📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Хөрөнгө оруулахад тохиромжтой цагийг хүлээх нь зөв үү ?

Хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой цагийг урьдчилан таамаглахыг хичээснээрээ та өөрийн хүртэх боломжтой байсан өгөөжөө алдах эрсдэлтэй. “Одоо хөрөнгө оруулалт хийх зөв цаг мөн үү?” эсвэл “Зах зээл уналттай байхад хөрөнгө оруулалт хийх ёстой юу?” гэх мэт асуултууд нь үргэлж тээнэгэлзэл үүсгэж байдаг бөгөөд санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хөрөнгө оруулагчдыг, ихэнх хүмүүс тухайн зах зээлд эгзгийг нь тааруулан шийдвэр гаргаснаас амжилтад хүрсэн гэж боддог. Жишээгээр “Berkshire Hathaway” компанийн үүсгэн байгуулагч Уоррен Баффет нь анх 1942 онд “Cities Service Preferred” компаниас гурван ширхэг хувьцаа худалдаж авсан байдаг. Тухайн үед, компанийн нэгж хувьцааг 38.25 ам.доллароор буюу нийт 114.75 ам.доллароор авч арилжаа хийсэн байна. Дөрвөн сарын дараагаар 26.95 ам.долларт хүрэн анх худалдан авсан үнээс 30 хувийн уналттай байсан ч дөрвөн жилийн дотор 170 ам.доллар хүртэл өсөв. Дээрх нөхцөл байдалд нэгж хувьцааны ханш доод цэгтээ буюу 26.95 долларт хүрэх үед авсан бол энэ нь илүү их өгөөжийг хүртэх боломжтой байсан. Гэхдээ хэн ч тухайн хувьцааны дээд болон доод ханшийг хэлж мэдэхгүй учир хөрөнгө оруулах зөв цагийг хүлээсээр л байх болно. Хувьцааны ханш өсөж эхлэхэд унана хэмээн хүлээж 170 ам.доллар хүрэхэд хэт үнэтэй гэж тооцоолон дахин хүлээнэ. Үүнээс харахад тохиромжтой цагийг хүлээхээс илүүтэйгээр сайн компанийн хувьцаанд тогтмолоор хөрөнгө оруулсан нь тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд зогсохгүй урт хугацааны хөрөнгийг бий болгох боломжтой.

Хөрөнгө оруулалтын тогтмол байдлаа алдах нь хөрөнгө оруулагчийн дундаж өгөөжийг цаг хугацааны явцад эрс бууруулж чадна гэж судалгаагаар дүгнэдэг. Уг судалгаа нь 2006 оны 12-р сарын 31-ээс 2021 оны 12-р сарын 31 хүртэл S&P 500-д тогтмол хөрөнгө оруулснаар 10,000 доллар хэрхэн өсөх боломжтойг дараах тоо баримтад оруулсан болно.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл дээрх болсон үйл явдлыг тоймловол:

  • Их Хямрал (2007-2009)
  • Ковидын зах зээл (2019-2022)
  • 40 жил дэх инфляцын түүхэн дээд төвшин (2022)

Эдгээр зах зээлийн хямралыг харгалзан үзвэл 10.66%-ийн өгөөж нь дунджаас дээгүүр үзүүлэлт бөгөөд зах зээл тогтворжихыг хүлээсэн тохиолдолд та алдагдалд орох эрсдэлтэй юм.

“Investing is about TIME in the market and not TIMING the market” by Warren Buffet

Энэ бүгдээс дүгнээд үзвэл хамгийн сайн цаг хугацааг тооцон, томоохон дүнгээр хөрөнгө оруулалт хийн их хэмжээний ашиг хийнэ гэж Та хүлээн суух нь оновчгүй юм. Үүний оронд сайн компанийн хувьцаанд тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийн цаг хугацааны үнийг өөрийн хөрөнгийн өсөлтийн хөшүүрэг болгох нь зохимжтой байх нь …. Цаг хугацаа бидний хүлээхгүй …

Та хөрөнгөө өөрийн төлөө ажиллуулж, хэрхэн үнэ цэнийг авах талаар сонирхон зөвлөгөө мэдээлэл авах бол ЭНД дарж бидэнтэй холбогдоорой.

Танд амжилт хүсье!

Apex Capital | Apply Persistence

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: