📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийн аюулгүй байдал нь өнөө цагт өндөр түвшинд яригддаг техник технологийн дэвшлээс үүдэлтэй өргөн хүрээний асуудал билээ. Уг ойлголт нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, төр, байгууллага, хувь хүний нууц, компьютерийн мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн тархалт, түгээлт зэрэг өргөн ойлголтыг багтаасан байдаг. Тэгвэл үнэт цаасны зах зээлд оролцогчдын мэдээлэл хэрхэн хамгаалагддаг талаар авч үзэцгээе.

1. “Мэдээллийн бүрэн бүтэн байдал” \Confidentiality\ гэж мэдээллийг зөвшөөрөлгүй устгах, өөрчлөхөөс хамгаалсан байхыг,

2. “Нууцлагдсан байдал” \Integrity\ гэж мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, нэвтрэх боломжгүй байхыг;

3. “Хүртээмжтэй байдал” \Availability\ гэж зөвшөөрөгдсөн хүрээнд мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, ашиглах боломжтой байхыг ойлгоно.

Үнэт цаасны зах зээлийн оролцогч нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хадгаладаг вэ?

“Үнэт цаасны зах зээлд оролцогч” гэдэгт:

-Үнэт цаас гаргагч,

-Зохицуулалттай этгээд

-Хөрөнгө оруулагчийг ойлгох бөгөөд дээрх оролцогчид нь дараах хууль, дүрэм журмын хүрээнд таны мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг байна. Үүнд:

1. “Мэдээллийн бүрэн бүтэн байдал” \Confidentiality\-ыг хангах хүрээнд:

2. Мэдээллийн нууцлагдсан байдал” \Integrity\-ыг хангах хүрээнд:

Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүрээнд тухайн харилцаанд оролцож буй хэн бүхний ёс зүйн асуудал болон мэргэжлийн ёс зүй чухалд тооцогдох бөгөөд дараах стандарт, дүрмийн хүрээнд уг асуудлыг авч үзсэн байдаг.

3. Мэдээллийн хүртээмжтэй байдал” \Availability\-ыг хангах хүрээнд:

Дээрх хууль, дүрэм, журмын хүрээнд үнэт цаасны зах зээлд оролцогч таны мэдээлэл хамгаалагддаг байна. Тус хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээлэл эзэмшигч таны эрх, үүргийг зохицуулж, хуулиар хамгаалж байгаа хэдий ч мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь мэдээлэл эзэмшиж байгаа иргэн та болон таны мэдээллийн хадгалж байгаа талын харилцан хамаарал бүхий ойлголт болох нь харагдаж байна.

Тиймээс үнэт цаасны зах зээлд оролцогч, мэдээлэл эзэмшигч та өөрийн хувийн мэдээлэлдээ хяналт тавьж, өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах нь өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгэн чухал алхам болох юм. Иймээс танд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

Та бидэнтэй хамт хөрөнгөө өөрийн төлөө ажиллуулж, хэрхэн үнэ цэнийг үүсгэх талаар сонирхон зөвлөгөө мэдээлэл авах бол ☎️7510-7500 утсаар бидэнтэй холбогдоорой.

Танд амжилт хүсье!

Apex Capital | Apply Persistence.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: