📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Гэр бүлийн төсөв, хөрөнгө оруулалт

Хүний амьдралд ажил, хөдөлмөр эрхлэх цаг хугацаа хязгаартай гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл хүний хэрэгцээ хязгааргүй. Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц баялгаар хэрхэн зөв хангах тал дээр эдийн засгийн бодлого цаг үргэлж хэрэгждэг хэдий ч өнөөгийн нөхцөл байдал нэлээдгүй бэрх болжээ. Хувь хүний болоод өрх гэрийн санхүүгийн төсөв 5 жилийн өмнөхтэй харьцуулахад тэс өөр болсон байна.

Тэгвэл энэ цаг үед хэрхэн зөв зохистойгоор гэр бүлийн санхүүгээ удирдан зарцуулах боломжтой вэ?

Юуны өмнө нэг өрхийн санхүүгийн байдал тухайн гэр бүлийн гишүүн бүрд хамааралтай болохыг ойлгох хэрэгтэй. Бид өнөөдрийг хүртэл өрхийн гишүүн бүрийн боловсрол, авьяас чадвар, эрүүл мэндэд нь зориулсан хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Харин энэ бүхний суурь болох санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийсэн тохиолдол цөөн болов уу. Хэмнэлт хийж болох зардлуудаа багасгаад түүгээрээ үр ашиг бий болгох зүйлд зарцуулах хэрэгтэй. Тиймээс та гэр бүлийнхээ одоогийн санхүүгийн байдлыг дүгнээд орлого болон тогтмол урсгал зардлуудаа тодорхойлоорой.

Ойлгомжтой боловч тѳдийлѳн хэрэгждэггүй зүйлүүдийн нэг бол санхүүгийн тухай ойлголт болон зөв зарцуулалтын дадалд суралцах алхам юм. Өнөө үеийн боловсролын системд төсөв, орлого, хувийн санхүү, хөрөнгө оруулалтын талаарх ойлголтыг дурдаад өнгөрдөг хэдий ч бүрэн ойлголтыг өгч чаддаггүй. Аажмаар энэ нь санхүүгийн сахилга бат сул нийгмийг бий болгож эдийн засгийн эрүүл мэндэд нөлөөлөх нэгж болдог. Иймээс та гэр бүлийнхээ гишүүн бүрд ялангуяа хүүхдүүдээ бие даалган худалдан авалт хийлгүүлж үр дүнг нь хамтдаа дүгнэж, өөрийн гэсэн хөрөнгө оруулалтыг нь хийж өгөх гэх мэт энгийн зүйлээс мөнгөний зөв зарцуулалт болон хѳрѳнгѳ оруулалтыг ойлгуулаарай.

Бид амьдрахад шаардагдах чухал болон чухал биш хэрэглээгээ хангахын тулд бүтээмжтэй ажиллаж дүйцэх цалин орлоготой байсаар ирсэн. Гэхдээ чухал хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа тохиолдолд илүү зүйлд нэмэлт зардал гаргах шаардлагагүй.

Өөрийн өрхөд орж ирж байгаа орлого зарлагаа удирдаж үнэхээр хэрэгцээтэй зүйлд мөнгө зарцуулж байна уу гэдэгтээ дүгнэлт хийж үзээрэй. Бидний хийж байгаа хөрөнгө оруулалт, өр төлбөр, худалдан авалт гээд бүхий л зүйлс эцсийн үр дүнд эерэг нөлөөтэй. Ѳөрөөр хэлбэл хөрөнгө болгох тал дээр анхаарч аливаа үйлдлийг хийх нь хамгийн зөв алхам болно. Гарцаагүй хөрөнгө байдлаа хадгалах зүйлс бол үл хөдлөх, бонд, хувьцаа юм.

Хэрэв танай гэр бүл аль хэдийн 100 сая тѳгрѳгийн хуримтлалтай болсон бол найдвартай хүүгийн ѳгѳѳжийн бүтээгдэхүүнд байршуулах нь санаа амар дараагийн 100 сая тѳгрѳгийн хуримтлалаа бүрдүүлэхийн тѳлѳѳ зүтгэх нѳцхѳлийг бүрдүүлнэ. Жишээ нь зарим бондын жилийн хүү 19 хувьтай байгаа нь гэр бүлийн 100 сая тѳгрѳгийн хуримтлал дээр жилийн 19 сая тѳгрѳгийн ѳгѳѳж болно.

Нэмээд танай гэр бүлийн сарын цалин болон бизнесийн орлого нийлээд 2 сая тѳгрѳг байна гэж үзэхэд жилийн нэмэлт 24 сая тѳгрѳгийн орлоготой болно. Нийтдээ ажлын орлого болон хүүгийн орлого нийлээд 43 сая тѳгрѳг болох нь гэр бүлийн хуримтлалаа томруулахаас гадна илүү итгэлтэй амьдрах нѳхцѳл байдлыг бүрдүүлнэ. Мэдээж энэ бүх орлого хуримтлал болохгүй томоохон хэсэг нь ѳдѳр тутмын хэрэглээ болон бусад зүйлд зарцуулагдана. Бондын хүүгийн ѳгѳѳжѳѳс гадна таны ажлын ур чадвар, бизнесийн ур чадвараас хамаарч танай гэр бүл илүү их орлого олох бүрэн боломжтой. Гагцхүү, хэрэглээний зардал ихэссэн энэ үед таны хѳлсѳѳ дуслуулан бий болгосон хуримтлал давхар орлого бий болгож байх нь чухал юм. Тиймээс урт тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүнд байршуулах хэрэгтэй.

Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалт хийж эхэлснээр ирээдүйд хүртэх өгөөжөө улам нэмэгдүүлж байна гэж ойлгож болно. Үсрэнгүй хөгжиж байгаа хөрөнгийн зах зээлтэй хөл нийлүүлэн хөрөнгө оруулалт хийгээрэй. Хэрэв танд хөрөнгө оруулалттай холбоотой асуулт байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба мөн манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.

Танд амжилт хүсье!

Apex Capital | Apply Persistence.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: