ТОП – 20 ИНДЕКС 💥
Энэ оны 3-р улиралд индекс тогтвортой байж 9 сарын 30-ны байдлаар 34,024 хүрч хаагдсан. Энэ оны эхэнд индекс 43,901 нэгж байсан бөгөөд компаниудын үнэлгээ, арилжааны хэмжээ сүүлийн саруудад буурсан байна.

Топ-20 индексийг бүрдүүлэгч компаниудын 2021, 2022 оны хагас жилийн EPS үзүүлэлтүүд болон хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал:

EPS буюу earnings per share гэх үзүүлэлт нь компанийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээг илтгэдэг. Товчхондоо уг үзүүлэлт өндөр байх нь компани цэвэр ашиг өндөртэй ажилласан болохыг илэрхийлэх юм. Дээрх хүснэгтээс харахад 9 компанийн EPS өссөн байгаа бол 11 компанийн цэвэр ашгийн хэмжээ буурч EPS өмнөх хагас жилээс буурчээ.
Инвескор ББСБ 2022 оны эхний хагас жилд өсөлттэй байж, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээ 103 хувиар өсжээ. Гэвч хувьцааны ханш 11 сарын өмнөхтэй ижил хэмжээнд байсаар байна.
Энэ оны 3-р улирлын байдлаар тус компанийн зээлийн багц болон харилцагчдын тоо дараах байдлаар нэмэгджээ.

Зээлийн багц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 91 хувиар өсөж 285 тэрбум төгрөг, харилцагчийн тоо 102 хувиар өсөж 126 мянгад тус тус хүрсэн байна.

БАНКНЫ ЭРГЭН ТОЙРОНД 💥
Богд банк нь 2021 оны 12 сард өөрсдийн 20 хувиа олон нийтэд санал болгон гарсан анхны банк юм.

Төлөвлөө түүний биелэлт
Богд банк IPO хийх үеэр санхүүгийн төлөвлөгөөндөө ийнхүү дурджээ:
- Нийт хөрөнгийн хэмжээгээ 669 тэрбум төгрөгт хүргэх. Одоогоор 56 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Өөрийн хөрөнгийн хэмжээ 112 тэрбум төгрөгт хүргэх. Олон нийтээс өөрийн хувьцаагаар хөрөнгө татсаны үр дүнд энэхүү төлөвлөгөөний гүйцэтгэл 97 хувьтай байна.
- Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 506 тэрбум төгрөгт хүргэх. Татан төвлөрүүлэх харилцах хадгаламжийн гүйцэтгэл 41 хувьтай байгаа нь нийт татан төвлөрүүлэх дүн 37 хувийн гүйцэтгэлтэй байхад нөлөөлөв.
- Нийт зээлийн багцын хэмжээ 400 тэрбумд хүргэх. 3-р улирлын байдлаар 51 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Олон нийтийнх болоод хараахан 1 жил ч болоогүй байгаа ч анхны нээлттэй банк гэдэг утгаараа хөрөнгө оруулагчдаас хүлээлт өндөр байсан биз ээ. Гэвч 3 улирлын дараах санхүүгийн дундаж гүйцэтгэл 51 орчим хувьтай байна. Магадгүй эдийн засгийн гадаад, дотоод хүндхэн нөхцөл байдлууд болоод дотоод менежментийн шийдлүүд гэх мэт илүү томоохон сорилтуудыг давахыг шаардаж буй нь мэдээж хэрэг биз.
- Дайн, үнэ, гадаад валютын ханшийн өсөлт гэх зэрэг зүйлс дан ганц банк ч гэлтгүй нийт санхүүгийн салбарт огцом нөлөөлж байна, мөн дараагийн томоохон банкнууд нээлттэй болох ажлаа бэлтгэсээр байгаа нь тэдэнд илүү шинэлэг бөгөөд өөрсдийн онцлог давуу талд тулгуурласан ур чадваруудыгаа илүү ахиулахыг шаардсан сорилтууд ихээр хүлээж байна даа гэж харагдана.
Топ 5 банкны санхүүгийн үзүүлэлт

Банкуудын 2021-2023 оны III улирлын байдлаар цэвэр ашгийн харьцуулалт

Актив ба цэвэр ашиг
Банкны салбарын нийт активын хэмжээ оны эхнээс 1 хувиар ч өсөж 41.4 их наяд төгрөгт хүрээд байна. Гэвч топ 5 банкны цэвэр ашгийн хэмжээг харвал өмнөх онд хийсэн ашгаасаа 3-р улирлын байдлаар дунджаар 69 хувийн өсөлт үзүүлжээ. Өсөлтийн гол шалтгаануудыг ажиглавал цар тахлын нөлөөллөөс улбаатай өмнөх 2 жилийн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр хүүгийн зардал буурч, зээл олголт нэмэгдсэн, мөн хүүгийн бус орлого болох арилжааны орлого, ханшийн тэгшитгэлийн орлогууд ихээр өссөний нөлөөлөл нь одоо ажиглагдаж байна.
Мөн нийт активт нөлөө үзүүлсэн томоохон тоог ажиглавал банкны гол эх үүсвэр болох татан төвлөрүүлсэн дүнд иргэд болон байгууллагуудын харилцахын тоо хэмжээ оны эхнээс 27 хувь /гадаад валютынх 88 хувь/ нэмэгдсэн ч урт хугацаат эх үүсвэр хадгаламжийн хэмжээ 11 хувиар /гадаад валютынх 1 хувиар өссөн/ буурчээ. Товчоор иргэд мөнгөө төгрөгөөр хадгалах сонирхол буурсны илрэл юм.

Зээлийн чанар
2021 оны эцсээс нийт банкны зээлийн багцын хэмжээ 10 хувиар өсч 21 их наяд төгрөгт хүрээд байна. Гэвч оны эхнээс эдийн засгийн тааварлашгүй нөхцөл байдлуудаас үүдэлтэй. мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр эх үүсвэрийн зардал нэмэгдэв. Илүү ажиглавал 2022 оны 2-р улирлаас 3-р улирал хүртэл томоохон банкуудын зээл олголт эрчимтэй буурч зээлийн багцын хэмжээ дунджаар 5 хувиар буурчээ. Мөн чанаргүй зээлийн хэмжээ оны эхнээс 26 хувиар өсөв. Үүний дийлэнх хэмжээ нь мөн адил энэ оны 3-р улиралд нэмэгджээ.
Дүгнэлт
Банкны өсөлт богино дунд хугацаандаа хэр байх талаар одоогийн статистикаар судлан үзэхийг хичээв. Энэ оны эхнээс мөнгөний бодлогын хүү эрчимтэй өсөж эхэлсэн. Үүний нөлөөллийг авч үзвэл шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү оны эхнээс дунджаар 29 хувь өсжээ. Харин үүнтэй уялдан зээлийн жигнэсэн дундаж хүү 1.3 хувийн дундаж өөрчлөлтийг үзүүлсэн байна.
Зээл олголтууд банкуудаар буурсан ч бодлогын хүүгийн нөлөөлөл зах зээлд дунджаар 2 улирлын дараа нөлөөлж эхэлдэг тул бодит зээлийн хүүгийн нөлөөллийн хугацаа тун ойртоод буйг илтгэж байна. Хэрэв хэрэглээний барааны үнийн болоод гадаад валютын ханшийн өндөр өсөлттэй, үүнийг дагасан мөнгөний хатуу бодлого бүхий эдийн засгийн хүнд нөхцөлд богино, дунд хугацаанд байсаар байх нь зэх зээл дээрх хүүгийн өсөлт болоод чанаргүй зээлийн төвшинг илүү нэмэгдүүлэх нөхцөл байдал ойрын жилүүдэд үүсэж болзошгүй байна. Энэ нь мэдээж банкнуудын ашигт ажиллагаанд сөрөг нөлөөтэй.
Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэхийг хүсэж байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон 7510-7500 утсаар холбогдоно уу.
Apex capital | Apply Persistence.
Leave a Reply