай бондын хүү 0.38 хувиас 4.17% болж өссөн.

1 жилийн бондын өгөөж 30 жилийхээс илүү өндөр байгаа нь хөрөнгө оруулагчид богино хугацаанд найдвартай, эрсдэлгүй хөрөнгө оруулалтаар хөрөнгөө хамгаалах хүсэлтэй байгааг харуулж байна.
Засгийн газрын бондоос гадна компаниудын бонд гэж байдаг ба эдгээр нь илүү өндөр өгөөжтэй байдаг. Facebook, Apple, Amazon гэх зэрэг гадаад болон манай дотоодын томоохон компаниудын 5-аас дээш хувийн өгөөжтэй долларын бондуудад хөрөнгө оруулах боломжтой.
Хувьцааны зах зээл тогтворгүй, инфляцын төвшин өсөж буй энэ цаг үед хөрөнгө оруулагч та хөрөнгөө найдвартай бүтээгдэхүүнээр хамгаалах дээр анхаарах хэрэгтэй. Та дотоод болон гадаадын зах зээл дээрх хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл зөвлөгөө авах бол ЭНД дарж бидэнтэй холбогдоорой.
Танд амжилт хүсье!
Leave a Reply