📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Санхүүгийн хөшүүрэг – Та боломжоо зөв ашиглаж чаддаг уу?

Бизнес эрхлэгч, хувь хүн, цаашлаад улс орнууд ч ирээдүйн сайн сайхны төлөө болоод боломжит үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор өөрт байхгүй санхүүгийн эх үүсвэрийг бусдаас авч ашигладаг. Энэ нь санхүүгийн хөшүүрэг …

Санхүүгийн хөшүүргийг зөв ашиглаж чадвал мэдээж хамгийн сайн хэрэгсэл. Учир нь дэлхийн хаана ч хөрөнгө оруулалтын үр ашгийг хэмждэг нэг үзүүлэлт нь Таны тухайн хөрөнгөөс авч буй өгөөж тань оруулсан өөрийн хөрөнгөтэйгөө харьцуулахад хэдэн хувь байгааг хэмждэг – Эздийн өмчийн өгөөж /ROE/.

Жишээ нь та өөрийн хөрөнгийг үр ашигтай байршуулах зорилгоор орон сууц худалдан авахаар болсон гэж үзье.

Та худалдан авсан байрнаасаа өгөөж авах зорилгоор сарын 3 сая төгрөгөөр түрээслүүлдэг. Энэ нь танд цэвэр орж ирдэг орлого гэж тооцвол таны тус хөрөнгөөс авч буй жилийн өгөөж 14% болно.

Харин та тус хөрөнгө оруулалтаа арай өөрөөр шийдээд санхүүгийн хөшүүрэг – бусдын хөрөнгийг ашиглан худалдан авах байрныхаа урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэгдэл 70 хувь дээр нь орон сууцны зээл авсан бол таны хөрөнгө оруулалтын дүн 76.8 сая төгрөг, ашигласан хөшүүрэг болох зээлийн дүн 179.2 сая төгрөг болно.

Энэ тохиолдолд хөрөнгө оруулалтын өгөөжөө тооцох цэвэр орлогын дүн нь дээр жишээгээр авсан сарын 3 сая төгрөгийн түрээсийн орлогоосоо зээлийн төлбөрийг хасаж сарын дүн 1.5 сая, жилээр 18 сая болно гэсэн үг.

Зээлийн төлбөрөө төлөөд бидэнд үлдэж буй цэвэр дүн буурсан ч гэсэн энэ нь өөрийн оруулсан 76.8 сая төгрөгтэйгөө харьцуулахад Таны тус хөрөнгөөс хүртэж буй өгөөж 23.45 хувь болж даруй 66.7 хувиар нэмэгдэнэ. Баяр хүргэе та санхүүгийн хөшүүрэг ашиглан өөрийн хөрөнгийн өгөөжийг 1.6 дахин нэмэгдүүлж чадлаа 🙂

Өөрийн оруулсан дүн76,800,000
Цэвэр орлого – Сар1,501,099
Цэвэр орлого – Жил18,013,193
Өгөөж хувь – ROEӨөрийн оруулсан дүн

Мэдээж Та тухайн хөрөнгийг худалдан авч өөрийн болгосон тул хөрөнгийн үнэ цэний өсөлт болон уналт нь таны асуудал болно. Хоёр жилийн өмнө дээрх жишээтэй адилаар байр худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн бол түрээсийн орлогын өгөөж дээр таны байрны үнийн өсөлт нэмэгдэнэ. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байрны үнийн индекс жилд дунджаар 50 хувь өсжээ.

За дээрх бол хүн бүрийн л ашиглаж болох санхүүгийн хөшүүргийн сайн жишээ ч муу жишээ бас хаа сайгүй хөвөрнө… энэ нь өөрт буй боломжоо ашиглан авсан санхүүжилтээ үр ашиггүй зүйлд зарцуулах явдал.

Яг энэ цаг хугацаанд хамгийн хурцаар яригдаж буй сэдэв бол Хөгжлийн банкны чанаргүй зээлийн багц. Улсыг хөгжүүлэх зорилготой тэд маань өөрт байгаа боломж, хөрөнгөө ашиглан бусдаас 2.34 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт босгосон ч чухам юу хийж буй зорилгодоо захирагдалгүй зарцуулж, санхүүгийн хөшүүргээ үр ашиг өсгөхөд бус санхүүгийн дарамтад оруулахад зарцуулсан нь зээлийн багцын 55 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсноос тодхон харагдана.

Илүү их хөрөнгө – Зөв ашиглавал илүү их үнэ цэн, боломж, хөгжил

Илүү их хөрөнгө – Буруу ашиглавал илүү их өр төлбөр, дарамт, алдагдсан боломж, хойшилсон хөгжил …

Танд итгэл хүлээлгэсэн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гэрээний дагуу төлөх нь санхүүгийн зах зээлийн гол зарчим. Тиймээс Хөгжлийн банкны тухайд тэд бусдад зээлсэн мөнгөө авч өөрийн нэр дээр авсан санхүүжилтийн төлбөрүүдээ төлөхгүй бол Улсын төсвөөс – татварын хураамжийн орлогоос л төлж таарна 🙁 Харамсалтай нь. Алдагдсан итгэл дахин сэргэхгүй тул нэр хугарахаар яс хугар шүү дээ Та минь.

Та үүргээ ухамсарладаг, хөрөнгө оруулалтаа үр ашигтай зөв зарцуулан үнэ цэнийг бүтээгч компанид хөрөнгө оруулах талаар мэдээлэл зөвлөгөө авах бол ЭНД дарж бидэнтэй холбогдоорой.

Танд амжилт хүсье!

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: