📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Хөрөнгө оруулалтын орчин – Гадаад зах зээл 🌎

АНУ хөрөнгийн зах зээл

2022 он гарснаас хойш ОХУ Украины хурцадмал байдал, инфляцын өсөлт, хатуу мөнгөний бодлого, эдийн засгийн удаашрал зэрэг хөрөнгийн зах зээл сөрөг нөлөөг үзүүлсэн бөгөөд энэ оны 1-р сараас хойш S&P 500 Index нийт 18.67, Dow Jones 10.77, Nasdaq 30.74 хувиар тус тус унаад байна. Мөн инфляцыг бууруулах Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг нэмж эхэлснээр долларын индекс он гарснаар 18 хувиар өсжээ.

Зах зээл уналттай, тодорхойгүй байдал ихтэй үед дийлэнх хөрөнгө оруулагчид эрсдэл багатай бондын бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулдаг. Тиймдээ ч ихэнх хөрөнгө оруулагчид сүүлийн саруудад хувьцаанаас гарч бонд худалдан авалтыг нэмэгдүүлснээр зах зээл дээрх бондын хүүг өсгөөд байна. Үүнээс гадна АНУ-ын бодлогын хүү 2022 оны 1-р сард 0.08% байсан бол өнөөдрийн байдлаар 3.25% болон нэмэгдсэн. Мөн энэ хугацаанд АНУ-ын засгийн газрын 1 жилийн хугацаатай бондын хүү 0.38%-иас 4.17% болж өссөн байна.

Big Tech-үүдийн уналт үргэлжилсээр байна.

АНУ-ын уналт үзүүлсэн индексүүдээс харахад хамгийн өндөр нь Nasdaq индекс байгаа бөгөөд уг индексийг технологийн компаниуд бүрдүүлдэг. Технологийн компаниудын санхүүгийн тайлан үзүүлэлтүүд улирлаас улирлын хооронд буурч улмаар ханш унах гол шалтгаан болж байна. Big Tech-үүдээс хамгийн том уналтыг Meta Platforms үзүүлсэн буюу 70 орчим хувиар унасан бол тус томоохон компаниудын дундаж ханшийн уналт 37%-тай байна. Зарим шинжээчдийн үзэж буйгаар олон жил үргэлжилсэн bull market энэ хүрээд зогсож технологийн компаниудын эрин үе саарч байна хэмээх таамгуудыг хүртэл гаргаад байна.

Эрчим хүчний салбараас бусад салбар уналтад ороод байна.

Украин болон ОХУ-ын хурцадмал байдлаас шалтгаалж бүх салбар уналтад ороод байсан бол ганц салбар л өсөлтийг үзүүлж чадсан нь эрчим хүчний салбар байлаа. Учир ОХУ-ын эрчим хүчний экспортод тасалдал үүссэнээс шалтгаалж Дэлхийн зах зээлд хомсдол үүсэж ханшийг огцом өсгөсөн бөгөөд уг нөхцөл байдал одоог хүртэл үргэлжилсээр байна. Зарим эрчим хүчний хувьцаанууд 2-3 дахин өссөн ч тохиолдлууд гарсан харин зах зээлийн дийлэнх хэсгийг эзэлдэг Exxon Mobil болон Chevron компаниуд тус хугацаанд 50-с дээш хувиар өссөн юм.

Хятадын хөрөнгийн зах зээл

Хятад улсын эдийн засаг болон хөрөнгийн зах зээл 2021 онд цар тахлын дараагаар хурдтай сэргэж байсан хэдий ч энэ хавар ахин гарсан Ковид мөн үүний эсрэг авсан арга хэмжээнээс үүдэлтэй буураад байгаа бөгөөд Хонг Конгын Хан Сэнг Индекс (HIS) он гарснаас хойш 24.75 гаруй хувиар унаад байна.

Энэ зунаас эхлэн цар тахлын эсрэг авч байсан хатуу хөл хорио суларснаар улсын эдийн засагт дэвшил гарсан. Тухайлбал Хятадын ДНБ энэ 3-р улиралд өмнөх улирлаас 0.4 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.9 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч ковидыг тэглэх бодлого нь хөл хориог үүсгэж компаниудын үйл ажиллагаа борлуулалтад сөргөөр нөлөөлсөөр байна.

Олон улсын зах зээл тэр чигээрээ уналттай байгаа хэдий ч энэ нь нэг талаараа хөрөнгө оруулалтын том боломж ч байж болох юм. Олон амжилттай хөрөнгө оруулалтын жишээнээс харахад уналттай үед хөрөнгө оруулж тэвчээртэй хүлээсний эцэст үр ашгаа хүртсэн байдаг.

Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэхийг хүсэж байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон 7510-7500 утсаар холбогдоно уу.

Apex Capital | Apply Persistence

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: