Монгол Улсын засгийн газар хоёрхон сарын дараа буюу 12-р сард Чингис бондын тѳлѳлтѳѳ хийх гэж байна. Та ч гэсэн энэхүү бондыг эзэмших боломжтой ба хүртэж болох жилийн нийт ѳгѳѳж нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч 10-20 хувийн хооронд хэлбэлзэж байна.
Засгийн газрын бонд хямдарсан тухай мэдээлэл гарснаас хойш авах эрэлт нэмэгдэж ханш эргэн ѳсѳх хандлагатай байна. Хэрэв та энэхүү бондын худалдан авалтад оролцохыг хүсвэл манай Apex Capital – Better Investing нэртэй Facebook хуудсаар шууд мессеж бичиж холбогдоорой. Мѳн энэхүү имэйлд хариу ѳгч холбогдох боломжтой. Санамж: Бондын ханш нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалан байнга ѳсѳж буурах ба зѳвхѳн худалдан авалт хийх үед таны авах ѳгѳѳж тогтоно. Мѳн долларын засгийн газрын бондын арилжаа нь олон улсын брокеруудтай ярилцаж авах зарах ханш тогтсоны үндсэнд хийгдэх тул боломжит тохиролцоонд хүрэх хүртэл захиалга хүлээгдэх магадлалтай. Бондын арилжаа нь ѳглѳѳний 11 цагаас оройны 19 цагийн хооронд үргэлжилнэ.
Бондын жишээ тооцоолол 1
2022 оны 10-р сарын 7-нд жилийн 5.125 хувьтай, хагас жил тутам хүүгийн тѳлѳлттэй 2022 оны 12-р сарын 5-нд дуусах бондоос 200,000 доллараар 97 долларын ханш дээр авахад зѳвхѳн эргэн тѳлѳлтийн ханш 100 доллараар тооцогдох ба бонд дуусах ѳдѳр таны эргэн тѳлѳлт 206,185.567 доллар буюу ашиг нь 6,185.567 доллар болох юм. Нэмээд 206,185.567 доллар дээр хагас жилийн 2.56 хувь бодогдох ба энэ нь нэмэлт 5,283.505 долларын хүүгийн ѳгѳѳж болох юм. Эцэст нь бонд дуусах ѳдѳр таны оруулсан 200,000 доллар 211,469.072 болох буюу 59 хоногийн хугацаанд 5.66 хувийн ѳгѳѳж авах юм. Энэ нь жилийн 34.51 хувийн ѳгѳѳж болох юм.

Бондын жишээ тооцоолол 2
2022 оны 10-р сарын 7-нд жилийн 5.625 хувьтай, хагас жил тутам хүүгийн тѳлѳлттэй 2023 оны 5-р сарын 1-нд дуусах бондоос 200,000 доллараар 94 долларын ханш дээр авахад зѳвхѳн эргэн тѳлѳлтийн ханш 100 доллараар тооцогдох ба бонд дуусах ѳдѳр таны эргэн тѳлѳлт 212,765.96 доллар буюу ашиг нь 12,765.957 доллар болох юм. Нэмээд 212,765.96 доллар дээр жилийн 5.625 хувь бүтнээр бодогдох ба энэ нь нэмэлт 11,968.085 долларын хүүгийн ѳгѳѳж болох юм. Эцэст нь бонд дуусах ѳдѳр таны оруулсан 200,000 доллар 224,734.04 болох буюу 206 хоногийн хугацаанд 12.37 хувийн ѳгѳѳж авна. Энэ нь жилийн 21.61 хувийн ѳгѳѳж болох юм.

/ Бонд авах үед зарж буй талдаа бодогдсон хүүг нь нэмж тѳлѳѳд, та хүү тѳлѳх ѳдѳр хүүгээ бүтнээр авах юм./
Та хөрөнгөө өөрийн төлөө ажиллуулж, хэрхэн үнэ цэнийг үүсгэх талаар сонирхон мэдээлэл авах бол зөвлөгөө авах хэсэгт дарж бидэнтэй холбогдоорой.
Хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах
Хэрэв танд нэмэлт тодруулах зүйл байгаа бол Зөвлөгөө авах товчоор нэвтэрч холбогдох мэдээллээ үлдээгээрэй. Мѳн энэхүү и-мейл хаягаар хариу мэйл илгээх, фейсбүүк хуудас Apex Capital – Better Investing болон холбогдох утсаар нээлттэй холбогдон лавлаарай.
☎️ Холбогдох утас: 8803-0543, 8803-1563, 7510-7500
Leave a Reply